Майя Санду: Украины дайн дахин Молдав руу нэвтэрлээ

Майя Санду: Украины дайн дахин Молдав руу нэвтэрлээ

Майя Санду: Украины дайн дахин Молдав руу нэвтэрлээ

Оросын хоёр нисгэгчгүй онгоц Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнө Молдавын нутаг дэвсгэрт дэлбэрчээ. Энэ талаар Молдавын ерөнхийлөгч Майя Санду мэдээлэл өгөхдөө "Ираны зохион бүтээсэн шахед нисгэгчгүй онгоцууд манай агаарын орон зайг зөрчсөн нь молдавчуудын амь насыг эрсдэлд оруулж байна. Оросын Украины эсрэг хийсэн дайн дахин Молдав руу нэвтэрлээ. ОХУ хил хязгаарыг үл хүндэтгэж, энгийн иргэд рүү дайрч, терроризмыг түгээж байна. Украинтай хийж буй энэ дайн гэмт хэргийн шинжэтэй" гэжээ.

Молдавын хилийн цагдаагийн газраас мэдээлснээр, ОХУ-ын арми Одесса муж дахь Украины Рени боомт руу довтлох үеэр нисгэгчгүй онгоцууд өмнөд нутгийн хөдөө тосгон руу унасан байна. Рени боомт нь Молдавын Гургулести хотоос ердөө есөн км зайд, Румыны Галати хотоос 26 км зайд оршдог.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Молдавын Гадаад хэргийн яам нийслэл Кишинев хот дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудаж, Молдавын үндэсний аюулгүй байдал болон иргэдэд ноцтой аюул учруулж буй хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчлийг нь буруушаажээ. Мөн зөрчлийн бодит нотлох баримт болгон Оросын дипломатчид нисгэгчгүй онгоцны хэлтэрхийг үзүүлсэн байна.

Үүнтэй ижил төстэй агаарын орон зайн зөрчил Румын улсад мөн гарчээ. Тус улсын Үндэсний Батлан ​​хамгаалах яам өнөөдөр мэдээлэл хийхдээ нөлөөллийн бүс байгаа ч материаллаг хохирол учраагүй гэжээ. Мөн Оросын халдлагыг олон улсын хуулийн хэм хэмжээтэй ноцтой зөрчилдөж буй үйлдэл гэв.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэнэтийн зочин 2025-02-14 59.153.87.35

Орос ах нар гээд өмдөө шувтлаад бөгсөө гаргаад биеэ өгөх гээд гүйдэг нөхдүүд үхэж дуусаж бж энэ улс хөгжих бхдаа.зайлуул.

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 128.140.74.123

Тэднийг хүлээх юун ОХУЙ руу нь хөөж явуулах хэрэгтэй бууны мах болоод дуусцгаана биз.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.178.99

Зарим хүмүүс дрон ч хоцрогдчихсон гэх юм. Дрон хүртэл хоцрогдсон юм бол хойд солонгос хэдэн алхамын цаана хаана явна аа.

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.41.104

Зөнөг Трамп

Avatar

Нэргүй 2025-02-14 103.212.117.150

Оросын гадаад тагнуулын газраас хэдэн хоногийн өмнө мэдэгдэл гаргасан ш дээ. Оросыг муухай харагдуулах гэсэн олон үйл ажиллагаанд украйн бэлтгэж байна гэж. Тэрний л нэг биз.

Avatar

Гэнэтийн зочин 2025-02-14 59.153.87.35

Оросууд ер нь үнэн ярьж бичих улс мөнүү.ац. гэж.

Avatar

ЗОЧИН 2025-02-14 202.9.41.66

НИЙЛЖ БАЙГААД ОРОСЫГ ДОВТЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.182.207

Дайныг зогсоосон хэн бугайч Д ч баяр хүргэнэ дайн гаргуулахгүй байх арга Украйнчууд байсан шүү дэ НАТО Д элсэнэ гэх хэрэггүй байсан юм Орос Угнь их хүлээцтэй хандсан юм гэсэн нэг өдөр Л Путин уурлаад Украйн руу дайн хийсэн юм биш юм билээ ёстой аргагүйн эрхэнд Орос орноо самруулахгүйн тулд энэ цэргийн тусгай ажиллагааг явуулсан юм гэсэн Украйн буруутай Хөрштэйгээ учраа олж болох л байсан шүүдэ

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.191.187

Хуцаад бай,,, чи,,,,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 173.73.135.227

Атаманы өөдөөс цор цор хийсэн гэж пялдагдаад байна уу. Чинийхээр дуугүй өмдөө тайлаад дуугүй яалгачихсан бол орос лалрууд ингэж орилж цамнахгүй байсан гэх гээд байнаа.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.89.7

зөв

Avatar

Зочин 2025-02-14 66.181.160.56

Оросын газар нутгаа тэлэх сонирхол хэзээ ч буурахгүй улам даамжирна. Орос нохой Жэнко сонсоорой.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.186.65

украинаа барахгүй байхад юун европ вэ . за тэр харж бна уу, европ руу орлоо, дайнаа томсоглоо юу

Avatar

Зочин 2025-02-14 59.153.112.222

Удахгүй аугаа орос хүссэнээ авнаа.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.191.187

Салаавч л авнадаа,,,,,

Avatar

Уншигч 2025-02-14 103.57.92.176

Орос удахгүй задрах биздээ! Олигархууд нь улсаа хэд хуваагаад авцгаах биз!

Avatar

Гэнэтийн зочин 2025-02-14 59.153.87.35

аугаа Орос гэж малтаж бхаар Их Монгол улс гэж омогшин мөрөөдөж бай малаа.

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.41.104

Хошного Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж