Канадын удирдагчид тарифын талаар ярилцжээ

Канадын удирдагчид тарифын талаар ярилцжээ

Канадын удирдагчид тарифын талаар ярилцжээ

Канадын муж, нутаг дэвсгэрийн удирдагчид АНУ-д айлчилж, Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампийн татварын нэмэгдэл тарифын талаар уулзалт хийжээ. Тодруулбал, 13 муж, нутаг дэвсгэрийн тэргүүн нар худалдааны дайн Канад улсын зүгээс хэрхэн харагдаж буй талаар хэлэлцсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Канадын эрчим хүчинд 10 хувь, бусад бүх импортын бараанд 25 хувийн татвар ногдуулах болсон ч уг шийдвэрээ эргүүлэн харж, 30 хоног түр хойшлуулах болсон байдаг.

Үүнээс гадна, Даваа гаригт тэрбээр дэлхийн бүхий л орноос ирэх ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татварын нэмэгдэл ногдуулах болсноо зарласан. Энэ нь гуравдугаар сарын 12-нд хэрэгжиж эхэлнэ гэж төлөвлөгдөж байна.

Канадын удирдагчид Лхагва гаригт АНУ-ын хууль тогтоогчидтой уулзаж, сүүлийн мөчид Трампийн ахлан зөвлөхтэй уулзжээ. Онтариогийн удирдагч Даг Форд хэлэхдээ "Уулзалт маш үр дүнтэй, бүтээмжтэй болсон" гэсэн юм. Британийн Колумбийн удирдагч Дэвид Эби хэлэхдээ "Цагаан ордны зөвлөхүүд хилийн аюулгүй байдлын улмаас тариф тогтоосон болон АНУ-ын зүгээс худалдааны дайнд давуу байдал гаргах хүсэлгүй байгаа гэдгийг тайлбарлаж, Трампийн үгэнд орохыг бидэнд уриалсан" гэж уулзалтын талаар хэлсэн байна. Мөн "Ширээний ард илэн далангүй чухал мөчүүд өнгөрсөн" гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-13 202.9.41.104

Жастн Трудо гэж Ерөнхийлөгч Европт айлчилж байна

Avatar

Нэргүй 2025-02-13 142.59.71.74

тэр чин ерөнхийлөгч биш ерөнхий сайд Pedal Kastro гийн нууц хүүхэд г***

Avatar

энхээ 2025-02-13 202.9.41.104

Зөнөг Трамп

Avatar

зочин 2025-02-13 66.181.160.40

Хэг ёг гээл томорцгоогоол байсан …яасан ?..
Трамп "хэн хэн нь алдагдалгүй харилцан ашигтай байцгааяаа " л гээд байгаа шд !.. зөвшд ..

Avatar

Нэргүй 2025-02-13 202.9.41.104

Худал мэдээ. Канадын Ерөнхийлөгч Европт айлчилж байгаа.

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.182.34

Чи худлаа чааж бна,Канадад Ерөнхийлөгч гэж байдаггүй !

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.182.34

Муж, нутаг дэвсгэрийн удирдагчид гэж бна шүү дээ !

Avatar

Нэргүй 2025-02-13 122.201.31.240

шаагаад байгаарай Жастин Трудо гээд хүн байна

Avatar

Нэргүй 2025-02-13 202.9.41.104

51 р муж болох гэж байгаамуу

Avatar

Нэргүй 2025-02-13 122.201.31.240

Янкууд хүн биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж