Starcraft-ыг их сургуулийн хичээлд үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Starcraft-ыг их сургуулийн хичээлд үзэж байна

Компьютерийн тоглоомууд боловсролын системд нэвтэрч байгаа бололтой. АНУ-ын Вабаш хэмээх нэгэн коллежид оюутнууд Valve-аас гаргасан Portal хэмээх тоглоомыг Аристотель, Шекиспирийн бүтээлүүдтэй адил хэмжээнд үзэж судлах шаардлагатай байдаг гэнэ.

Харин Флоридагийн Их Сургуульд EME2040 кодтой “21-р зууны Чадварууд” хэмээх хичээлд Blizzard-ын гаргасан Starcraft тоглоомыг ашигладаг болж байгаа гэнэ. Бидний сайн мэдэх уг классик тоглоомыг оюутнуудаар тоглуулснаар оюутнууд ухаан санаагаа төвлөрүүлж сурах, асуудлыг шийдэх, нөөцийн менежмент, оновчтой шийдвэр гаргах гэсэн чадваруудыг маш сайн эзэмшдэг байна.

Уг хичээлийг зааж буй багшийн хэлснээр “тоглоомд их олон төрлийн, олон янзын үүрэг, чадамжтай цэрэг, зэвсэг, техник гардаг. Уг тоглоомд эзэмшиж байгаа чадварууд нь бодит амьдралд хүнд хамгийн их хэрэгтэй чадварууд юм” гэжээ. Энэ хичээлийн хувьд уг их сургуулийн хамгийн анхны бүрэн онлайнаар явуулах хичээл бөгөөд оюутнууд Starcraft тоглоомыг тоглож, мөн тоглосон replay-уудыг үзэж түүндээ дүн шинжилгээ хийж бичих ёстой гэнэ. Сорил буюу шалгалт гэж байхгүй боловч голдоч дүн GPA-д бодогдож орох юм байна.

Гадаадын Их Сургуулиудад компьютерийн тоглоомуудыг иймэрхүү маягаар зөв талаас нь ашиглаад оюутнууддаа чадвар олгож байна. Манай улсын хувьд харин компьютерийн тоглоомд ийм хандлагатай болтол нилээд удах байх л даа. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ анхаарал тавихгүй, хүүхдүүд нь өдөр шөнөгүй улайрч тоглоод.

Эх сурвалж: Компьютер таймс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж