Сурвалжлага: Үйлдвэрийн хэвийн боов 5100-12500 төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Үйлдвэрийн хэвийн боов 5100-12500 төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Үйлдвэрийн хэвийн боов 5100-12500 төгрөгийн үнэтэй байна

Үндэсний их баяраар ёсоо хүндэтгэж өндөр настан төдийгүй залуучууд ч идээ засдаг. Ааруул, аарцны тавгийн идээ 380-550 мянган төгрөгийн үнэтэй учир олон гэр бүл хэвийн боовыг сонгодог. Энэ жилийн тухайд хүмүүс гандангийнхаас илүү томоохон үйлдвэрүүдийн хэвийн боовыг сонгож байгаа аж. Хэвийн боов үнийн хувьд 5100-6800 төгрөгийн үнэтэй байна. Томоохон зах, худалдааны төв, цагаан сарын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн лангуугаа гаргасан учир жижиглэнгээс бусад бүх худалдаанд хэвийн боов үйлдвэрийн үнээр гарчээ. Тухайлбал, "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үнэ 250-600 граммтай нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг, гавжийн дугуй 15 мянган төгрөг,  "Өгөөж чихэр боов" ХК-ийн хэвийн боов хоёр төрлөөр гарсан бөгөөд Хотол нь 10 ширхэгийн савлагаатай, угалз хэвийн боов нь ширхэг нь 5600 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ. Харин "Бамбууш" ХХК-ийн хэвийн боов багцаар гарсан бөгөөд зүсэлттэй есөн ширхэг боов, гурван ширхэг тахилын боов, нэг ширхэг суурь еэвэнтэй 95 мянган төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой тавгийн идээний том багц нь 220 мянган төгрөгөөр, зүсэлтгүй хэвийн боов нь төрлөөс хамаарч 5000-7000 төгрөгийн үнэтэй, "Суман гүн трейд" ХХК-ийн хэвийн боов 5000-5500 төгрөгөөр худалдаанд гарчээ.

Бусад томоохон үйлдвэрийн хэвийн боовны дундаж 5500 төгрөг, зүсэлттэй нь 6500-7500, гүрмэлүүд 6000-9500 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Энэ жилийн тухайд үйлдвэрүүдийн хэвийн боов гурил, бусад хэрэглэгдэхүүний зардал өссөнтэй холбоотой ширхэг бүр дээр 300-700 төгрөг нэмжээ.

САР ШИНЭ ДӨХӨХ ТУСАМ ТАВГИЙН ИДЭЭНИЙ ҮНЭ НЭМЭГДДЭГ

Иргэдийн хэлж байгаагаар өнгө сайтай, амт чанартай хэвийн боовыг аль болох эрт авчихвал сайн гэнэ. Хэдийгээр нэг үйлдвэрээс ижил хайрцаг савтай худалдаанд гарч байгаа ч эхний хэд хоногийн хэвийн боов амт илүү байдгийг өндөр настнууд хэлж байлаа.

Бид " Нарантуул" захын "Баялаг-Ундраа" худалдааны төв рүү ороход гурилан боовны тасаг нь олны хөлд хэдийнэ дарагдсан байлаа. Үнийн хувьд хамгийн хямд нь 3600 төгрөгөөс эхэлж байгаа бол шар тос, орц найрлага нэмэгдэх тусам үнэ өсч байгаа гэсэн юм. Тус захын тухайд гурван үйлдвэрийн нэрийн барааны лангуунд хэвийн боов, тавгийн еэвэн үйлдвэрийн үнээр зарагдаж байсан бол бусад худалдаа эрхлэгчид лангууны үнээр олон төрлийн хэвийн боовны сонголт дэлгэжээ.

Тэдний хэлж байгаагаар баяр дөхөх тусам хэвийн боовыг хүмүүс голж шилэх нь багасдаг. Битүүний өмнөх өдрөөс үнэтэй, хямд хамаагүй олдохоо больж хүмүүс хэвийн боовны эрэлд гардаг гэв.

Иргэд ч мөн өнгөрсөн жилийн сургамжаа бодож эрт бэлтгэлээ базааж байгаа гэлцэнэ. Хөсвгөл, Завханаас ирсэн гэр бүл "Нарантуул"-аас хэвийн боов, тавгийн идээний багцаа аваад явж байгаа гэнэ. Олны хөл бужигнасан худалдааны төвүүдэд баярын уур амьсгал хэдийнэ орж, эдийн засгийн эргэлт эрчээ авчээ.

ГАНДАНГИЙН ШАР ТОСТОЙ ХЭВИЙН БООВ 10-ААД НЭР ТӨРЛӨӨР ГАРЧ БАЙГАА Ч ОРИГ НЬ НЭГ

Монголын бурхан шашны төв "Гандантэгчэнлин" хийдийн "Батцагаан" дуганы баруунтай байрлах гал тогоонд үйлдвэрлэдэг хэвийн боовыг олон хүн эртлэн захиалгаа өгч худалдан авдаг. Гэхдээ тус нэршилтэй хэвийн боов худалдааны лангуун дээр олон төрлөөр зарагдаж буй. Нэр ижил ч амт, чанар оригоо гүйцдэггүй аж. Учир нь "Батцагаан" дуганы баруунтай байрлах гал тогооныхон лам хуврагуудын манз цавыг барихад нарийн дэг жаягтай, гүн гүнзгий ёс заншлыг баримтлан ажилладаг байна. Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, мастер тогооч Ё.Ядамсүрэн гуай тус гал тогоог ахлан ажиллаж байхдаа өөрийн өвөрмөц жор, нарийн орц найрлагаар алдарт Гандангийн шар тостой хэвийн боовыг уламжлуулан үлдээсэн түүхтэй. Өнөөдөр тус гал тогоо "Гандантэгчэнлин" хийдийн найман дацан, хоёр дуганы 700 гаруй лам хуврагуудын өдөр тутмын хүнсийг ханган ажиллаж байна.
Ориг хэмээн тодотгохын учир нь гандангийн шар тостой хэвийн боовыг өдөр бүр 3000 гаруй ширхэгийг гараар үйлдвэрлэгдэж, эрдэм номын өргөөнд хүндэтгэлтэйгээр өргөж, ард иргэдэд хүртээмжтэйгээр хүргэж байгааг гандангийнхан онцоллоо.
Хэрэв тус нэрийн үйлдвэрийн хэвийн боовыг авах бол "Гандантэгчэнлин" хийдийн “Гандан дэлгүүр”-т борлуулагдаж байгаа аж. Тус бүтээгдэхүүн нь эртний уламжлалыг хадгалсан, элбэг дэлбэгийн билэгдэл шингээсэн идээ гэдгээр онцлогтой. Үнийн хувьд доорх дэлгүүрт 7500 төгрөгөөр зарагдаж байна.

ХУДАЛДААЧИД: ХҮМҮҮС ГҮРМЭЛ БОЛООД НУТАГ, НУТГИЙНХАА ОНЦЛОГ ХЭВИЙН БООВЫГ СОНГОЖ БАЙНА

Зүсмэл хавсай, төрөл бүрийн гүрмэл, сүлжмэл гэхчлэн аймаг, сумдын бренд бүтээгдэхүүний нэр төрлийг дурдаад байвал дуусашгүй олон. Нийслэлийнхэн цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас өөрсдийн нутгийн идээ шүүсээ бэлтгэх, аймгийн цехүүдийнхээ хэвийн боовыг авах боломжтой байна. Худалдаачдын тухайд, энэ жил хүмүүс ихэвчлэн гүрмэл болоод сүлжмэд нутаг, нутгийнхаа онцлог хэвийн боовыг ихээр авч байгаа аж.

Тухайлбал, идээ засахад хамгийн амархан, үнэ боломжийн үзэмж сайтай нь сүлжмэл боов. Үнийн хувьд үйлдвэрээс хамаарч хамгийн хямд нь 20 мянган төгрөг бол үнэтэй 32 мянган төгрөгийн цэвэр шар тостой, шар тосонд хайрсан байна.

Гүрмэлүүдийн тухайд ажиллагаа их шаарддаг ч баярын дараа идэхэд урамтай, амттай, хүүхдүүд их дуртай байдгийг мөн худалдаачид хэлж байлаа. Гэхдээ идээ засах хүртэлээ зөөвөрлөх, хадгалахад үйрэх, хугарах эрсдэлтэй байдаг аж. Үнийн хувьд 6000-9800 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭНГҮҮДЭЭС ХҮССЭН ХЭВИЙН БООВОО АМТАЛЖ, ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

Сар шинийн бүхий л хэрэгцээт барааг багтаасан үндэсний болон импортын төрөлжсөн бүтээгдэхүүнтэй үзэсгэлэн худалдаа хотын төвд буюу Аса аренад хоёрдугаар сарын 1-нд нээсэн. Тус үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь энэ сарын 1-10-нд, хоёр дахь хэсэг нь хоёрдугаар сарын 17-28-нд болох хуваарь гарсан.
Үзэсгэлэнд импортын бараа бүтээгдэхүүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож буй. Мөн хамгийн олон төрлийн бүтээгдэхүүний сонголттой гэдгээр ялгаатай байна.

Хотын төвд болох өргөтгөсөн худалдаа гэдэг утгаар талбай томтой, олон хүн оролцох боломжтой. Дараагийнх нь Нисэх, Яармагийнхан хотын төв рүү ирж зах, худалдааны төвөөр орно гэдэг олон цагийн гарзтай. Тиймээс энэ жил хотын баруун бүсэд том талбайтай худалдааны төвүүдэд хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болж буй.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 28-ныг дуустал үргэлжлэх аж.

Сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 21 аймаг болон Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Нийт 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, үндэсний дээл хувцсаа дэлгэн тавьжээ. Гурав дахь том үзэсгэлэн бол Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа.

Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжилнэ.

Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаа юм. Тиймээс та бүхэн өөрт хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, тавгийн идээгээ томоохон үзэсгэлэн худалдаа, зах, бөөний төв, сүлжээ дэлгүүрүүдээс үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-17 122.201.31.225

Зүгээр л Эрээнд захтад хийлгэчих. 2-3 дахин хямд ирнэ.

Avatar

Зочин 2025-02-17 59.153.114.99

муухай ямарч амтгүй б.аа

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.182.201

Tos ihtei muuhai haragdaj baina,

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.189.69

Улныхан энэ жил ул боовоо ч авч дийлэхээ байсан ! боорцог хайраад таваг засах байх ! Мээмний хүмүүс бүсэлхийний хүмүүс Атар боовыг авч тавгаа засна ! Духны гэр бүлүүд Гандангийн үнэтэй боовыг сүүн хуруудтай хамт засдаг юм ! Би өвдөгний хүн болохоороо өөрөө сармай б**в хийгээд тавьчихдаг юм Бадарч тахар !

Avatar

Шагай 2025-02-17 202.9.46.198

би шагайны айл болхоор 2-р гурилаар өөхөн тосонд хавсай б**в хийж дээгүүр нь ааруулны оронд ёотон асгана, буузыг нь ногоотой мантуун бууз хийж хөлдөөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж