Бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг шинэчилж байгааг талаар албаныхан мэдээлсэн. Одоогоор сургалтын шинэчилсэн хөтөлбөрөө туршиж байгаа юм. Боловсролын сайд П.Наранбаяр энэ талаар мэдээлэл өгөхдөө "Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр нэг, хоёрдугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гаргаж, сурах бичгийн тохирцыг нь тааруулах ажлыг хийж байна. Бага ангийн сурагчид ингэснээр есөн төрлийн хичээл үзэхээр тоог нь цөөрүүлсэн. Гэхдээ хоёрдугаар ангиас нь унших бичгийн хичээл, гуравдугаар ангиасаа англи хэл үзнэ, компьютерын ухаан орж эхэлнэ. Шинэ хөтөлбөр, сурах бичиг боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байгаа. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги болон 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг хийж эхэлнэ.
Бага сургууль дээр хичээлийн тоог цөөрүүллээ. Одоо дунд сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлнэ. Ер нь дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улс хичээлийн төрлөөрөө өндөр оронд тооцогддоггүй.
Хими, физик, математик, биологийн хичээл заавал орно. Бага сургуулийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг нь амин сүнс нь байдаг. Тиймээс сурах бичгийн зургийг мэргэжлийн монгол зураачдаар зуруулахаар төсвийг нь шийдэж байгаа. Өнөөдөр туршилтаар тохирцыг нь харж 27 сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын явцад сурах бичгийн зургийг интернэтээс татсан тохиолдол гарсан байсан. Цаашдаа энэ асуудал байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн бүтээлийг ашиглана. Агуулгын хувьд ажиглах, унших дасгал түлхүү орж ирнэ" гэсэн юм.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.26
Монгол хүн зурахгүй хужаагаар зуруулах байсан юм уу?
ЗОЧИН 2025-02-14 66.181.176.184
урт настай сурах бичиг болох болтугай Сурах бичгийн багт зохиолч хүн оролцдог болов уу Хүүхдэдээ үндэсний уран зохиол уншуулчих юм сан Зохиогчийн эрхийг нь яаж шийддэг юм бол
ЗОЧИН 2025-02-14 103.212.117.28
Сурах бичиг бүтээх хэвлэх ажил руу мөнгө олох зорилгоор хувь хэвшлийнхэн дайран орж төрийн бодлогыг дампууруулдаг жишээ олон байдаг . Тэд ажлыг мөнгө л гэж хардаг. Өмнөх сайд дарга нар төрийн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн оронд тэдэнд хөтлөгдөж бараг айж балмагдаад, олон хувилбарт энэээ тэрээ гэж байгаад юу ч биш болгодог шүү Унших юмгүй баахан орчуулга хусаад хэвлэх вий дээ ХАРЖ Л БАЙЯ
Зээл 2025-02-14 202.9.46.118
гятдууд л зурна даа харж байгаарай, монголчууд ажил хийхгүй, хулгай дээрэмээ л бодно
Нэргүй 2025-02-14 64.119.29.63
ЁСТОЙ ДОО!!! … ТЭГМЭЭРДЭЭ… ХАРИЙН ХАР ЭЛЭГТЭЙ ХУЛГАЙЧУУДААР ЗУРУУЛСАН ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ГЭМЭЭР БААС, ШЭЭС БАЛИАР ЗАВААН ЮМ СУРТАЛЧИЛСАН ГАДААДЫН БАЛИАР ЗУРГУУД БАЙДАГ ЮМ БАЙСАН. МОНГОЛ АХУЙТАЙ ЗУРАГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ…
Нэргүй 2025-02-14 122.201.31.24
Философигүй, сурган хүмүүжүүлэх арга зүйгүй, онол технологийн бус, оюуны хомсдолтой ертөнц рүү чирсэн зураг л байна даа, тэгвэл. Танай Батцэцэг сайдын бизнест хошуу дүрж ч болохгүй биз дээ, бодвол.