Трамп: Энэтхэгт газрын тос хэрэгтэй, тэр нь бидэнд байгаа

Трамп: Энэтхэгт газрын тос хэрэгтэй, тэр нь бидэнд байгаа

Трамп: Энэтхэгт газрын тос хэрэгтэй, тэр нь бидэнд байгаа

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Вашингтонд хоёр өдрийн хугацаатай айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ба энэ үеэр АНУ-ын газрын тос, байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Энэ нь хоёр орны худалдааны алдагдлыг бууруулна гэж үзэж байна.

Трамп энэ талаар хэлэхдээ "Тэд манай газрын тос, байгалийн хийг их хэмжээгээр худалдаж авах болно. Тэдэнд хэрэгтэй, бидэнд байгаа" гэжээ. Харин Моди Энэтхэгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд бид газрын тос, байгалийн хийн худалдаанд анхаарлаа хандуулах болно. Мөн цөмийн эрчим хүчний салбарт илүү их хөрөнгө оруулна" гэв.

АНУ, Энэтхэг улсуудын хооронд худалдааны маргаан байдаг ч гэлээ Трамп, Моди нар олон жилийн турш хувийн сайхан харилцаатай.

Мөн АНУ-аас Энэтхэгт цэргийн техник хэрэгслийн борлуулалтаа олон сая ам.доллараар нэмэгдүүлж байгааг Пүрэв гаригт зарлав. Энэ хүрээнд "F-35" сөнөөгч онгоцыг Энэтхэгт нийлүүлэх болжээ.

Энэтхэгийн газрын тосны импортыг ихэвчлэн Саудын Араб, Ирак, Арабын нэгдсэн Эмират, Кувейт зэрэг орнууд бүрдүүлдэг. Харин байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч нь Катар. Сүүлийн үед Энэтхэг эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэх бодлого барьж, ОХУ-аас газрын тосны хямд нийлүүлэлт авах болсон. Тэгвэл энэ удаад АНУ-аас газрын тос, байгалийн хийгээ их хэмжээгээр худалдан авах тохиролцоонд ийнхүү хүрчээ.

Трамп энэ уулзалтын өмнөхөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа худалдааны түншүүддээ өргөн хэмжээний шинэ тариф тооцохыг тушааж, дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхийг зөвлөхүүдээ сануулсан. Үүнийгээ Трамп "Бидний холбоотнууд дайснуудаас долоон дор. Тогтолцоо маш шударга бус байсан. Бүгд л АНУ-ын давуу талыг ашигласан" гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.41.104

Ямар ч улс хямдыг нь сонгоно

Avatar

Нэргүй 2025-02-14 178.174.229.45

OROSIIN HAYMDIIG BISH AMERIKAAS YNETEIG N AVAHAAR BOLJ BGAAA FASHIST OROSUUDIIG 1 MUSUN NAM DARNAA TRUMP

Avatar

Зочин 2025-02-14 103.168.34.108

ОХУ-аас тусгай хямдралтай үнээр авч Энэтхэг улс АНУ-аас өндөр үнээр газрын тос авах хүсэл хэр байх вэ? Канад нь газрын тосоо үндсэндээ АНУ-д экспортолдог боловч Трампын тарифаас болоод зогсох гэж байгаа тул оронд нь БНХАУ, Япон, Өмнөд Солонгост нийлүүлэхээр болж байна. Европын Холбоо тарифын улмаас өмнөд АНУ-ын зах зээлийг Өмнөд Америкийн зах зээлээр орлуулах бодлогод шилжих нь. Трампаас болоод холбоотон, түншүүд нь АНУ-аас тусдаа учраа ололцох шинжтэй.

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.41.104

Оросоос 2 дахин хямд авдаг ш дээ Энэтхэг. Янкын үнэтэй нефть хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-02-14 202.126.88.174

Одоо,,,,””””америкаас нефтьээ авнаа”””” гэж байгааг уншаад ойлгохгүй байна уу,,,

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.240

ха ха ха

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.240

Саудын Арабаас бас хямд авна. Хаа холоос газрын тос авна гэж үлгэр

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.240

Оросын газрын тос хамаагүй хямд

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.240

Трамп Үнэхээр зөнөжээ

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.240

Ш чааваас Энэтхэг Оросоос хямд газрын тос авдаг ш дээ. Америкийн тос үнэтэй

Avatar

Нэргүй 2025-02-14 202.126.88.174

Орос жийгдлээ,,,,

Avatar

Нэргүй 2025-02-14 103.212.118.131

Үнэн шдээ, хөөрхий Яан өвөөг энэ хөгшин ёвроп чавганц дандаа холгоно. ххх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж