Оросын криптовалютын хаан гэгдэх Александр Винникийг хоригдол солилцооны гэрээний хүрээнд суллаж, оронд нь АНУ-ын багш Марк Фогелыг эх орон нь авчрах болсон гэж Цагаан ордноос мэдэгдэв. Кремлийн өндөр албан тушаалтан Лхагва гаригт АНУ-д хоригдож буй Оросын иргэнийг Фогелтой солилцох болсон хоёр талын хэлэлцээр үнэн болохыг баталжээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр, Винник 2011-2017 оны хооронд BTC-e криптовалютын биржийг ажиллуулж байсантай холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2024 оны тавдугаар сард буруутгагдаж, хоригджээ.
Дональд Трампийн засгийн газар уг хоригдол солилцоо нь хоёр орны харилцаа болон Украины дайныг зогсоох хэлэлцээ амжилттай болж магадгүй гэдгийг илтгэх дохио хэмээн сайшааж байна.
Түүнчлэн, АНУ-ын Ойрхи Дорнодын төлөөлөгч Стив Виткофф Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман (MBS) Фогелийг суллахад үүрэг гүйцэтгэсэн талархал илэрхийлсэн байна. Виткофф хэлэхдээ, "Саудын Арабын 39 настай де факто удирдагч бол ерөнхийлөгч Трамптай юугаар ч тасалшгүй хүчирхэг анд нөхдийн холбоотой. Хунтайж Мохаммед бин Салман хэлэлцээрийг амжилттай болгоход түлхэц өгч, бүхий л боломжийг хангаж өгсөн" гэжээ. Мөн Оросын талаас Кирилл нэртэй албан тушаалтан хоригдол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Виткофф хэлэхдээ, "Оросын нэгэн эрхэм байсан. Түүнийг Кирилл гэдэг бөгөөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь хэлэх нь зүйтэй. Тэрбээр хоёр талыг холбох чухал хэлэлцээрийг гүйцэтгэсэн" гэсэн байна. Винник 2022 оны наймдугаар сард Францын шоронгоос суллагдсанаас хойш хэдэн цагийн дараа Грект баривчлагдаж, АНУ-ын шоронд орсон байдаг. Тэрбээр дэлхийн хамгийн том криптовалют биржүүдийн нэг болох BTC-e-ийн оператор байжээ.
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
ANUSDI80955877XUCHINDI BOOBN XXNO VANXANDI80955877
Нэргүй 2025-02-14 122.201.31.240
ПУТИНЫ БӨГСЙИГ МӨЛЧИЙТӨЛ ДОЛООЖЭЭ
Нэргүй 2025-02-14 103.212.116.134
цаагуураа яам тохироо явж байхыг хэн мэдэх билээ. Та мэдэх юм уу.
Нэргүй 2025-02-14 202.9.41.104
ЗӨНӨГ ГЭЖ ҮНЭН. ӨӨР ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ УУ 80 НАСТАЙ
Нэргүй 2025-02-14 122.201.31.240
Зөнөг Трамп
Нэргүй 2025-02-14 103.212.116.254
chi buur zalugaaraa zunjihsun