Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Энэ өдөрт зориулж гэрлэлт, хосуудын харилцаа болон гэр бүлийн тогтвортой харилцаа, гэр бүлийн боловсролын талаар Гэр бүл судлаач Ж.Баясгалантай ярилцлаа.
-Орчин үед гэр бүлийн тогтворгүй байдал тулгамдсан асуудал боллоо. Залуус нэг нэгнийгээ таньж амжаагүй гэр бүл болж, хүүхэдтэй болоод салах нь нэмэгдсэн гэдгийг зарим тоо статистик ч харуулдаг гэдэг?
-Эрүүл гэр бүл, эрүүл бус гэр бүлийн хэв шинж гэж бий. Эрүүл бус гэр бүл гэдэг нь биенийхээ хүсэл сонирхлыг дэмжиж, хөгжих боломжийг нь хангадаггүй. Хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл, орчин үеийнхээр бол хэт эго өндөртэй гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ эрүүл гэр бүл гэхээр бие, биеэ бүх зүйл дээр дэмждэг, ярилцдаг, ойлгодог, бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрдөг.
Тэгэхээр гэр бүлүүд маань нэгнийгээ дэмжиж, аливаа асуудал тохиолдоход маш сайн ярилцаж ойлголцдог байх нь гэр бүл, хосуудын харилцаа тогтвортой байхын үндэс болдог.
Социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай төр гэр бүл, хүүхдийг хариуцдаг нийгэм байлаа. Орчин үед хувь хүн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хариуцдаг болсон. Тэгэхээр бидний аав, ээжийн үед олон хүүхэд төрүүлж өсгөдөг тэр хэрээр амьдралд нухлагддаг амьдралын үнэ цэнийг маш их ойлгодог байсан. Гэтэл орчин үеийн залуучуудын хувьд бие даасан байдалтай, илүү ажил мэргэжилдээ анхаардаг болоод байна. Энэ ч утгаараа цөөхөн хүүхэдтэй байдаг болсон байна. Үүнд нийгмийн олон асуудлууд ч бас нөлөөлж байгаа. Тэгэхээр одоогийн залуучуудын үзэл бодол хандлага бидний аав ээжийн үеийнхээс зөрөөд байгаа юм.
Тухайлбал, одоогийн 40, 50 настай хүмүүс юу гэдэг вэ гэхээр “амьдралд ийм зүйл байж л байдаг. "Тэсч, тэвчих хэрэгтэй" гэдэг. Гэтэл орчин үед залуучууд "Миний хувийн карьер чухал. Гэр бүл бараг хоёрдугаар асуудал" гэх хандлагатай болж байна.
-Гэрлэлт гэдэг тэр чигтээ үүрэг хариуцлага байдаг. Биенээ сайн таниагүй үедээ гэрлэдэг нь салалтын нэг шалтгаан болоод байна уу. Шалтгаан нөхцөл нь юунаас болж байна вэ?
-Гэрлэлт гэдэг бол хуулиар болон хайр сэтгэлээр холбогдохыг хэлдэг. Ингэснээр хоёр хүн хоёулаа бие биенийхээ өмнө болоод үр, хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээж хариуцлагатай байх шаардлага бий болж байгаа юм. Сүүлийн үеийн залуучууд хамтран амьдрах нь нэмэгдсэн. Нэг үгээр хэлбэл, хууль эрх зүйн хувьд баталгааждаггүй буюу гэрлэлтээ батлуулахгүй хамтран амьдардаг болсон. Энэ нь эргээд ямар нэг асуудал үүсэхэд хэн, хэн нь хариуцлагаас зугтах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Гэтэл гэр бүл гэдэг бол тэр чигээрээ хариуцлага шүү дээ. Миний хэлэх дуртай нэг үг бий. Энэ нь өөрийнхөө эрхийг хоёр дахин багасгаад, хариуцлагаа хоёр дахин нэмэгдүүлэхийг гэрлэлт гэж хэлнэ.
-Гэр бүлээ тогтвортой, тайван амгалан байлгахад хосууд юун дээр анхаарах ёстой гэж та зөвлөх вэ?
-Бусдын хэрэгцээнд суурилсан харилцаа бол гэрлэлт. Нэг үгээр хэлбэл, гэр бүл зохиосноор тухайн хүн эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гэр бүл дэх оролцоогоо нэмэгдүүлж, хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарах нь нэн тэргүүний асуудал байх ёстой. Мөн дэргэд байгаа хүнийхээ сэтгэл зүйг тайван, амар амгалан байлгахыг чухалчлах хэрэгтэй. Дээр хэлсэн гэр бүлүүд маань нэгнийгээ дэмжиж, аливаа асуудал тохиолдоход маш сайн ярилцаж ойлголцдог байх нь гэр бүл, хосуудын харилцаа тогтвортой байхын үндэс болдог.
Мөн гэр бүлд, хосуудад ямар нэг асуудал үүсэхэд хамгийн түрүүнд найз нөхдөөсөө эсвэл олон нийтийн сүлжээнд хүмүүст хандаж зөвлөгөө авдаг. Нөгөө хүмүүс нь эргээд “салах хэрэгтэй, юунд нь тэвчдэг юм, засрахгүй дээ” гэх зэргээр зөвлөдөг.
Гэтэл зөвлөсөн нь ч бас анх удаа л гэр бүл зохион амьдарч, өөртэй нь адилхан түвшинд явж байдаг. Тэгэхээр зарим үед онох нь бий ч алдах тохиолдол гардаг. Энэ нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд нэлээд ажиглагддаг. Хэрвээ гэр бүлд ямар нэг асуудал үүсвэл хоорондоо сайн ярилцаж ойлголцох, цаашлаад мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах нь хамгийн зөв шийдэл болно.
-Хосууд салснаар асуудал шийдэгдэх үү?
-Өдөрт 2-3 гэр бүлтэй уулзаж зөвлөгөө өгдөг. Ингэхдээ тухайн хүний хүүхэд насных нь тухай судлаад үзэхээр 70 гаруй хувь нь эцэг, эх нь салсан хүмүүс байдаг. Тиймээс гэрлэлт нь эргээд асуудал үүсгэдэг буюу салаад асуудал дуусна гэж ойлгодог.
Гэтэл хоёр дахь амьдралаа зохиосон хүмүүсийн дунд сэтгэл ханамжийн судалгаа хийж үзэхэд 75-80 хувь нь сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр салалт 100 хувь зөв шийдэл биш.
Яахав эерэг үр дүн гарсан хүмүүс байдаг. Харилцааны асуудлыг бол яриад, ойлголцоод шийдэж болно. Гэхдээ бие махбодын хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд салах нь зөв. Яагаад гэхээр эрүүл, аюулгүй байх хэрэгцээ хангагдахгүй байгаа учраас салах нь зөв гэж хэлнэ. Гэр бүлээ цуцлуулснаар аав, ээж байхаа больж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр аль аль нь үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой. Ихэнх тохиолдолд хүүхэд ээж дээрээ үлддэг. Гэтэл зарим эмэгтэйчүүд аавынх нь талаар сөрөг зүйлүүдийг байнга хэлснээр хүүхэд аавыгаа үзэн ядах тохиолдол гардаг. Тэгэхээр хосууд салсан ч аав ээж байх үүргээ биелүүлж байх хэрэгтэй.
-Монгол гэр бүлд эрэгтэйчүүдийн оролцоо, ялангуяа хүүхдийн хүмүүжил, ахуйн ажилд эрчүүдийн оролцоо бага юм шиг анзаарагддаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Азийн орнуудад эцгийн эрхт ёс давамгайлдаг. Тэр дундаа Монголд эцгийн эрхт ёс давамгай ажиглагддаг. Ерөнхийдөө манай эрчүүд нийтлэгээрээ тэр дундаа 30-аас дээш насныхны хувьд гэрийн хоймортоо, тамхиа татаад сууж байх хандлагатай. Гэрийн ахуйн ажлуудад оролцоо бага, хүүхдийн хүмүүжил боловсролд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэрийн ажлыг эхнэр хүн л хийх ёстой гэсэн үзэл бодолтой.
Харин сүүлийн үеийн залуучууд Z үеийнхэн өөр хандлагатай болсон. Тэдний хувьд гэр бүлийн бүхий л асуудал, ажилд үүрэг оролцоо адилхан байх ёстой гэж үздэг болсон байна. Тэгэхээр ирээдүйд гэр бүлийн соёл, хандлагууд өөрчлөгдөх байх гэж харж байгаа.
-Аавуудын оролцоо, нөлөө хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалт ороход дийлэнхдээ ээжүүд, тэгээд эмээ өвөө нар ирсэн байдаг. 10 хувь нь л эрчүүд байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд ажил хөдөлмөр эрхлээд өрхийн эдийн засгаа шийдэхийн тулд завгүй хөдөлмөрлөдөг нь ойлгомжтой. Гэтэл хүүхдийн хүмүүжил бол дан ганц ээжийн хийх ажил, асуудал биш. Хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд аавуудын оролцоо, орон зай маш чухал. Цаашлаад хүүхдийн ирээдүйн амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг.
Хүүхэд ээжтэйгээ хоёр цаг байх, аавтайгаа хорин минут байх нь ижилхэн үр дүнг үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр аавууд жаахан л цаг, завыг хүүхдэдээ гаргахад чухал нөлөөтэй.
Тухайн гэр бүлд аав ямар зан ааш гаргаж байна, ээжтэй нь болоод бусадтай яаж харилцаж байгааг хүүхэд дуурайж түүнээс үлгэр дуурайл авч байдаг. Мөн аав ямар үгийг ашигладаг зэргээс шалтгаалж хүүхдийн үгсийн сан баяжиж, ашигладаг. Ялангуяа хөвгүүдэд аав нь маш том үлгэр дуурайлал авах хүн нь байдаг. Ирээдүйд эр хүн, аав хүн ийм л байх ёстой юм байна гэдэг хандлагыг ааваасаа авдаг.
-Монгол Улсад гэр бүлийн боловсрол ямар түвшинд байна вэ?
–Монголд гэр бүлийн боловсрол маш муу. Байхгүй гэж хэлж болно. Дунд сургуульд гэр бүл ямар байх ёстой, гэр бүл гэж юуг хэлдэг, эхнэр нөхрүүд ямар байх ёстойг заадаг систем байхгүй. Тийм болохоор хүүхдүүд гэр бүлийн боловсролыг гэр бүлийн орчин, аав ээжийнхээ харилцаанаас суралцдаг.
-Гэр бүлийн боловсролыг хүн бүрд олгохын тулд юу хийх ёстой вэ?
-Монголчууд гэр бүл амгалан бол төр улс амгалан гэж ярьдаг. Улс орныг гэр бүлүүд бий болгодог. Гэтэл сүүлийн үед хүмүүс гэр бүлдээ цаг гаргахаа больсон байна. Гэр бүл нэгдүгээрт, түүнд цаг гаргадаг байх ёстой. 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан. Үүнд бие махбодын хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийллийг хэмждэг. Сүүлийн үед гэр бүлүүдэд олон зүйлээс шалтгаалж сэтгэлзүйн асуудлууд маш их тулгардаг болсон. Үүнийг шинэчлэн баталж сэтгэл зүйн хохирлыг хэмждэг болох хэрэгтэй байна.
Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт гэр бүлийн боловсролын сургалтыг тусгаж өгөх хэрэгтэй. Багаас нь гэр бүлийн үнэ цэнийг мэдүүлэх хэрэгтэй. Европын зарим охид, хөвгүүдийн сургууль гэж тусдаа байдаг.
Тэнд ерөнхий боловсролын сургуульд академик мэдлэг олгохоос гадна эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй ямар байх ёстойг заадаг. Мөн хөвгүүдийн сургуульд эрэгтэй хүн ямар байх ёстой, гэрийн эзэн аав хүний үүрэг оролцоо гэр бүлд ямар чухал, үүрэг оролцоотой болохыг заадаг. Манай улсад ийм систем хэрэгтэй байна.
-Сүүлийн үед залуучууд 30 нас дөхөж, аль эсвэл 30 нас гарч гэр бүл зохиох хандлагатай болсон байна. Энэ нь юунаас болж байна вэ?
-Тийм. Ялангуяа Z үеийнхэн эрт гэр бүл зохиож гэр бүлийн амьдралд хутгалдаж амьдрах сонирхолгүй болж байна. Яагаад гэхээр бид өмнөх үеийнхэн гэр бүлийг сөргөөр харуулчихсан. Тэгэхээр цаашдаа гэрлэлт нэлээд хожуу болж, ач холбогдол өгөхөө болих үеийнхэн гарч ирнэ.
-Гэр бүл зохиох тохиромжтой нас гэж бий юу?
-Хэтэрхий залуу эсвэл хэт оройтож гэрлэх нь тохиромжгүй. Тиймээс 24-25 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой гэж хэлнэ. Яагаад гэхээр хувь хүн төлөвшсөн, сэтгэл хөдлөлөөр хандахаа больсон байдаг. Харин 30 түүнээс дээш настай болохоор хэтэрхий бие даасан болчихдог. Эсрэгээрээ бага залуудаа гэрлэхэд олон асуудал тулгардаг. Тиймээс 24-25 нас хамгийн тохиромжтой.
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
SADAR UILCHLNE MASSAJLI NZ AMRAG BOLNO80955877
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
SEXSEER VANXANDI80955877BOOBN XXNO ANUSDI
Нэргүй 2025-02-14 202.70.43.34
Гэр бүлээ хуурдаг хүмүүс шоколад цэцгээ тэврээд юу ч болоогүй юм шиг валентиндэх л бхдаа
Хүрэлбаатар Д. 2025-02-14 66.181.177.194
Ээ элий халаг минь, зурагны тайлбарыг уншсан чинь "гэгээн. харын"" гэдэг тийм муухай өдөр байжээ.Би цааш нь түгээгээд л хаячихсан, яана аа?
Гэгээн хайрын өдөр гэхлээр хайр үүрдийнх биш нэг өдрийн хязгаартай ч болчих гээд…бас яах вэ?
Нэргүй 2025-02-14 139.5.216.100
гэхдээ аман с****т хүмүүс байдаг ш дээ. зодож гэмтээхгүй ч үг хэлээр тэсэхиН аргагүй болгоодог
- ylcuun 2025-02-14 132.194.13.88
cpok ;
Opu 2025-02-14 132.194.13.88
an
ylcuun xamgaaltad 2025-02-14 132.194.13.88
xooloo ud, + 2bair baina;
DARGAAR TAVISAN NI -ylams.
Нэргүй 2025-02-14 202.70.43.34
Эхнэрээ , Гэр бүлээ Хуурдаг Эрчүүд 4-5 хүүхэдтэй Алдарт Азжаргалтай гэр бүл байгаад ч яадын ер нь … Худлаагаа Азжаргалтай гэр бүлийн ДҮРД Насаараа тоглож амьдрах гэж……………
Нэргүй 2025-02-14 202.70.43.34
Гэр бүлээ Хуурдаг хүмүүс Сайн Эцэг Эхийн дүрд тоглосоор амьдардаг. Гэр бүлээ хуурах байсан бол салах хэрэгтэй л дээ .
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
SADAR VANXANDI80955877XUSNEER ANUSDAAD
Нэргүй 2025-02-14 66.181.181.135
Баярлалаа танд. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаардаггүй бүр яг Үнэн шүү.
Нэргүй 2025-02-14 122.201.31.71
1.гэр бүл төлөвлөлтийн бүх бурууг эрчүүддээ наачдаг эмэгтэйчүүд догшин хаад арслан барс мэт сайхан ааштай байдаг нь салах үндсэн шалтгаан
2. монгол эрчүүд охид бүсгүйчүүдийг өөртөө татахын тулд архи уудаг гэр бүл болдог буруутан нь мэдээж архичин эр архи уудаг эрэгтэй хүн дунджаар 2-3удаа нэр бүл зохиосон байдаг