Сар шинийн баяр дөхүүт Улаанбаатар хотын хэмжээнд түгжрэл ихэсдэг. Иймээс нийслэлээс хоёрдугаар сарын 15-28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийн хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээс өчигдрөөс эхлэн санал авч эхэлсэн. Эхний өдөр буюу өчигдөр саналаа өгсөн иргэдийн 60 орчим хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжсэн бол өнөөдөр дэмжихгүй гэдэг нь илүү давамгайлаад байна. Тодруулбал, өнөөдөр 17.00 цагийн байдлаар нийт 2297 иргэн саналаа өгснөөс 1187 нь буюу 52 хувь нь дэмжихгүй, 1100 буюу 48 хувь нь хязгаралалтыг хийхийг дэмжээд байгаа юм.
3,569.17






















































Холбоотой мэдээ