Жендэрийн эрхийн асуудлаар маргаан дэгдээж, Парисын олимпоос алтан медаль хүртсэн боксчин Имане Хелиф Олон улсын боксын холбоог (IBA) худал гүтгэлэг тараасан гэж буруутгажээ. Тодруулбал, Хелифыг Олимпод оролцохыг зөвшөөрснийх нь төлөө Олон улсын олимпийн хорооны (IOC) эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болсноо IBA Даваа гаригт зарласан юм. IBA Швейцарын ерөнхий прокурорт гомдал гаргаж, боксын төрөлд трансжендэр хүн өрсөлдүүлэх нь ерөнхийлөгч Дональд Трампийн шийдвэртэй харшиж байна гэж мэдэгджээ. Учир нь Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа трансжендэр тамирчдыг цаашид ямар нэгэн тэмцээнд оролцуулахгүй байх тушаал гаргасан бөгөөд Хелифыг эрэгтэй хүн гэж тодорхойлсон юм.
Уг тушаалыг IBA дэмжиж буйгаа прокурорт гаргасан гомдолдоо дурдаж, IOC трансжендэр хүнийг эмэгтэй боксын төрөлд оролцуулсан гэж буруутгаж байна.
Үргэлж эмэгтэй хүнийхээ хувьд өрсөлдөж ирсэн Хелифийг хромосомын шинжилгээ хийлгэснийх нь дараа IBA 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг нь хассан байдаг. Гэсэн хэдий ч IOC-оос Хелифийг олон жил эмэгтэй төрөлд өрсөлдөж байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч, олимпийн эмэгтэй төрөлд өрсөлдүүлэх болсон байна. Тиймээс Хелиф IBA-г буруутгаж, IOC-д ямар ч үндэслэлгүй гомдол гаргасан гэж мэдэгдэв. Мөн Хелиф хоёр жилийн турш чимээгүй байсан ч одоо эрхээ хамгаалахын тулд хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Тэрбээр IBA-д гомдол гаргаж, худал гүтгэлэг, мэдээлэл тараасан хэргээр буруутгах болсноо мэдэгдэв.
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.112.122
XUCHINDUULI80955877
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
ANUSDI BOOBN XXNO80955877
бокс 2025-02-14 203.169.48.150
одоо болтол энэ нэг юмыг эр, эмийг нь тодорхойлж чадахгүй байгаа юм уу