Н.Төгсцогт: Маргаашийн тулаанд бэлэн байна

Н.Төгсцогт: Маргаашийн тулаанд бэлэн байна

Н.Төгсцогт: Маргаашийн тулаанд бэлэн байна

Мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний жин үзлэг болон хэвлэлийн хурал Баянгол ресторанд өнөөдөр \2025.2.14\ болж тамирчид жиндээ амжилттай орлоо.

Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү тэмцээн Аса арена-д маргааш болно. Уг тэмцээнд нийтдээ гадаад дотоодын 14 тамирчин оролцох юм. Мөн энэ тэмцээнд "Lil BATO" болон "CHOIDOG" нар тулалдах бөгөөд энэ нь Монголд анх удаагаа олны танил эрхмүүд тулаанд орж байгаа тохиолдол аж.

Энэ өдрийн оргил тулаан МУГТ Э.Цэндбаатар болон Педрo Бернал хоёрын хооронд өрнөх болно. Харин үзэгчдийн хүсэн хүлээх тулаан бол МУГТ Н.Төгсцогт  болон филиппин боксчин Марк Энтони байна. Н.Төгсцогт мэргэжлийн бокст 23 ялалтыг байгуулсан, Азийн боксын холбооны дунд жингийн аваргаар тодорч байсан туршлагатай тамирчинтай нүүр тулахаар болжээ. Тэмцээний талаар Н.Төгсцогт “Жиндээ амжилттай орлоо. Маргаашийн тулаанд бэлэн байна. Сүүлийн 14 хоногт өрсөлдөгчөө тодорхой хэмжээнд судлахдаа ганц хоёр тулааныг нь үзээд амжсан” гэв.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.57

төгсцогт гэж энэ хэнч биш юу ч биш одоо зайлвал таарна….п***а

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 70.54.71.56

Tsendee uramtai yum bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж