Өмнөд Солонгосын Бусан хотод баригдаж буй "Banyan Tree" зочид буудалд өнөөдөр гал гарснаар зургаан ажилчин нас барж, долоон хүн шархдав. Гал түймэр өглөөний 10:50 цагийн орчимд барилгын нэгдүгээр давхрын усан бассейны ойролцоо хурааж тавьсан материалаас болж гарчээ. Барилга дотор гацсан хүмүүсийг гал сөнөөгчид нисдэг тэргээр аварсан ч гэлээ зургаан хүн харамсалтайгаар амиа алдав. Мөн албаныхан 14 хүнийг дээврийн хэсгээс аварч, 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Гал сөнөөгчид одоогоор барилгын дотор талд эрэн хайх ажиллагаа явуулж, чухам хэчнээн хүн байсныг цагдаа болон орон нутгийн засаг захиргаа тогтоохоор ажиллаж байна. Гал гарах үед олон зуун ажилчин талбайн ойролцоо байжээ.
Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй тул эрх баригчид гал түймрийн түвшинг гурван шатлалт системийн хоёрдугаар түвшинд хүргэв.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок аврах ажиллагаанд туслахын тулд бүх боловсон хүчин, техник хэрэгслийг дайчлахыг үүрэг болгов. Тэрбээр "Гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрэн хайх, аврах ажиллагааг сайтар явуулна" гэжээ.
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-14 66.181.178.99
Өмнөд умард 2 дайтвал өмнөдийн дэвшилтэт дронууд хоцрогдсон хойд солонгосын армийн чацгыг савируулах болно. Украйны дронууд хойд солонгосын цэргүүдийг яаж будаа болголоо. Учир нь дрон маш хямдхан, өмнөдүүд хойд солонгосын цэргүүдийн тоогоор ч дрон үйлдвэрлэх чадалтай. Хойд солонгосын цэргүүдийг яаж амар хялбар буулгаж авдагыг украйнчууд заагаад өгчихсөн.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.183.65
Тэгээд хөөргөж болохгүйгээ. Оросын дронууд ч украйнуудыг будаа болгож байгаа. Хойдууд Орост цэргээ өглөгийн учир бол орчин үеийн байлдааны туршлага олж авах д санаа. Дрон хийхэд одоо улам хялбар болоод байна. эд ангийг нь захиалаад чи ч угсарсан чадна.
Мгл 2025-02-14 202.9.46.118
монгол хүн гэмтэж түлэгдээгүй нь яамай
Нэргүй 2025-02-14 202.126.88.71
Бидний өдөр тутмын амьдралд онц хамаагүй сэдэв сурвалжлах хэрэг байна уу?