Панда валентины бэлгээ авчээ

Панда валентины бэлгээ авчээ

Панда валентины бэлгээ авчээ

Гэгээн хайрын баярын өдөр Японы нэгэн амьтны хүрээлэнгийн панда зүрхэн хэлбэртэй мөсөн баримал бэлгэнд авчээ. Тухайлбал, Вакаяма мужийн Ширахама хотын амьтны хүрээлэнд амьдардаг дөрвөн настай эм панда Фүхин жил бүр байгууллагын зүгээс бэлэг авдаг аж. Энэ жил амьтны хүрээлэнгийн удирдлагын зүгээс зүрхэн хэлбэртэй мөсөн баримал бэлгэлэхээс гадна 50 см өндөр панда хэлбэртэй цасан баримал бэлэглэсэн байна. Фүхин уг хоёр бэлгийг хараад хажууд нь сууж, хамгийн дуртай хулсны найлзуураа амтархан иджээ.  Амьтны хүрээлэнд зочлогсод Фүхины бэлгээ авч буй мөчийг камерын дурандаа буулгаж, ганц бие залуус пандад хөнгөн атаархаж буйгаа илэрхийлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж