Банк бус санхүүгийн байгууллагаас санал болгодог аппликейшний зээлийн хүүнд монголчууд хүүлүүлж буй тухай шүүмжлэл өрнөж, зарим иргэн өөрөө ч мэдэлгүй энэ төрлийн зээлийн хохирогч болсон асуудал хөндөгдсөөр байгаа ч харилцагчийн тоо нь өмнөх оныхоос 800 мянгаар өсөн 5.3 саяд хүрсэн статистик гарчээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2024 оны IV улирлын санхүүгийн салбарын тойм мэдээгээр ББСБ нь 2023 онд 4.5 сая харилцагчтай байсан бол 2024 онд 5.3 сая болсон нь зээлдэгчийн тоо 800 мянгаар өссөнийг харуулж буй юм.
ББСБ-аас олгодог зээлийн хүү сарынх нь 2.8 хувьтай байсан бол 2024 онд сарын хүү нь 3.5 хувь болсноор жилийнх нь хүү 40 хувь давжээ.
Ингэхдээ салбарын нийт зээлийн хэмжээ 5,750.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 56.4 хувиар буюу 2,074.5 тэрбум төгрөгөөр, 2020 оноос 4.3 дахин буюу 4.4 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна.
ББСБ-аас олгож байгаа зээлийн хүү өссөн шалтгааныг харилцагч нар “Хэт их ашиг олохоор улайрч байна” гэж шүүмжилдэг бол эл салбарынхан санхүүжилтийн өртөг өндөр босдогтой холбож ирсэн. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээл рүү орж ирж, санхүүжилт босгох болсон нь сайшаалтай ч өндөр өртөгтэй боссон эх үүсвэрээс ашиг унагах ганц боломж нь ББСБ руу оруулж, аппликейшнийн зээлд гаргах болсон байдаг. Тэр хэрээр ББСБ-аас олгож буй нийт зээлийн 70 хувийг аппликейшнээр зээл авагч нар эзлэх болсон.
Мөн ББСБ-ын зээлдэгч нарын тоо жилийн хугацаанд 800 мянгаар өсөхөд зээлдэгчид тавих шалгуур бага нь нөлөөлжээ.
Нэг үгээр хэлбэл, ББСБ-аас зээл хүсэхэд барьцаа шаарддаггүй, өмнө авсан зээл нь төлөгдөж дуусаагүй байсан ч зээл авах боломжтойгоороо арилжааны банкуудаас олгодог зээлийн шалгууртай харьцуулахад хөнгөн тусдаг.
Тэр хэрээр зээл олголтын хэмжээ ч өссөн байна. Тухайлбал, ББСБ -аас 2020 онд 1 их наяд 327 тэрбум төгрөгийн зээл, 2021 онд 2 их наяд, 2022 онд 2.7 их наяд, 2023 онд 3.6 их наяд төгрөгийн зээл олгож байсан бол 2024 онд 5 их наяд 704 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Мөн нэг сонирхолтой статистик гарсан нь, зээлийн 90.8 хувь нь хэвийн бол 3.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 6.1 хувь нь чанаргүй зээл эзэлсэн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 90.5 хувь нь иргэнд, 9.5 хувь нь хуулийн этгээдэд олгосон зээл эзэлжээ.
Түүнчлэн ББСБ-ын салбарын олгосон зээлийн 21.7 хувийг 1 сар хүртэлх, 20.8 хувийг 6-12 сарын, 19.4 хувийг 2.6-5 жилийн, 16.5 хувийг 1-2.5 жилийн хугацаатай зээл бүрдүүлж байна. Нийт олгосон зээлийн 69.1 хувийг хэрэглээний зээл эзэлжээ.
Монгол Улсын хэмжээнд ББСБ-аас нэг зээлдэгч дунджаар 2.5 сая төгрөгийн зээл авсан бол орон нутагт энэхүү үзүүлэлт 1.5 сая төгрөг, Улаанбаатар хотын хувьд 2.5 сая төгрөг байна. Уг үзүүлэлт өмнөх онд улсын хэмжээнд 2.3 сая төгрөг байсан нь тайлант онд 6.9 хувиар өсчээ.
Мөн ББСБ-ын харилцагчдын 2.9 сая нь эмэгтэйчүүд бол 2.4 сая нь эрэгтэйчүүд, 7.9 мянга нь хуулийн этгээд аж. Боловсролын түвшингээр нь авч үзвэл нийт зээлдэгчдийн 56.1 хувийг дээд, 25.7 хувь нь бүрэн дунд, 8.2 хувь нь тусгай дунд, 7.6 хувь нь дунд, 2.4 хувь нь бага боловсрол эзэмшигчид гэсэн статистик гарсныг Санхүүгийн зохицуулах хороо тайландаа дурджээ.
Тайлант онд ББСБ-уудын нийт орлого 1,828.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 98.4 хувийг үндсэн үйл ажиллагааны орлого болох 89.9 хувь буюу 1,644.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого, 8.5 хувь нь буюу 154.5 тэрбум төгрөгийн хүүгийн бус орлого бүрдүүлсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 573 ББСБ үйл ажиллагаа явуулсан нь өмнөх онтой харьцуулахад 8.3 хувиар өсчээ.
Монгол Улсын хэмжээнд 18-64 насны 100,000 иргэнд 53.7 ББСБ, 1000 аж ахуйн нэгжид 10.1 ББСБ ногдож байна. Орон нутгийн хэмжээнд уг харьцаа нь 28.7, 9.1 байгаа бөгөөд бүс нутгийн хувьд Төвийн бүс 100,000 иргэнд 37.7 ББСБ, зүүн бүс 1000 аж ахуй нэгжид 12.6 ББСБ ногдох болсон нь хүртээмжээр тэргүүлж буй аж. Улаанбаатар хотын хувьд 100,000 иргэнд 80.7 ББСБ, 1000 аж ахуйн нэгжид 10.5 ББСБ ногдож байгаа нь орон нутгаас хүртээмж сайтайг харуулжээ.
Г.ХОРОЛ
ИРГЭН 43 минутын өмнө 66.181.189.177
Өгч байгаа ББСБ- нь ч тэр авч буй зээлдэгч нь ч тэр хэн хэн нь хариуцлагатай байхгүй бол аюултай шүү!!! Одоогийн зарим хүмүүс зээл аваад эргэж өгөхгүй, өгнө гэдэгт санаа зовохгүй хариуцлагагүй болсон учираас ББСБ- хэт их туйлшрах юм бол сүйрнэ шүү!!!
zochin 2025-02-14 202.9.46.83
Хүмүүс өөрсдөө сайн дураараа ББСБ-аас зээл авдаг юм уу. Эсвэл ББСБ хүчээр хүмүүсд зээл тулгаж өгдөг юм уу.
Нэргүй 2025-02-14 139.5.219.240
монгол шиг эрх мэдэлтэн гэх өлөн хулгайчууд нь ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө л хүүлчих гэж
Нэргүй 2025-02-14 202.9.41.104
Дарга нар нь өөрсдөө ББСБ тай
Зээл 2025-02-14 202.9.46.118
зээл авхаа л больчихно гэж нэг сайхан юм байна шдээ, авахгүй авахгүй гэхэд нь ав ав гээд хүчээр чихсэн биш дээ, зүгээр л хөнжлийнхөө хэрээр хөлөө жииж өр зээл нэмж тавихаа л боль
Нэргүй 2025-02-14 103.212.163.11
ББСБ-аас олгодог зээлийн хүү сарынх нь 2.8 хувьтай байсан бол 2024 онд сарын хүү нь 3.5 хувь болсноор жилийнх нь хүү 40 хувь давжээ. Yu veee, Ихэнхи нь 3,5-4,0ийн хооронд байга шүү дээ. Лав Ленд, Покет бн
Нэргүй 2025-02-14 139.5.216.211
Мөнгө хүүоэх хуулиар хориотой боловч манай Сангийн сайд, Мрнгол банкны дарга нараас авахуулаал бүгд ББСБ тул ингэж зээоийн хүү өндөр байхад хэн ч юу ч хэлэхгүй аваад байгаарай л гэнэ. Шинэ цагийн Гобсек нарын хөлд үрэгдэх нь төр засагт ямар ч падоийгүй
Goyo 2025-02-14 202.9.46.118
гоё
Нэргүй 2025-02-14 46.212.26.96
Энэ салбарын үйл ажиллагааг хянадаг шалгадаг газар бна уу, банк бус нэртэй чэнжүүд , юун мөнгө зээлдүүлээд байдаг бна?
Нэргүй 2025-02-14 139.5.219.240
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АВИЛГАЧИД НААД ЛУВАРЧИДТАЙГАА НИЙЛЖ МӨНГӨ ХҮҮЛЭХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
Зочин 2025-02-14 202.126.90.109
Банк бус санхүүгийн байгууллага бол хувалз сорон мөлжигч үйл ажиллагааг нь бүрмөсөн хориглож зогсоох ёстой.