"Баруун бүсийн аймгууд худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой"

"Баруун бүсийн аймгууд худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой"

"Баруун бүсийн аймгууд худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой"
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн иргэдтэй уулзаж буй уулзалт Тариалан, Өндөрхангай сумдаар үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд гэхэд л үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ.
Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг сануулж байна. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байр 350 хүүхдийн багтаамжтай ч 700 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын материаллаг бааз хангалтгүй байдгийг хэллээ. Түүнчлэн, иргэд хуулиа мэддэггүйн улмаас эрх ашиг нь хөндөгддөг, нөгөөтэйгүүр төрийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, хүнд сурталтай тулгардаг зэрэг асуудлуудыг ярьж байна. Иймд иргэний асуудлыг биш төрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хуулиудыг заавал шинэчлэх ёстойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
Газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах Увс аймгийн хувьд баруун бүсийнхний гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна өөрсдийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу талтай юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хонх 2025-02-14 59.153.114.217

УИХ-ын даргатай тойргийнхон энэ хүчээ зөв ашиглаж өөрсдийн үгээ энэ залуугаар дамжуулж төрийн бодлого болгох хэрэгтэй. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-02-14 59.153.114.117

Цөвийн цаг ирэхэд хулгайнар хойморт гарч ухаантан нь хатавчинд очно гэж Богдын бошигт заажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж