Торгууд ястны дунд хийсэн "Торгууд-2024" судалгааны үр дүнгийн хурал болж байна

Торгууд ястны дунд хийсэн "Торгууд-2024" судалгааны үр дүнгийн хурал болж байна

Торгууд ястны дунд хийсэн "Торгууд-2024" судалгааны үр дүнгийн хурал болж байна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Монгол хэл соёл, аялгуу, аман билгийн туурвил судлал” хөмрөг бүрдүүлэх төслийн хүрээнд “Торгууд-2024” буюу торгууд ястны дунд хийсэн судалгааны үр дүнг танилцуулах хурал өнөөдөр /2025.01.14/ тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны 300 тоот танхимд эхэллээ.

Тус хурлыг нээж МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар үг хэлсэн бөгөөд Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд тэргүүтэй багш судлаачид хөтөлбөрийн дагуу Торгууд түмний уламжлалт ёс заншил, хуримлах ёс, торгууд аман аялгууны үгийн сан хөмрөг зэрэг олон чиглэлээр хийсэн судалгааны үр дүн бүхий илтгэлүүдээ тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-02-14 59.153.113.103

Энэтхэг хятадууд хамгийн олон үндэстэн, ястантай. Монгол улс ч олон ястантай. Бид нэг газар нутаг дээр амьдардаг нутгийн аялгатай ч монголоор ярьдаг, өөр ёс заншилтай ч байж болно. Харин тэд нар маань өөр өөрийн өв соёлын талаар судалж хэлэлцүүлж, хөгжүүлж, мэдээлэл түгээж яагаад болохгүй гэж. Торгууд найзууд маань маш хүнлэг, сайхан сэтгэлтэй байдагт би их баярладаг.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.161.78

Монгол улсад тийм олон үндэстэн байхгүй. Халх, Ойрд, Хасаг гэж 3 бүлэг л бий. Халх язгуурын Монголчууд. Ойрд түрэг, Хасаг Хиргис гаралтай.

Avatar

Нэргүй 2025-02-14 103.212.119.102

Торгууд нар монгол биш хэрээдүүд болдог

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.46.255

Монгол улс бол нэг цул үндэстэн маргашгүй үнэн билээ. Сөнөх мөхөлөө хүсээгүй л юм бол яс угсаа
гарвал нутаг нугаараа жижгэрч ондооших гэсэн тэнэглэлээ зогсоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.24

Энэ Оросуудын нөлөөгөөр 500 жилийн өмнөх түүх рүү орж дахин талцахаа больцгооё. 500 жилийн дараа байдал өөр болсон байна. Торгууд бол Ойрд угсаатны бүлэг. Ойрдууд. Өнөөдөр Монголд 3.2 сая Халха, 120,000 Ойрд, 110,000 Хасаг үндэстнүүд байна. Өнөөдрийн байгаа нөхцөл дээрээ ярьцгаая. Олон талцах шаардлагагүй. Монгол бол нэг үндэстний улс. Нэг л хэлтэй. Монголын түүх бичлэгт оруулж энэ сэдвээ судла. Тусад нь дөвчигнөхөө больцгоо.

Avatar

Нэргүй 2025-02-14 86.85.55.114

3.2 сая халх бишээ. Тийм их халх байхгүй. Олон аймгууд халхын нэрэн дор орсон. Жалайр, Хонхэрэйд, Хэрэйд, Найман, Урианхай, Барлас, Боржигин. Их Монголын бүх аймгуудын үр удам байгаа өнөөдөр ч. Халх гэдэг нэрээр сольсон Манжийн бодлого.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.161.220

Чи бүр 1000 жилийн өмнөх рүү явчихлаа. Цаг үеэ мэдэр. Юм унш.

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.40.86

Торгууд ястан маань гайхалтай өөрийн гэсэн зан заншилтай бас баатарлаг түүхтэй. маш их зовлон үзсэн ястан. Их монгол үндэстэний гэр бүлд өөрийн гэсэн том байр суурь эзэлдэг юм. Та бүгддээ эрүүл энхийг хүсье

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-14 202.21.110.94

Таван Богдын Баатарсайхан, Номингийн Баярсайхан, Дашваанжилийн хэн ч билээ………Халимаг руу явж болно шүү………

Avatar

Нэргүй 2025-02-14 98.247.142.118

Өдөөд байвал хариу барья. Тулга тойрсон бодолтой үйлдэлтэй, өөрсдийгөө монгол нээд итгэчихсэн манж-халхууд та нар харин ирсэн газартаан яв.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.190.30

Таван Богдын Баатарсайхан, Номингийн Баярсайхан нар торгууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж