Өнөөдөр эхлэх "PGL Cluj-Napoca" тэмцээний чансааг "The MongolZ" тэргүүлж байна

Өнөөдөр эхлэх "PGL Cluj-Napoca" тэмцээний чансааг "The MongolZ" тэргүүлж байна

Өнөөдөр эхлэх "PGL Cluj-Napoca" тэмцээний чансааг "The MongolZ" тэргүүлж байна

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны ээлжит нэгэн өндөр шагналын сантай тэмцээн Румын улсад өнөөдөр/2025.02.14/ эхэлнэ. 1.25 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Valve-ийн дэлхийн чансаагаараа бусад багуудаа тэргүүлж байна. Нөгөө талаараа тэднийг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байгаа аж. Гэхдээ "FaZe Clan", "MOUZ", "Team Falcons", "Eternal Fire", "Astralis" зэрэг шилдгүүд байгааг мартаж болохгүй.

Чансааг тэргүүлэгч "The MongolZ" эхний тоглолт өнөөдөр 22:00 цагаас АНУ-ын "Complexity" багийн эсрэг тоглоно. "EliGE"-ийг "FaZe" руу явуулсан тус баг сүүлийн үед тааруу байгаа.

Энэхүү тэмцээнд Бразилын "Imperial"-ийн эмэгтэй баг оролцож байгаа нь онцлог байна. Тэд сүүлийн үед олны анхаарлыг татаж, эрчүүдтэй өрсөлдөж чадна гэдгээ харуулсан. Энэ удаад тус баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Румынд ирсэн гэнэ. Өнгөрсөн "IEM Katowice" тэмцээнд тус багийн ахлагч "tory" буюу Виктория Казиева оролцох боломжгүй болж, дасгалжуулагч "bubble" буюу Камен Костадинов орлосон юм. Тэдний эхний өрсөлдөгч нь Туркийн "Eternal Fire" байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

prdtls idtF oligtoig; 2025-02-14 50.147.160.114

@

Avatar

Xto tbe prinumaet bedaniCJN, - tasdagchui OS. 2025-02-14 50.147.160.114

T dampaar xyraasan. achaan deer chuni,ytasaa alax gej baigaamyy yan yzj.

Avatar

indxichneen tugs XOT cyypi baigaadF,+ xylgaichid ni bygduig xylgailxaar, 1-4 nadoelu, + glgbaijyrvaadw XYN AM XET USULT+BLr bolgoxs; 2025-02-14 132.194.13.88

– xyychnukbl ni, -zubluj.
-uursduuxuu kassuug jujig tylxyypeer; mexnukdrdg, BAAXAN xpl tyrba sonit,gsfrzxpU.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж