Сурвалжлага: Сүм, хийдүүд угаалга, цэвэрлэгээндээ оржээ

Сурвалжлага: Сүм, хийдүүд угаалга, цэвэрлэгээндээ оржээ

Сурвалжлага: Сүм, хийдүүд угаалга, цэвэрлэгээндээ оржээ

Сар шинийн баярыг угтан сүм, дуган, хийдүүд их цэвэрлэгээ хийж, хурал номдоо бэлддэг уламжлалтай. Зүүн хүрээ "Дашчойлин" хийдийн үүдээр ормогц цэвэр цэмцгэр орчин угтаж авав. Сар шинийн хурал ном эхлээгүй байгаа тул сүсэгтэн олны хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Тус хийдийн ажилчид, лам нар хамтран их цэвэрлэгээг 10 хоног тутам тогтмол хийдэг аж.

Хийдүүдийн хувьд сар шинийн баярт айл гэрийн адил бурхан тахилынхаа тоос шороог арчихаас эхлээд бэлддэг болохоо тус хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү ярьсан юм.

Хийдийн хашаан дотор будаж, янзалсан ширээнүүд байх ба цаахна талд нь саяхан арчиж, цэвэрлэсэн шаргал хүрднүүд нарны гэрэлт гялтганана.

Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын санаачлагаар Нийслэл хүрээнд XYII-р жарны цагаан морин жилийн шинийн дөрөвний өдөр буюу аргын тооллын 1990 оны долдугаар сарын 26-ны сайн өдөр Зүүн хүрээ "Дашчойлин" хийдийг дахин сэргээн байгуулжээ.

Хийдэд Цогчин дуган, Сахиусны дуган, Ганданчойнхорлин дуган байдаг.

Биднийг очиход дуган дотор лам нар балин урлаж, тун завгүй байв. Хоёр сар орчмын хугацаанд 20 гаруй лам нар балин урлаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдөр балин урлах ажил бүрэн дуусах юм байна.

БАЛИН УРЛАХАД ИХ ХӨДӨЛМӨР ШААРДДАГ

Балинч лам нараас балинг хэрхэн хийдэг талаар тодруулахад "Ямааны өөхөө эхлээд боловсруулна. Тэгээд шөрмөслөг буюу дотроос нь судсыг нь салгаж авч аравнайлна. Харин дараа нь махаар нь балингаа хийнэ. Гэхдээ шар тос болон зургаан зүйлийн юм ашиглан балингаа бүтээдэг. Өөхөө өнгөнд оруулж балингаа хийнэ. Балин болгон өөр, өөр утгатай. Юунд зориулсан гэдгээсээ хамаарна" гэлээ. Балин урлах ажил маш их хөдөлмөр шаарддаг гэнэ.

Балин хийх нь бурхны шашны урлахуйн ухаанд хамаарагддаг. Тиймээс ч авъяас ур шаардагддаг, тусгай урлаг гэж хэлж болох бөгөөд балин тахил үйлдэх, сурах нь лам хүний заавал эзэмшсэн байх чадваруудын нэг гэж үздэг байна.

Лам хуваргууд шавь болохоосоо л тахилч нарын хийж байгаа балин тахилыг харах, сурах, туслах зорилготойгоор оролцож, яваандаа бие даан хийж сурдаг аж.

ШИНИЙН ГУРВАНААС СҮСЭГТЭН ОЛНЫ ХӨЛД ДАРАГДДАГ

Олон жилийн турш уламжлал болон ирсний дагуу сүм, хийдүүд шинийн 1-15-ны хооронд өдөр бүр хурал ном хурна. Сүм хийдүүд шинийн 3-ны өдрөөс эхлэн сүсэгтэн олон үйлчилж, сар шинийнхээ засал номыг хийлгэх гэсэн хөл хөдөлгөөнд дарагддаг байна. Монголчууд шинийн 15-ны дотор хийлгэсэн засал номын буян хэд дахин үржигддэг гэж сүсэглэдэгтэй ч холбоотой аж.

Зүүн хүрээ "Дашчойлин" хийд сүсэгтэн олны хүсэлт хэрэгцээнд нийцсэн хурал номын үйл ажиллагаа, шашин соёлын зан үйлийг тогтмол явуулдаг юм байна. Тухайлбал,

  • Өдөр тумын хурал номын үйл ажиллагаа
  • Долоо хоног тутмын хурал номын зан үйлүүд
  • Сар тутмын дүйчэн өдрүүдэд хурах хурал номын зан үйлүүд
  • Жилийн дүйчэн өдрүүдэд хурах хурал номын зан үйлүүд хийдэг.

Тус хийдэд сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бүрийн айлтгалд 100 орчим төрлийн ном судруудыг уншдаг ба сард өдөр бүрийн айлтгал номоос гадна шашны зан үйлийн холбогдолтой 10 гаруй томоохон хурал номыг хурдаг бөгөөд хурал номын тогтсон үнэ тарифгүй, сүсэгтэн өөрийн итгэл сүсгээр хандив, өргөлөө өргөж хичнээн ч ном судрууд айлтган хуруулж болдог ажээ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.93.246

Сүм хийдэд байдаг шар тосноос, лам нарын биеийн үнэрээс, бас шивэрнээс өмхий үнэртдэг.

Avatar

оюунсүх 12 цагийн өмнө 66.181.160.105

мазокын шинжилгээ авдаг эмч нэг удаа уурхайн ажилчид болоод лам нар хамгийн их тэмбүүтэй гардаг тухай хэлж билээ, уурхайн ажилчид ч ойлгомжтой гэр орноосоо хол нэг хүүхэнтэй олон эрчүүд хавьтдаг байх, яагаад лам нар тэмбүү тусаад байдаг байнаа гэсэн чинь манай лам нар гэрээр үйлчилгээ их үзүүлдэг бөгөөд ихэвчлэн айлын нөхрийг эзгүйчлэн засал тэмбүүгээ тараадаг болтой, үүнээс гадна сул мөнгө олдог болхоор оройдоо баарны гадаа жийптэйгээ сууж дэл сул хүүхэн намнадаг байдал зэрэг нь нөлөөлдөг блтой

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-18 202.21.110.94

ЗА БАС НЭГ ИНГЭЖ ЦЭВЭРЛЭМЭЭР ЮМ ДАА. ГАР ХҮРЭХЭЭС ЦЭЭР ХҮРМЭЭР ХУРУУ ЗУЗААН ХИР ДАГАНДАА БАРИГДСАН ГАЗАР ЮМ БИЛЭЭ………

Avatar

иргэн 2025-02-18 103.57.95.176

Гандангийн хашаанд байдаг байсан сандалуудаа яагаад хураагаад авсан юм болоо. Хүмүүс болон гадны жуулчид явж байгаад түр сууж амардаг байсан. Ер нь тэргээр явж байгаа хүмүүс бас амарч суугаад ашиглаж яагаад болохгүй болов оо. Хамгийн хүний төлөө энэрэнгүй байх газар шүү дээ. Сандалаа буцааж байсан газруудад тавих арга хэмжээ авна уу. Баярлалаа

Avatar

zochin 2025-02-18 64.119.31.179

ariyn dagshinaar l bailga

Avatar

Ах 2025-02-18 59.153.113.103

Энэ лам хүүхэн хоёрын зураг юу өгүүлнэ вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж