Орон сууцны үнэ өссөөр 5.8 сая төгрөгт хүрэв

Орон сууцны үнэ өссөөр 5.8 сая төгрөгт хүрэв

Орон сууцны үнэ өссөөр 5.8 сая төгрөгт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өсчээ.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн бол өмнөх сараас 2.0 хувиар буурч, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.5 сая төгрөг болж өссөн бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.8 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин Чингэлтэй дүүрэгт 4.7 сая, Хан-Уул дүүрэгт 4,5 сая, Баянгол дүүрэгт 4.1 сая, Баянзүрх дүүрэгт 4 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.4 сая төгрөгийн үнэтэй аж.

Хуучин орон сууцны үнийг сонирхуулбал, дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.8 сая төгрөгийн үнэтэй байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-13 103.212.118.131

УХАА ХУДАГ, Цагаан суврага, Гашуун Сухайт, зэрэг ордоо буцааж авая…

Avatar

зочин 2025-02-13 202.21.120.62

Орон сууцны үнийг хиймлээр өсгөж ямар ч авто машины зогсоол байхгүй Хүн явганаар ч явахад хэцүү байдлаар баахан шавар байшин шахцалдуулж барьчихаад түүнийгээ үнэ хүргэх гэж мөн ч зовж байна даа.Одоо хүмүүсийн ухамсар өөр болсон .Сургууль цэцэрлэг худалдаа үйлчилгээний төвүүдтэй таатай амьдрахад зориулагдсан,хүрэлцээтэй автомашины зогсоол,граштай хот төлөвлөлтийн дагуу зохион байгуулалттай баригдсан иж бүрэн хороолол сонирхож байгаа.Үнэ хөөрөгдөөд амжилт олохгүйдээ.

Avatar

лутаа 2025-02-13 66.181.164.23

Төрийн өмчид аваад яахыыыын хах ха ха ха …одоо ажиллаж байгаа төрийн 140 гаруй өмчийн газаруудын 95 хувь нь хэдэн их наядын алдагдалтай ажилладаг байгаа шүү. хэдэн улстөрчдийн л хоол болоод дуусдаг бэлэн жишээ зөндөө байна даа маланцагууд минь…хүрз барьсан хуужаа чиний эхнэрийг гамтай эдлэхүү

Avatar

Del 2025-02-13 202.55.188.119

ипотекийн зээлийн хэмжээг багасгах хэрэгтэй тэгвэл байрны үнэ буурна

Avatar

Нэргүй 2025-02-13 124.158.126.227

Хүний амаар статистик хийхгүй шүү. Нисэх яармагт орон сууцны үнэ 3 сая хавьцаа байгаа. Хотын төвийн машин дүүрэн, ширэнгэн барилгад дотор зай, агаар байхгүй газарт орон сууц авах нь ая тухтай амьдрах баталгаа болж чадахгүй шүү дээ.

Avatar

h**** idsen Remax 2025-02-13 202.9.40.251

h**** idsen Remax metiin novshnuudaaa gargaach

Avatar

иргэн 2025-02-13 202.9.46.77

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.190.97

төр нь зохицуулж луйварчдын үнэгүй хувьчилж авсан ордуудыг буцааж авч,хөрөнгийг нь хураах хууль гаргах гэхээр хувийн өмчид халдлаа барилаа гээд засгийг чинь огцруулна гээд шодойсамбуугаас эхлээд явж байхад яах ч билээ,засгаа хамгаалж жагсах хүн гарахгүй л болов уу даа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж