Энэ оны гуравдугаар сард Португалын Лиссабон хотноо болох 400 мянган ам.долларын шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээний эрх олгох Азийн бүсийн тэмцээн өчигдөр/2025.02.13/ өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцох эрхийн төлөө Монголын гурав, Хятадын дөрөв, Австралийн нэг баг өрсөлдөв.
Шууд хасагдах форматаар болсон тэмцээний хагас шигшээд Монголын "ATOX Esports", "The Huns Esports" болон Хятадын "Rare Atom", "Lynn Vision Gaming" багууд үлдсэн. Улмаар финалд Монголын хоёр баг тунаж, "ATOX Esports" баг 2-0 гэсэн харьцаатайгаар хожсоноор ирэх сард Португалыг зорих эрхээ авлаа.
"ATOX Esports"-ийн хувьд энэхүү тэмцээний өмнөхөн ирэх тавдугаар сард АНУ-ын Даллас хотноо болох "IEM Dallas" тэмцээнийг зорих боломжоо алдсан билээ. Тэд эрхийн төлөөх шувтаргын тоглолтод Хятадын "Lynn Vision Gaming" багт 1-2 гэсэн харьцаатайгаар хожигдсон юм.
Лиссабонд болох "BLAST Open Spring 2025" тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох бөгөөд Монголын "The MongolZ" баг урилгаар оролцох билээ. Тэгвэл тэдний хамтаар Монголын өөр нэгэн баг болох "ATOX Esports" оролцохоор боллоо.
1 2025-02-14 202.21.115.165
Huns hyatadiin bagiig hojij ogoogui bol basl hoosin hozroh baisn biz Atox