Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.02.14/ нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсролын яаман дээр нэг ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг миний зөвлөх Д.Гантулга ахална. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Австрали улс нэгэн хууль баталж дэлхий дахинаа олны анхаарлыг татсан. Энэ хууль нь 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчин буюу фэйсбүүк, тикток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ рүү орохыг хориглосон. Энэ хуулийг судалж, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох судалгааны ажлыг эхлүүлж байна. Иймэрхүү суурь өөрчлөлтийг хийхэд маш сайн судалгаа шаардана. Нийгмээрээ хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Судалгааны бэлтгэл ажлыг хангаж ажиллана" гэв.
2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаарх үндэсний суурь судалгаагаас харахад, эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдүүд цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэдэг ойлголттой байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэж хариулсан байсан.
Мөн олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга цацагдах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх гэх мэт олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Цахим орчинд соёлтой зөв орчинд харьцаж сурах нь нийгэмд маш хэрэгтэй байна. Австрали улсын туршлагыг судлах ёстой. Франц улсад гэхэд 15 наснаас доош насны хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг бол Норвеги улс 13 хүртэлх насны хязгаараа 15 нас болгож, өөрчлөхөөр ярьж байна. Бид энэ чиглэлээр тодорхой алхам хийхгүй бол оройтох нь ээ. Гэхдээ хүүхэд интернэтэд хандах бүрэн эрхийг хөндөхгүй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авах сувгууд нь нээлттэй байна. Австрали улс шиг тусгайлсан хууль гаргах уу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдгийг нийгмийн бүлгүүдтэй ярилцаж, шийднэ" гэв.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:
-Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байгаа асуудал дэлхий нийтийг хамарч байна. Дэлхий дээр яригдаж байгаа энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Хүүхдүүд дэлгэцэнд хамааралтай болохоор донтолтын хэмжээ ихэсдэг. Ийм өвчтэй болж байгааг бид бүхэн анзаарахгүй байна. Монголчууд бид үр хүүхдүүдээ эрүүл чийрэг, ухаан саруул болгож өсгөхийг хүсдэг. Хүүхдүүддээ гар утас өгөхөөр ямар их баярлаж, эргүүлээд авахаар ямар их сэтгэл гутралд ордог билээ. Хөдөлгөөний дутагдалд орж, нүдний хараа муудаж байна. Тиймээс энэ хуулийн төслийг санаачлахаар ажиллаж байна.
зочин 8 цагийн өмнө 103.168.34.36
Сайд аа, Дуу хөгжмийн багш нь бүх хүүхдийг амар хуур худалдан авч хичээлд ир гэж үүрэгдсэн байна шүү .
Ам руу гаа хийх хоол авах мөнгө нь хүрэхгүй айл байгаа шүү .
Багш нар даалгавраа фейс бүүк ээр өгч байна шүү .
ЗОЧИН 2025-02-14 66.181.176.184
дэлхий нийтийг хамаарч байна гэж ийм тэнэг юм ярихаа болиоч Ихэнх улс орон цахим халдлагаас хүүхдээ хамгаалах хуулиа гаргаад хэрэгжүүлээд явж байна СУДЛААД гээд удах хэрэггүй шууд хууль санаачлаад хэрэгжүүүл Явцдаа засаж залруулж болно Яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтоодбайна Боловролын сайд үүнийг хийчих юм бол ард түмэн үнэхээр үнэлнэ шүү
ХУД гар 2025-02-14 66.181.186.209
Юу ч хийгээгүй хужөа царайлсан новшийг зайлуул
Болд 2025-02-14 112.72.223.121
НОХОЙН БААСНУУД
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
ANUSDI80955877XUCHINDUULI BOOBN XXNO
Нэргүй 2025-02-14 202.70.43.34
Монгол улс юун түрүүнд тулгамдсан НИЙГМИЙН АСУУДЛУУДАА, УТАА, БАЙГАЛЬ ОРЧИН, ХООЛ ХҮНС, МАССЫН БОЛОВСРОЛ, НИЙТИЙН ТЭЭВЭР, ДЭД БҮТЭЦ, ТҮГЖРЭЛ-үүдээ Шийдмээр байнаа !!!! Энэ AI Хиймэл оюун, сар нар сансар огторгуй мэт хэт АХИСАН ТҮВШНИЙ юмс ч яахав…………..
Нэргүй 2025-02-14 202.9.40.145
Ингэж байгаад цахим орчинг хаах гээд байгаа юм даа. Хүмүүс минь сэрэмжтэй байгаарай.
Мгл 2025-02-14 202.9.46.118
зарим юмыг нь хаавал таарна