Засгийн газраас 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулахаар санаачлага гаргаж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-аас тодорхой хүрээнд хэлэлцээр хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн бөгөөд Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр /2025.02.14/ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурна.
Энэ талаар өнгөрсөн Лхагва гаригт Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, УИХ-ын гишүүдээс өгсөн саналыг гэрээнд тусгаж, сайжруулсан. Тухайлбал, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил эхлэхэд бүх боомтын боомтын холболтыг давхар шийдэхээр болсон. Мөн харьяа яамд өөрт хамаарах гэрээг хийнэ. Тухайлбал, манай яам хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компаниар хийлгэх үү, сонгон шалгаруулалт зарлах уу гэдгийг урд хөрштэйгөө ярьж шийднэ. Хил дамнасан бүтээн байгуулалтын ажил нэг ажил учраас нэг компани хийх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулахыг нарийвчилсан гэрээнд тусгана. Хил холболтын төмөр замын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой бэлнээр төлнө. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бартерын гэрээ хийхгүй. Энэ санхүүжилтийг хийлээ гээд иргэдэд оногдох ногдол ашигт нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн юм.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ, Хоёр улсын Засгийн газрын ажлын хэсгийн 60 удаагийн уулзалтын дүнд шийдвэрлэсэн асуудлыг хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар мөн зурна. Энэ гэрээг УИХ-аар соёрхон батална. Үүний дараа компани хоорондын гэрээг зурна. Гэрээнд гарын үсэг зурах эрхийг УИХ-ын холбогдох байнгын хороодын хуралдаанаар Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Энэ хуралдаан дээр гэрээг сайжруулах саналыг УИХ-ын гишүүдээс өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ойлгомжгүй заалт байна гэсэн. Үүнийг хэлэлцээр дээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэж засаж оруулсан.
Түүнчлэн гурвыг цогцоор буюу нүүрс худалдах худалдан авах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн гурван төсөл гэрээнд гарын үсэг зурмагц зэрэг хэрэгжинэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгосон байна гэдгийг залруулаад харилцан ашигтай хуулийн дагуу ажиллах өөрчлөлтүүдийг хийсэн.
Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг өргөн барьсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах төслийг УИХ-д албан ёсоор өргөн барьсан гэж мэдэгдсэн юм.
ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛД ЮУ ТУСГАВ
Энэхүү хэлэлцээрийг батлахдаа БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талууд оролцохгүй гэжээ. Ингэхдээ эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй, гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох, 2025-2029 онд 27сая тонн, 2030 оноос 20 тонноос буурахгүй байхыг бататгахыг онцолжээ. Ингэхдээ нүүрсний гэрээний үнийг тогтоохдоо хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд өмнө нь хийгдсэн гэрээний нөхцөлийг жишиг болгон урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа, харилцан тохиролцсон аргачлалд суурилсан байхаар төсөлд тусгасан байна.
ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН МАРГААН ДАХИН ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ТАЛУУД ТОХИРОЛЦЖЭЭ
Талууд хэлэлцээрийн хүрээнд олон жил маргаан дагуулсан өргөн, нарийн царигийн маргаанд цэг тавьж, цаашид ч өргөн нарийн царигийн аливаа маргаан дахин үүсгэхгүй байхад анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Мөн Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад Талууд “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах бөгөөд Монголын тал нь хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан компанитай төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг барьж байгуулах ажлын гэрээг зохих журмын дагуу байгуулж, гүйцэтгүүлэх зэргийг талууд тохиролцсон байна. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аливаа этгээдэд шилжүүлэхгүй, компанийн хувьцаа эзэмшлийн асуудал ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй байхаар төсөлд тусгажээ.
ОНЦЛОХ ЗААЛТУУД:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх
- Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах
- Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээрийн протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг хийх үедээ баримтлах чиглэл тодорхой болох боломж бүрдэх юм.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Хятадын ЕС-аар дээрээс нь үүрэг өгүүлэх гэж байгаа юм болов уудаа. 2025-02-14 103.212.117.27
Бид дэлхийн талыг эзэлж байсан, ардчиллын баян бүрд энэ тэр гэж өөрсдийгөө цоллоод ч нэмэр алга.Оросын эсрэг үзэл газар авсан. Манай хэн гэдэг элчин сайд Орост байгааг хэн ч мэдэхгүй. Оростой бараг харилцаа байхгүй юм чинь.Экспортын гол орлого олдог нүүрсээ Хятадад заръя гэхээр танайд уурхай эзэмшинэ, нүүрсийг чинь өөрийнхөө үнээр авна гэж.Хятадын нэг жижиг аймаг Баяннуурынхан нүүрс авахгүй гээд гацааж байна. Жижиг улсын зовлон их байна даа.
Нэргүй 2025-02-14 66.181.186.65
үнэгүй өгч байхаар больсон дээр юмуу дөө.
Иргэн 2025-02-14 202.21.111.170
Геополитикийн баланс алдагджээ! Амаа барих үр дүн нь удахгүй ил болох нь ойлгомжтой.
ЗОЧИН 2025-02-14 60.34.125.198
УИХ-ын ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТТ-ГС ТЗ-ыг НАРИЙН ЦАРИГААР БАРЬСАН БОЛ ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГДЭХГҮЙ БХ БСАН.НАРИЙН ЦАРИГИЙГ БАТТУЛГА,ЗАНДАНШАТАР,ХҮРЭЛСҮХ НАР МОНГОЛЫГ ХОРЛОЖ ХУЛГАЙГААР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ӨРГӨН ЦАРИГААР БАРЬСНЫ ГАЙГААР ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ БНА.УУРХАЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД 5ТОЛГОЙН"БОРТОЛГОЙ","ОНЧХАРААТ" 2-ыг ХЯТАДУУД ТЕХНИКТЭЙГЭЭ ОРЖ ИРЖ ОЛЗВОРРЛОХ,ТЭЭВЭРЛЭХ,БОРЛУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО.5ТОЛГОЙН 4 нь УХАА ХУДАГ,БОРТЭЭГ ОРООД ИЙНХҮҮ БҮРМӨСӨН ХЯТАДЫНХ БОЛНО,МУ АСАР ИХ ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАНА
Нэргүй 2025-02-14 66.181.186.65
нүүрс авна, сайжруулсан түлш авах юмуу.
Нэргүй 2025-02-14 103.57.95.18
Ямар ойр ойрхон бээжин явж ши даргад бараалхаж бна аа нүүрсээ гаргаж л амь зогооно өөр арга байхгүй гэсэн итгэл үнэмшил төрүүлэх манипуляци хаа сайгүй гужаагийн түүхийн эдийн бааз болж гужаагийн өрийн хавханд орсон гужаа барьцалдуулагчаар өөрсдийгөө хороосон улс боллоо
Нэргүй 2025-02-14 66.181.186.65
сард хоёр гурав яваад. эхлээд зүгээр явдымуу яадгийн. дараа нь очсон чинь харилцан гэрээнүүд нь байхгүй байсан гэлүү. одоо жихнээсээ явж байгаа нь болох нь.
Нэргүй 2025-02-14 103.212.117.198
bid nuursee gargah gantshan l bolomjtoi sh dee ter ni hyatad uls uur bidnii nuursiig avah gazar baigui tiim bolohoor uuniig hiij baigaa ni mash zuv zuitei ajil boljee harin ert ehluuleh baisan yam urvagch luivarchid hulgaich naraas bolood olon jil gatslaa odoo hudulguj baigaad bayartai bn
Нэргүй 2025-02-14 103.57.95.18
Япон энэтхэг авая гээд бгаа гэвч гадна дотны шалтгаанаар болж өгөхгүй байх шиг танай гужаа ложистикийн боломж олгохгүй дарамт үзүүлээд байгаа юм биш үү
Нэргүй 2025-02-14 66.181.186.65
нөгөө 4 мянган контейнерээ авсан байдгийм болуу.
ХУУЛЬЧ 2025-02-14 202.9.46.1
ЯМАРЧ БАЙСАН НӨГӨӨ БУЛ ХАР /хэрүүлийн маргаан болсон / ЧУЛУУГАА ХӨДӨЛГӨСӨН ХОЙНО .,,,ЭНЭ ОНООС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ ГЭЖ ОЙЛГОВ ..,,,,
Нэргүй 2025-02-14 66.181.182.34
Соц.үед амьдарч бсан, насныхаа ихэнхийг өмчгүй өнгөрө өсөн хүмүүс хэтэрхий нарийн харамч, юм болгонд л харам сэтгэлээр ханддаг юмаа, хүнээр юмаа хийлгэчихээд ашиг ий нь ганцаараа хүртэх санаатай, тэнэг бодолтой,тэрийгээ бусдад тулгах хууч өвчинтэй..,,…
Ийм хөгшчүүл бушуухан үхэж дуусаасай, Оросын тавиул Женко ийм л юмнууд дээр ажиллаад бгаа юм !
Нэргүй 2025-02-14 103.57.95.18
Ахмад үе настангуудыг хоморголон хороох нээболомж гарвал коммунист фашистууд шиг
Нэргүй 2025-02-14 202.9.40.119
энэ ч яаахав бүтхгүй.
Нэргүй 2025-02-14 103.212.118.131
За тэгээд үзээд байждээ. 2 толгойг хужаад өгнө гэсэн үү. Тийм юм бхгүй.
1 2025-02-14 202.21.115.165
Tavan tolgoigoo belgelchiheed ireh baihdaa, Eronhii saidaasaa ogzrood boloo gej bodoj baival enduurel shuu
Хотын уугуул иргэн 2025-02-14 202.126.89.61
зөвөө зөв. Одоо энэ олон мянган машинаар нүүрс зөөдөг хар бизнесийг таслан зогсоох цаг ирсэн. Эдийн засгийн хувьд ч бидэнд ашигтай. Байгал орчинд ч ээлтэй байх. Бэлчээр тал нутаг тэр олон машины тоос шороонд маш ихээр эвдэрч буй.