Хойд Солонгосын аяллын захиалга авч байна

Хуучирсан мэдээ: 2025.02.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын аяллын захиалга авч байна

Хойд Солонгосын аяллын захиалга авч байна

Хамгийн хаалттай, тусгаарлагдмал, нууцлаг Хойд Солонгос улс Covid-19 цар тахлаас хойш анх удаа гадаадын жуулчдыг хүлээж авахаар бэлтгэж байна. Тодруулбал, гадаадын жуулчны агентлагууд Хойд Солонгост үзэж, аялж болох шинэ газруудыг туршиж үзэхээр тус улсад нэвтэрчээ.

"Koryo Tours" компанийн ажилтнууд Хойд Солонгосын зүүн хойд хилийн Расон хот руу Пүрэв гаригийн үүрээр "зөвхөн ажилчдад зориулсан тусгай аялал"-ын хүрээнд нэвтэрчээ. Тиймээс удахгүй Расон хотыг жуулчдад нээнэ гэдгийг холбогдох албаныхан баталж байна. Тус компани гурав, дөрөвдүгээр сарын аяллын захиалгаа аваад эхэлжээ.

Расон хотоос гадна зүүн эрэг дагуух Калма аялал жуулчлалын шинэ бүсийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хойд Солонгос улс өнгөрсөн оны эхээр оросуудыг хүлээж авсан. Энэ нь удахгүй бусад улсын иргэдэд ч Умардын хил нээгдэнэ гэж шинж тэмдэг болсон юм. Гэхдээ "Koryo Tours", "Young Pioneer Tours" компаниудын мэдээлснээр АНУ, Өмнөд Солонгосын иргэдээс бусад бүх гадаадын зочинд аялал жуулчлалаа нээх аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж