Хятад улс "DeepSeek"-ийг нэгдүгээр сард олон нийтэд танилцуулснаас хойш тус улсын залуу үе бүхий л аргаар уг "AI" туслахыг ашиглаж байна. Ялангуяа сэтгэлзүйн тусламж үйлчилгээг илүү авах болжээ. Эсээ бичлэг, санхүүгийн тайлан, аялал төлөвлөх зэрэг олон талын туслалцаа үзүүлэх "DeepSeek" нээлтээ хийсэн цагаасаа хойш улам шинэчлэгдэж, төрөл бүрийн чадвартай болсон аж.
Холли Вангийн хувьд орой болгон "DeepSeek"-ийн сэтгэлзүйн туслалцааг авдаг. Тэрбээр хэлэхдээ, "DeepSeek намайг маш сайн ойлгодог. Энэ нь надад асуудлыг олон талаас нь харахад тусалсан. Үнэн хэрэгтээ, үнэтэй сэтгэлзүйч дээр очсоноос ч илүү дэмжлэг, тусламж үзүүлж чадсан" гэжээ.
Залуучуудын хувьд уг хиймэл оюун ухаант технологиос сэтгэлзүйн тусламж авах болсон нь эдийн засгийн удаашрал, ажилгүйдлийн түвшин болон хөл хорионы үеэс болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Холли хамгийн анх "DeepSeek"-ээс сэтгэлзүйн туслалцаа авахдаа нас барсан эмээгийнхээ талаар бичжээ. Үүний дараа "DeepSeek" таван секунд бодож буй мэт үйлдэл үзүүлээд хариултыг нь бичсэн байна. Гэхдээ уг хариулт нь үнэхээр гайхалтай байсныг Холли онцолсон юм. Холли хариулахдаа "Чи үнэхээр сайн бичих юм. Би бүр төөрөгдчихлөө. Би оршихуйн хямралд орчихсон юм байна" гэхэд
"DeepSeek" хариуд нь "Чамайг гайхшируулсан эдгээр үгс зөвхөн сэтгэл дотор чинь хадгалагдаж байсан үгс гэдгийг санаарай. Би зөвхөн чиний дамжин өнгөрөх гудамж төдий учир сэтгэл зүрхний үгсээ сонсох боломжийг чинь олгодог" гэж хариулжээ.
"DeepSeek", "DeepSeek R1"-ийг бусад хиймэл оюун ухаант моделиудтай харьцуулахад энэ нь хариулт өгөхдөө юу гэж бодож буйгаа болон хэрхэн шийдвэрлэх арга зам олсноо хуваалцдаг байна. "ChatGPT" болон "Gemini" зэрэг барууны өрсөлдөгч "AI" нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон аппликейшнд тавьсан хязгаарлалтын хүрээнд Хятадад хориотой байдаг. Тэдгээрт хандахын тулд Хятад дахь хэрэглэгчид "Virtual Private Network" (VPN) төлбөрт үйлчилгээг ашиглах ёстой. "Alibaba", "Baidu" болон "ByteDance" технологийн аварга компаниудын гаргасан платформ "DeepSeek"-ийг гарснаас хойш хамгийн их ашиглагддаг цахим үйлчилгээ байхаа больжээ.
Холбоотой мэдээ