Тайванийн их дэлгүүрт дэлбэрэлт болж, 4 хүн нас барав

Тайванийн их дэлгүүрт дэлбэрэлт болж, 4 хүн нас барав

Тайванийн их дэлгүүрт дэлбэрэлт болж, 4 хүн нас барав

Тайванийн төв хэсгийн Тайчун дахь Шин Конг Мицүкоши их дэлгүүрт өнөөдөр /2025.02.13/ үдээс өмнө 11:30 цагийн орчимд дэлбэрэлт болсноор дөрвөн хүн амиа алджээ. Нэг хүний амин үзүүлэлтүүд бүгд унасан боловч мэргэжлийнхэн хараахан нас барсан гэсэн мэдэгдлийг хийгээгүй байна. Мөн долоон хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Тус их дэлгүүрийг Тайванийн Шин Конг групп, Японы Исэтан Мицүкоши холдинг нар хамтран ажиллуулдаг.

Бичлэгээс харахад барилгын дээд хэсэгт их хэмжээний хохирол учирчээ. Мөн барилгын дотор хэсгийн бичлэг харвал хүчтэй чичиргээ мэдрэгдсэний дараа хүмүүс дэлгүүрийг орхин зугтаж байв.

Гал унтраах албаныхны мэдээлснээр их дэлгүүрийн 12 давхрын орчимд хий дэлбэрчээ. Дэлбэрэлтийн шалтгааныг албаныхан шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.186.65

манай авдаг чанаргүй хий мэдрэгчийг авчээ дээ янз нь. ийм арчаагүй газар манайхаас өөр байдгийм байжээ

Avatar

Нэргүй 2025-02-13 103.212.119.19

газ гандан хавийг газартай тэгшилнэ

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.182.34

Монголын мояачууд хийн хоолойг эсэргүүцэж, "Аргалаа түлах хөдөлгөөн" өрнүүлэн жагсах нь дээ !!!

Avatar

Нэргүй 2025-02-13 66.181.180.183

газ ийм аюултай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж