Өмхий жимс дипломат харилцааны бэлгэдэл болов

Өмхий жимс дипломат харилцааны бэлгэдэл болов

Өмхий жимс дипломат харилцааны бэлгэдэл болов

Өмхий үнэрээрээ алдартай дуриан жимс олон зууны турш хүндэтгэл болон доромжлолын бай болсоор иржээ. Тийм ч учраас дэлхийн хамгийн эрс тэс жимс гэж нэрлэх нь ч бий. Зүүн өмнөд Азид жимсний хаан гэж нэрлэгддэг дурианыг нийтийн тээвэр, зочид буудалд авч орох зэрэг нь хэд хэдэн улсад хориотой байдаг. Яагаад гэвэл тус жимсийг ялзарсан сонгино, угаагаагүй оймсны үнэртэй гэж дургүйлхэх хүн олон. Алдарт тогооч Энтони Бурдейн хүртэл дуриан идэж үзчихээд "Нас барсан эмээгээ үнсэхтэй адил байна" гэж хэлсэн байдаг.

Хэдийгээр эрс тэс шинж чанартай ч дуриан жимс Зүүн өмнөд Азийн соёлд онцгой байр суурь эзэлдэг. Тэгвэл энгийн нэг жимс, соёлын илэрхийллээс халиад дуриан жимс дипломат харилцааны бэлгэ тэмдэг болжээ.

Тодруулбал, Малайзын Элчин сайдын яам Лхагва гаригт Сөүл хотноо “Дурианы дипломат ажиллагаа” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Энэ нь дурианы өвөрмөц шинж чанарыг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, соёлын дипломат харилцааг дэмжих зорилготой.

Малайзаас Солонгос улсад суугаа Элчин сайд Мохд Замруни Халид үг хэлэхдээ "Дуриан жимс малайз хүмүүсийн сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Бид Өмнөд Солонгост дуриан жимсийг нутагшуулснаар Малайзын хөдөө аж ахуйг сурталчлаад зогсохгүй хүнсний технологи, аялал жуулчлал, тогтвортой хөгжил зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. Энэ санаачлага нь харилцан ойлголцлыг бэхжүүлэх, худалдааны шинэ боломжуудыг бий болгох, Малайз, БНСУ-ын соёлын солилцоог гүнзгийрүүлэх зорилготой" гэжээ.

Өвөрмөц үнэр, амттай ч гэлээ дуриан жимсний экспорт дэлхийн олон оронд гайхалтай өндөр үзүүлэлттэй байгааг энэ үеэр онцолжээ. Тухайлбал, Малайз, Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг гол үйлдвэрлэгч орнуудаас Хятад руу хийсэн экспортын хэмжээ 2024 онд 1.56 тэрбум кг хүрчээ. Энэ нь долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-14 103.212.117.165

ANUSDI80955877

Avatar

haha 2025-02-14 103.212.162.73

Хамгийн дуртай жимс. Тайландад буудалд оруулбал 2000 баттаар торгодог гэсэн. Тэхээр нь гудманд сууж байгаад л үхтлээ идэж билээ. Хэдэн найзтайгаа явсан. Гол нь, худалдагчаас нь, хамгийн гоё жимс авъя гэж асуунгуут дуриан санал болгоно. Найзууд бүгд авна. Би тэдгээрийг ганцаараа иднэ ха ха. Хүмүүс яагаад дурианд идэж чадахгүй байгаа нь надад сонин бөгөөд таашаалтай хаха

Avatar

Данжаад 2025-02-14 202.9.46.118

бүү гайхуул, xятад цустай луухаан бэ?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 45.117.242.251

Goy amttai shuu

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.191.187

Орос эхнэрийн хулмастай суганы үнэр шиг,,,,орос бахиалын ороолтны үнэр лугаа адил юм байдаг шүү,,,,,дураин жимсний бал бурам мэт үнэр түгээсэн,,,, тунамал саран мэт бүсгүй зандан чи минь ээ,,,,хэмээн шүлэглэвээс,,,шууд дуриан жимс үнэртэх мэт болмой,,,ойгггггго,,,,,ойиииигоо,,,,,

Avatar

bb 2025-02-14 202.131.229.2

энэ нэг тийм нухсан сармис дээр элсэн чихэр хольсон юм уу гэмээр амттай. Гэхдээ эвгүй бол биш. үнэр нь л заваан юм бн лэ.

Avatar

Мгл 2025-02-14 202.9.46.118

дипломат өмхий гэхийг нь бодоход гятад жимс юм байлгүй

Avatar

Өмхий 2025-02-14 202.9.46.118

гүзээтэй гашилсан өмхий тосноос ямар вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж