Байр суурь: Их, дээд сургуулийнхан цагаан сарын амралтыг дотооддоо зохицуулна

Байр суурь: Их, дээд сургуулийнхан цагаан сарын амралтыг дотооддоо зохицуулна

Байр суурь: Их, дээд сургуулийнхан цагаан сарын амралтыг дотооддоо зохицуулна

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ үргэлжлэх болохыг мэдээлсэн. Учир нь монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан билээ. Тэгвэл оюутнуудын зүгээс мх, дээд сургуулийнхны амралтын хоногийг нэмэх талаар ихээр асууж буй. Энэ талаар сургуулиудаас тодрууллаа.

Улсын их сургуулиуд болох Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Шинжлэх Ухаан тенологийн их сургуулт, Анагаахын их сургууль цагаан сарын баяраар амрах хугацааг сунгах, баярын өдрүүдийн хичээлийг дараагийн долоо хоногуудад нөхөх хуваарь гаргаагүй байна.

Их сургуулиудын сургалтын албанаас одоогоор оюутнуудаас санал ирж байгаа ч амралт сунгах, хичээл нөхөх шийдвэр гаргаагүй. Шаардлагатай тохиолдолд суралцагч чөлөө хүсч болно гэв. Харин бусад их, дээд сургуулиудаас асуухад, оюутнуудаас хүсэлт ирсэн тохиолдолд дотоод зохицуулалт хийх боломжтой гэлээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн 1,2,3-ны өдөр мөн Бямба, Ням, Даваа гаригт таарч, их сургуулиуд орон нутгийн оюутнуудын хүсэлтийг харгалзаж 5-10 хоногийн хичээлээ цахимд шилжүүлж байсан. Харин одоогоор аль ч их сургууль цахимд хичээлээ шилжүүлэх шийдвэр гаргаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-20 93.174.129.190

Терийн данхайсан их сургуулиудыг цэгцлэх цаг болсон!!!

Avatar

HAHA 2025-02-20 66.181.174.87

Шинжлэх Ухаан тенологийн их сургууль хичээлийн жилийн хуанлидаа энэ асуудлыг аль ноднин жил төлөвлөөд тусгачихсан. Юуг нь ч асууж эрж сураагүй байж худлаа юм нийтлэхээсээ ичдэг болоосой…

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.242.154

үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж