Хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулдаг төвийг нураав

Хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулдаг төвийг нураав

Хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулдаг төвийг нураав

Солонгосын дайны улмаас салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулдаг төв Хойд Солонгосын хилийн Гемганг ууланд байрладаг байв. Гэвч Өмнөдийн засгийн газрын хөрөнгөөр барьсан уг төвийн барилгыг Хойд Солонгос нурааж буйг Сөүлийн Нэгдлийн яам өнөөдөр мэдэгдлээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам хэлэхдээ “Гемганг уулын аялал жуулчлалын бүсэд хоёр Солонгосын хэлэлцээрийн хүрээнд баригдсан төвийг нурааж байгаад бид гүнээ харамсаж байна. Энэ ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Хойд Солонгосоос шаардаж байна. Энэ бол салж хагацсан гэр бүлүүдийн чин сэтгэлийн хүслийг үл тоомсорлож буй хүний үнэргүй үйлдэл” гэжээ.

Салж хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах албан ёсны арга хэмжээг засгийн газар зохион байгуулдаг. Уг уулзалтад оролцохоор Өмнөд Солонгосын 134 мянга гаруй иргэн эртнээс бүртгүүлсэн байсан. Гэвч арванхоёрдугаар сарын байдлаар тэднээс ердөө 37 мянга орчим нь л амьд үлдсэн байна.

Тус уулзалтын төв нь 12 давхар барилгад байрлах ба уулзалт зохион байгуулах зориулалттай 206 өрөө болон хүлээн авалтын танхимтай. Тус төвд 2009 оны есдүгээр сар, 2010 оны аравдугаар сар, 2014 оны хоёрдугаар сар, 2015 оны аравдугаар сар, 2018 оны наймдугаар сард гээд нийт таван удаа гэр бүлийн уулзалт болж байжээ.

Гэвч 2019 онд Ханойд болсон АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноор тус барилга үндсэндээ хаягдсан гэхэд болно.

Байгууламжийг барихад 55 тэрбум вон буюу 38 сая ам.доллар зарцуулсан аж.

Хойд Солонгос улс сүүлийн үед хоёр Солонгосын нэгдлийн бэлгэ тэмдэг болсон хэд хэдэн барилга байгууламжийг нураасан. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгосын засгийн газрын мөнгөөр ​​баригдсан гал сөнөөх станцыг нураажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-13 158.59.146.30

teneg hoiduud, het davragchid, buzriin garuud, daisagnaj biolno, basistin barliga nuraaj daisagnaj bolohgui, teneg hoiduud

Avatar

ИРГЭН 2025-02-13 103.57.94.79

Путины заавраар!

Avatar

Зочин 2025-02-13 202.126.91.210

Мунхаглалд хязгаар алга.

Avatar

Нэргүй 2025-02-13 202.126.88.124

Үзэл сурталжсан тэнэглэл гэдэг нь л энэ байхдаа,,,,хөшөөг бол яахав нурааж болно биз,,,,олон давхар байшин нураана гэдэг ёстой л тэнэглэл байнадаа,,,,чучхэн коммунизм байгуулахад сүм хийд байшин сав саад болдог юм байхдаа,,,,

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.186.125

Хайран хөрөнгө, ядуучууддаа өгчихгүй нурааж байхаар.

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.182.34

Коммунист, фашист хоёрт тийм нинжин сэтгэл байлаггүй !

Avatar

Нэргүй 2025-02-13 103.212.116.254

zuv zuvuu zuv hiisen zuilee hiie hoiduudaa umnud so chin baruunii b**s b*** dolooch ta nariin daisan bolson bsan yum trump tsergee gargaval ted gulug bolno

Avatar

Нэргүй 2025-02-13 202.126.88.124

Эмээ уугаач,,,,дебыль ээ,,,,

Avatar

Нэргүй 2025-02-13 103.212.116.53

ANUSDI VANXANDI80955877SEKSEER

Avatar

Нэргүй 2025-02-13 178.174.229.45

HOIDUUD GJ YAMARHUU TENEG HUMUUS YUM DEE CHAAVAAS

Avatar

Иргэн 2025-02-13 202.126.90.141

би тэднээс нээг их дутахгүй т1 шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж