ОСНААУГ-ынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагсав

ОСНААУГ-ынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагсав

ОСНААУГ-ынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагсав

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2025.02.13/цалингаа нэмүүлэх шаардлага тавин Сүхбаатарын талбайд жагслаа.

Ажилчдын хэлж байгаагаар шинээр ажилд орж байгаа хүний үндсэн цалин сарынх нь 900 мянган төгрөг бол олон жил ажилласан нь сарын 1.3 сая төгрөг орчим аж. Харин инженерийнх сарын цалин 1.3 саяас 1.6 сая төгрөг. Гар дээр авдаг цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хоол авч идэх нь байтугай авсан цалингаа зээлээ төлөөд л дуусдаг. Үүнээс болж тус газар ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Үлдсэн хүмүүс нь байхгүй хүмүүсийнхээ оронд нөхөж ажиллах замаар цаг наргүй ажилладаг.

Тохижилт үйлчилгээний компанийнхны сарын цалин 3.5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, ТҮК-ийн ажилчдаас хүнд нөхцөлд ажилладаг байтлаа хамгийн бага цалин авч буй. Өдөр бүр бохиртой ноцолддог. Улаанбаатар хотын орон сууцны шугам сүлжээ нэлэнхүйдээ муудсан. Шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байна гэхэд хөрөнгө мөнгө байхгүй гэдэг, эсвэл зун болохоор засварлана гэдэг. Түүнээс нь болж өдөр тутам ноцолддог бохирын шугамууд ч олон бий. Шөнө дөлөөр ч дуудагдаж ажиллах тохиолдол олон. Гэвч илүү цагийн хөлс авдаггүй.

Иймээсилүү цагийн хөлсөө цалин дээрээ нэмж бодуулж авдаг болох шаардлагыг тавьж буй юм байна.

Цалинг нь нэмэхгүй байгаа шалтгааныг тус газрын ажилтан мөн “Усны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг барьж байгаагаас мөн болж байна. Эрчим хүчний салбарынхан эрчим хүчний үнийг нэмүүтээ дагуулаад цалингаа нэмсэн. Гэтэл бидний цалинг өсгөх боломжийг олгохгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол ОСНААУГ ажитллах хүчний хомсдолд орж байна” гэлээ.

Тус жагсаалыг ОСНААУГ-ын ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-02-13 103.168.34.17

Нэг айлаас л багадаа 100.000 гаруй төг хурааж бж ёстой гайхмаар юм

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.186.65

удирдах газар нь юу ч хийхгүй, утсаа ч авахгүй. ажилгүй суухын ядаргаанд орсон буй за.

Avatar

Нэргүй 2025-02-13 122.201.31.24

Энэ хэд жагсахаар чинь байрны бид яах вэ? Эд нар биднийгээ зулгааж амьдардаг хүмүүс шүү дээ. Нэг нь ирж юм хийгээд доод айлын санг хөндчихөөд явчихдаг. Тэр айл дуудлага өгнө. Гэх мэтээр явдаг. Мань мэтдээ ганц нэг юм сольж өгөхийн тулд хэдэн өдрийн цалингаа нэг дор авах гэж мэдрэлээ хөвчилдөг ард түмэн. Байрныхан гарч сөрөх жагсаал хийцгээе ээ! Байрны үнэ нэмэгдэхээр бид яах юм бэ?

Avatar

Нэргүй 2025-02-13 122.201.23.83

Цалин нэмлээ гээд яах вэ дээ манай дарга нар халтар төгрөгний ханшийг унагах юм чинь.

Avatar

Нэргүй 2025-02-13 139.5.219.240

ЕР НЬ ИЙМ БАГА ЦАЛИНТАЙ ОРХИГДСОН ХҮМҮҮС МАШ ИХ БАЙГАА БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭЭЧЭЭ НИЙСЛЭЛИЙН ХАНАЖ ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ ХАР АВИГАЧДАА

Avatar

Нэргүй 2025-02-13 139.5.219.240

ЭНЭ САЛБАРЫНХНЫ ЦАЛИН ДЭНДҮҮ БАГА БАЙНА ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭЭЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-13 139.5.219.240

КОНТОР БУЮУ УС ДУЛААН ХАНГАМЖ8 АРИУТГАХ ТАТУУРГА ЦАХИЛГААН, СӨХ 2-ООС ТУСДАА ҮЙЛЧИЛГЭЭ ШҮҮ ХОЛЬЖ ОЙЛГОХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2025-02-13 139.5.219.240

ДЭМЖИЖ БАЙНА ЦАЛИНГ НЬ ИТГЭЛЦҮҮРЭЭР ТОГТООЖ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ИРГЭДИЙГ ТАВ ТУХТАЙ АМЬДРУУЛАХАД ХАМГИЙН ЧУХАЛ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ДЭНДҮҮ БАГА ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС ЯАЖ АМЬДАРДАГ ЮМ БЭ ГЭМЭЭР

Avatar

Ажлаа хий 2025-02-13 66.181.186.209

10 жил ус гоожсан байрууд байна

Avatar

Го 2025-02-13 66.181.186.209

Номинчимэд гэж хүүхэн СӨХ шинэ хууль боловсруулж байна гээд бантан зуурч байна

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.190.97

СӨХ гэгч паразитуудыг устгаж,өөрсдөө урьдынх шигээ бүгдийг нь хариуцаад явбал болно шдээ,тэд замаас нь шомбодоод,эд нар л бохир мохиртой нь халуун хүйтэнтэй нь тэмцэлдээд жинхэнэ ажлыг нь хийдэг биз дээ???

Avatar

Х 2025-02-13 66.181.186.168

Орон сууцны сарын төлбөр маш үнэтэй бгаа. Айл бүрээс авдаг мөнгө нь яачихдаг юм бэ. Заримдаа өөрийн байраа түрээслээд амьдраад бгаа юм шиг их төлбөр төлж бгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-02-13 46.212.26.96

Байрны мөнгө гэж кв м р тооцоод аваад байхын, ямар учиртай хураамж юум бэ?

Avatar

Нэргүй 2025-02-13 202.9.41.104

Зодож нүдээд тараа гуйлгачингуудыг

Avatar

Зочин 2025-02-13 202.179.25.146

Тус тусдаа тэмцээд нэмэргүй. Энэ төрд шургалж бүх зүйлийг сүйрүүлж байгаа сүгнүүд, хулгайчдаас салж төрөө шинэчлээгүй үед ву ч сайжрахгүй. Ийм зүйл яагаад ойлгодоггүй байнаа

Avatar

Нэргүй 2025-02-13 103.212.116.53

ANUSDI80955877GTSAGN

Avatar

Нэргүй 2025-02-13 203.17.23.197

Дулаан.Цахилгааны үнийг, шатахууны үнийг, махны үнийг бууруулая гэж жагсвал зохистой. Цалин нэмэх тусам үнийн хөөрөгдөл үүсч бид өөрсдөө улам хохирсоор байгааг ойлгох цаг болоогүй юу.

Avatar

Нэргүй 2025-02-13 59.153.113.112

Автобус жолооч ТҮК 3.5 сая авдаг болоо биздэа аргагүй

Avatar

ss 2025-02-13 202.70.43.72

yum ch ehellee dee bi ch gesen 4 saya togrog avah erhtei

Avatar

Зочин 2025-02-13 103.212.117.27

Манайд цалин хөлсний бодлого алдагдсан. Сүүлийн үед багш, эмч, инженр болох гэж өч төчнөөн мөнгө төлж биеэ зовоох хэрэггүй боллоо, Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн , тэрч байтугай бичиг үсэг мэдэхгүй ч байсан 3.5 сая төгрөгийн цалин аваад ТҮК-т ажилд орж болохоор боллоо гэсэн яриа тархаад байна.

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.186.168

Цэвэр орчинд амьдарвал эрүүл байх байна даа. Чи өөрөө гараад хог шүүрдээд үз. Чадахгүй ш дээ. тэр хүмүүстэй барьцаад яахав.

Avatar

Нэргүй 2025-02-13 103.57.95.23

Жинхэнэ халтуурчид биздээ. халтуураар, шахаагаар юун цалин байтугайг олдог гарууддаа

Avatar

Нэргүй 2025-02-13 46.212.26.96

Юун халтуур?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж