Хятад улсын Харбин хотноо болж буй ес дэх удаагийн Азийн өвлийн наадам өнөөдөр/2025.02.14/ хөшгөө хаана. 12 өдрийн турш 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 багц медалийн төлөө өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу долоон спортын 28 дасгалжуулагч, 35 тамирчинтай оролцлоо.Харамсалтай нь медаль хүртэж чадсангүй.
ШОРТ ТРЕЙК
Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр шорт трекийн төрлөөр Азийн наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болов. Харин хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдлав.
Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор өрсөлдсөн Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 1:40.249 минутын амжилтаар замаа дуусгаж, энэ гараанд дөрөвдүгээр байрт хурдаллаа.
УУЛЫН ЦАНА
Уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин монгол тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.
УРАН ГУЛГАЛТ
Монгол Улсаа төлөөлөн Г.Марал-Эрдэнэ болон О.Мишээл нар өрсөлдсөн. Тэд өчигдөр чөлөөт үзүүлбэрээ толилуулжээ. Улмаар О.Мишээл нийт 55.30 оноогоор 19 дүгээр байрт, Г.Марал-Эрдэнэ 54.72 оноогоор 20 дугаар байр эзэллээ.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд шалгарсан Монголын хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралджээ. Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан аж.
Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаанд Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт орлоо.
ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР
Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөхөд 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа.
БИАТЛОН
Биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.
Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо. Монголын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан юм.
КЁРЛИНГ
Монгол Улс анх удаагаа кёрлингийн төрлөөр Азийн наадамд оролцсон. Холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар 12 дугаар байр эзлэв. Тэд Кувейт, Япон, Тайвань, Тайланд, Хонг Конг зэрэг улсуудын багтай өрсөлджээ.
МОНГОЛ УЛС АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫН ТҮҮХЭНД
Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.
БАГИЙН ДҮНГЭЭР ХЯТАД УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Эзэн орон Хятад улс өнөөдрийн байдлаар 32 алт, 26 мөнгө, 24 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа бол тэдний араас Өмнөд Солонгос, Япон, Казахстан, Узбекистан, Хойд Солонгос, Тайвань, Тайланд удаалж байна. Нийт 34 орноос найм нь медаль хүртээд байгаа аж.
Монгол Улс энэ удаагийн Азийн наадмаас медаль хүртэж чадсангүй.
Тайвань, Тайланд, Филиппин улсууд Азийн өвлийн наадмын түүхэн дэх анхны медалиа авчээ. Тайванийн анхны медаль нь гүйлтийн тэшүүрийн төрөлд хүрэл медаль байсан бол Тайландын анхны медаль нь уулын чөлөөт цанын төрөлд хүрэл медаль байсан аж.
Филиппинийн кёрлингийн эрэгтэй баг финалд шалгараад байгаа бөгөөд өнөөдөр алт эсвэл мөнгөн медаль хүртэх эсэхээ шийднэ.




Нэргүй 2025-02-14 66.181.189.188
Допингтой оркуудаа ягаад ярихгуй байгаа юм
Зочин 2025-02-14 66.181.161.220
Замаа дуусгана гэдэг чинь бидний хувьд маш том амжилт байдаг. Бүх тамирчиддаа баяр хүргэе. Ялахаасаа илүү оролцох нь гэдэг уриа шүү.
Bayara 2025-02-14 202.126.89.53
28 tasgajuulagch 35 tamirchin.barag tentsu bishuu.ulsyn zardlaar iim olon tasgajuulagc yavhhereg bnu
Нэргүй 2025-02-14 202.126.89.139
ats mineee zuv bichij suraad xariutslaga nexej bichij bai,ajil turulgui,erdem nomgui alia baagii bga daa chi muu
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
Ene odoo medee Yu xaxax
Зочин 2025-02-14 139.5.217.44
манайх өвлийн спорт ёстой хөгжөөгүй улс яагаад ч медаль авахгүй нь ойлгомжтой манайх бэлтгэл сургууль хийх олигтой заал спортын хэрэглэл ч алга даа ганц баригдсан мөсөн ордон нь соёл урлагын талбар болсон
Нэргүй 2025-02-14 202.9.47.6
Спортын шинэ төрөл гэхэд дажгүй оролцсон бн.1,3 тэрбум хүнтэй 3 саяыг зүйрлэх аргагүй.
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
cope harder
Багш 2025-02-14 66.181.187.161
Бүх спортын дасгалжуулагч ийг солиод
МАН нэг архичин тавьсан юм чинь аргагүй дампуу төр
Иргэн 2025-02-14 66.181.187.161
казиночин Хүрэлсүх , сүмийн номлогч ОюунЭрдэнэ 2 гарсан цагаас Монголд нар гарсангүй МАН зайл
Спорт 2025-02-14 122.201.31.73
Татвар төлөгчдийн мөнгөөр дарга цэрэггүй сайхан зугаалаад ирцгээв үү
Зочин 2025-02-14 66.181.180.59
Дампуу төртэй улсын тамирчид яаж чадах вэ.Цас мөсгүй орны тамирчдыг ч барахгүй вююм байна дөө
Нэргүй 2025-02-14 172.59.56.128
Цас, мөсгүй Тайвань, Тайланд, Филиппин улсуудын зиндаанд ч хүрэхгүй шившиг. Ичиг ичиг. Гар б** зүүж сүр үзүүлсэн Хүүк, боловролгүй кочегар Данх, Рарвхрд төгссөн коммунистууд, ОУВС-д дадлана хийснээ жинхэнэ ажилласан гэж гүрдэх Бангладеш, бөхчүүд сонгож эргүүтдэг ард түмэн гээд бүтэх юм алгаа. Одоо хөрөнгө хурааж Хоыд Солонглс болох нь дутаж байгаа
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
Барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг юм болж бна кк
Нэргүй 2025-02-14 66.181.176.74
Медальтай болох, аваргалах цаг ирнэ ээ. Өвлийн спортыг хөгжүүлэх талаар төр засаг, хувийн хэвшил, хүн ард хаа хаанаа анхаарах биз дээ. Алийн болгон нольтхов…
Нэргүй 2025-02-14 103.168.34.159
Хайран много болит овлиин спортоо
Нэргүй 2025-02-14 103.168.34.105
za zugeerdee..uvliin sport odoonoos l hugjij ehelj bna..sain amjilttai l oroltsson bna..huviin bolon ulsiinhaa recordiig evdene gedeg tom amjilt..yamar orchind yamar amidaral dund hicheellej bgaa ve ene zaluus..bodoh l asuudal..
Нэргүй 2025-02-14 124.158.123.244
Бид байр эзлээгүй тамирчидаа "хувийн амжилтаа ахиулсан" гэж хоосон хөөргөсөөр олон он жилийг үдлээ. Тамирчид нь үүндээ хоосон бахархсаар ахих дөхөхгүй болсоныг Харбин сайхан харуулж өглөө…
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
Уран гулгалт бол аргагүй хувийн амжилтаа ахиулсан шүү бусад нь бол 00 баас 💩
Нэргүй 2025-02-14 103.212.118.163
Хамгийн хүйтэн орон шүү дээ, тайланд мкдаль авч байхад бид сураггүй авилгад идэгдсэн охны үнэн төрх хүмүүсын чөлөөт цагийг өнгөрүүлэх аятай гаүаргүй ийм л амжилт үзүүлнэ
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
Хөгжилтэй улстай үхснээ барьцданийн
Зочин 2025-02-14 66.181.180.194
шившигүүд ийм юманд битгий татвар төлөгчдийн мөнгийг үрээд бай
ц 2025-02-14 202.179.15.114
уран гулгалтаар алаад байна гээд байсан юу болов. юу ву болоогүй байхад нэг их сэвээд цаг хэл хүргээд
Нэргүй 2025-02-14 139.5.219.252
Хойноосоо 6, 7-р байранд орсоон. 25 уран гулгагчаас 19,20-р байр эзэлсэн
gadnui zailyyl; + Nyraan 2025-02-14 132.194.13.88
OS
XTryy, yalgaj calgaj chadgyi xuglursun, zem saxisan + Umxui sanaatang zailyyl. 2025-02-14 132.194.13.88
tuvuintjXT tanxairal, xylgaichduingl daamjirbal net. U
- ylcuun, Kakum ### ger gertee, xsgyi garsaN. gapuun yseg bytneer, stakan ycnaas uur gemgyi, - ychryylcan xoxirol borro,BLRgerlyyxashaka 2025-02-14 132.194.13.88
– nutouch idtF;
ozjorlond xugluruud
Нэргүй 2025-02-14 59.153.112.140
hoolnii savnuud, dahij mungu bitgii ug
зочин 2025-02-14 66.181.183.148
Манай залуус гэмтэл, бэртэлгүй яваад л ирж. Медаль яах вэ, Монголчууд цөөхүүлээ, баян тарган улс биш хэдий ч бусад орны үеийнхэнтэйгээ уралдаж, танилцаж нүүр хагараад ирсэн нь гол нь юм шүү. Тэмцэлдэхдээ бус нөхөрлөхдөө гол утга нь байдаг юм шүү, олон улсын арга хэмжээ, тэмцээн уралдаанд оролцохын зорилго нь. Архи ууж танхайрч, хулгай хийж, хээл хахууль тохирч, муу муухайгаа дуудуулдаг олон уулзалт, арга хэмжээ бас байдаг, манайхан ч баян тарганаа гайхуулахаар оролцоод л байгаа.
Нэргүй 2025-02-14 124.158.123.244
Үүгээр бол, гол зорилгогүй, зугаалаад, хүнтэй ианилцаад ирэх нь чухал юм байна даа
Нэргүй 2025-02-14 192.82.64.248
иргэдийн махийтлаа төлж байгаа татварын мөнгөөр гэмтэл бэртэлгүй зугаалаад ирэх нь зөв үү, айлын хүүхдийг хүнтэй танилцуулж, дасгалжуулагчдыг гадаадад зугаалуулах гэж татвар төлмөөргүй байна
- OpugTablet ytas uguupei, bainguin xylgai xuij, tal tald orj NARMUJ GALZUURJXUILGAI XIIDGYI.+KAMERxsgyi +TVgerlyy unglzujsonsj? 2025-02-14 132.194.13.88
– baritsaa baij olon opon ybax ni U, (opug tsenxeree nyy;100 ##, apple; ##?400)
– Emart; undur soeltoi 4. (motorola 100, motorola 100)
– Panasoniy. lumut 1-4
Нэргүй 2025-02-14 59.153.114.39
мөнгөний гарзнууд
Зочин 2025-02-14 202.9.40.29
Тийм хол яваад яах вэ. Эрээн эсвэл бээжинд очсон дээр.
Ха 2025-02-14 64.119.29.144
Манайхан томрохоос еер чадваргуй гэдэг нь харагдаж байгаа юм. Уран гулгалтыг нь харлаа. АНУ, Японд доод тал нь 10 жил хичээллэсэн гэж танилцуулж байх юм. Манай тамрчид ямарч гал цоггуй, аймхай, чадваргуй нь шууд харагдаж байлаа. Худлаа магтаалд биеэ тоосон нь батлагдаж байх шив. 10 гаран жил юу сурсан юм бол доо. Ялангуяа тэр 28 настай хуухэн.
mongol 2025-02-14 122.201.27.144
tsas orj huiterdgui ulsiin tamirchid medal avaad baidag
Нэргүй 2025-02-14 203.17.23.177
ЦАС ОРДОГГҮЙ ТАЙВАНЬ РУУ ӨВЛИЙН ОЛИМП СУДЛАХААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ ЭРГҮҮ МОЯА НАР
Зочин 2025-02-14 202.9.40.29
Эрээн эсвэл бээжинд туршлага судалах нь тайван явснаас илүү үр дүнтэй байх
Нэргүй 2025-02-14 124.158.120.146
хаха элэг авлаа