Х.Отгоогийн төмөр хөлөг

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Х.Отгоогийн төмөр хөлөг

Сансарын нэгэн байрны гадаа өнгөрсөн амралтын өдөр гялтганасан хар өнгөтэй “Nissan Murano” маркийн төмөр хөлөг аажуухнаар эргэн зогсоход жолооч нь их л танил санагдан харвал альтернатив дуучин Х.Отгоо байлаа. Үрийн зулай үнэрлэн, хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарлаад байсан тэрбээр уран бүтээлдээ эргэн орж байгаа бололтой. Сүүлийн үед ямар нэгэн шоу, тоглолт, хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхгүй нам гүм байсан ч саяхнаас уран бүтээлийн ажилдаа орж, шоу тоглолтод ая дуугаа өргөх болсон юм.

Түүний хөлөглөн давхидаг Murano-гийн тухайд тун ч цэвэрхэн, өнгө зүс сайтай харагдана лээ. Дашрамд сонирхуулахад, Монголын зах зээлд Nissan Murano маркийн автомашин үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн он, эдэлгээ зэргээс хамааран дунджаар 20-35 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж