Уулархаг нутгаар ялимгүй цас орж, шуурна

Уулархаг нутгаар ялимгүй цас орж, шуурна

Уулархаг нутгаар ялимгүй цас орж, шуурна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хоёрдугаар сарын 14-нд ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна. Харин хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байсан ба Сэлэнгэ мөрний эхээр, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна. Нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхонгорын Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 10.1-20 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 30-50 см хүртэл зузаан цастай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж