Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!

Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!

Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!

“Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан намын гишүүдэд хариуцлага тооцно” гэснээсээ болж АН-ын дарга Лу.Гантөмөр олон нийтийн сүлжээнд ихээхэн баалуулж байна. Хамгийн их итгэж явсан дүү нь хамар дороос нь урвах нь муухай санагдсан байх, муудалцсан ч биз. Лу.Гантөмөр  Ч.Лодойсамбуу хоёрын хувьд яг л  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ шиг ойр дотно, хуурай ах дүү явсан цаг саяхан.  Тиймдээ ч унасан бөх шиг ууртай байна. Уурандаа хэлсэн үг нь болчимгүй ч уучлалаар төгсөх нь ч ойлгомжтой. Угаас АН-ын зодоон олны өмнө ил, Ардын намын нанчилдаан ордон дотор далд болдог нь гэм биш.

Ардчилсан парламент мөн бол Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэж, Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаараа АН-аас хөөгдөх гэм буруутай гэсэн үг бас биш. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих, хариуцлага ч нэхэх Үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулиас давсан намын дүрэм гэж байх ёсгүй.  Гишүүдэд намын бодлогоос илүү хувийн улс төр хийх нь ашигтай байж болно. Намын даргын хувьд  АН-д 42 суудал олгосон 400 мянга гаруй сонгогчдоо амалсан амлалтаа биелүүлэх нь Л.Гантөмөрт чухал байгаа ч биз.

Нэг.

Засагт хамтрах шалтгаанаа тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг. Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.

Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.

Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой” гэж дэлгэрэнгүй тайлбарлаж байв.

Энэ тайлбараас нь дүгнэвэл Л.Гантөмөрт хувь улс төр хийхээс илүү том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх нь улс орны хөгжилд нэн чухал гэж шийдсэн бололтой. Цаг хугацаатай уралдаж, эрчим хүчний реформ хийх, экспорт, импортын гарцаа өргөжүүлэх, ураны олборлолтоо эхлүүлэх  тодорхой учир шалтгаан бий биз. Украин-Оросын дайн дуусвал, эрчим хүчний реформ хийх, ураны олборлолтоо эхлүүлэхэд хүндрэл учирч  болзошгүй. Утаандаа хордож үхэхдээ тулсан  хэрнээ уран хортой гээд “хар масс” хашгираад унавал M төслүүд улс төрөө даахгүй унана.

Л.Гантөмөрийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн үед Монголд томоохон реформ явагддаг, том төслүүд хөдөлдөг. С.Баярын Засгийн газрын үеийн гол реформ нь “Атарын III аян” ба Оюутолгойн гэрээ. Оюутолгойн төслийг хөдөлгөснөөрөө Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Ч.Сайханбилэгийн хамтарсан засгийн үед НӨАТ-ын шинэчлэл хийгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хамт Монголын баялаг Монголдоо ирсэн. Алдаа, оноотой ч Дубайн гэрээний үр дүнд гүний уурхай ашиглалтад орсныг үгүйсгэх аргагүй. Аливаа юм үнэнээрээ сайхаан!

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Оюутолгойн төслөөс хойш 16 жилийн дараа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татсан нь түүхэнд үлдэх үйл явдал мөн. Ураны салбарт Францтай хамтрах гэрээ байгуулах нь эдийн засагт хөрөнгө оруулалт татахаас гадна үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. Тэрчлэн Гашуунсухайтын хил холболтын гэрээг маргааш зурна. АН засагт хамтраагүй бол эдгээр төслүүд улс төрөө даахгүй унах байсан нь гарцаагүй.

Хоёр.

С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа З.Энхболд, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарыг намын бодлого сөрсөн, эсэргүүцсэн гэж хөөж, тууж л явсан. Атал өнөөдөр бүгд АН-ын гишүүн хэвээрээ, албан тушаал хашаад явж байна. З.Энхболд ч АН-ын дарга байхдаа намын үндсэн дүрэм болон бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөөгүй гэх шалтгаанаар зургаан гишүүнд хариуцлага тооцож, хасч байсан удаатай. Н.Алтанхуяг мөн адил Н.Энхбаяртай хийсэн гэрээг нь эсэргүүцсэн Ж.Батзандангийн намын батлахыг нь хурааж авахаа зарлаж байлаа.

Гэхмэтчилэн АН-ын даргаас гарсан үг-үйлдэл улс төрийн намд өрнөдөг, болдог, байдаг л үзэгдэл. Гэвчиг Лу.Гантөмөрийн ганц үнэн бол АН-ын даргаар сонгогдсон цагаасаа намынхаа эв нэгдлийг хамгаалж ирсэн. Нам дахь олон фракцийн эрх ашгийг хангаж ирсэн. Л.Гантөмөр тулдаа энэ их шүүмжлэл, эсэргүүцлийг хараагүй, сонсоогүй юм шиг шингээж яваа.

Хоржоонтой нь, ямбыг нь АН-ынхан бүгд эдлэх атлаа, ялыг нь Лу.Гантөмөр ганцаараа үүрч явна. Ядаж л МАН-ынхан шиг даргаа өмөөрөөд дуугарчих гишүүн АН-ын бүлэг дотор алга! Гээд АН ахиад хоёр хуваагдвал дахиад эвлэрэх хэцүүг Л.Гантөмөр сайн мэдэж байгаа. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа хоёр гадарлаж ч суугаа. "Монголыг ядуу байлгах сонирхол гаднаас, дотроос ч захиалгатай байдаг" гэх түүний үг үнэний ортой.

Eлс төрийн намын хувьд АН урьдын адил урьж аваачаад хөөж гаргадаг, уригдаж очоод хаяж явдаг шигээ загнаж болохгүй. Улстөрчийн хувьд Л.Гантөмөр хэлсэн ярьснаасаа ухарч, няцах эрхгүй. Тэгвэл 2028 онд АН-д, Л.Гантөмөрт ард түмэн итгэж, саналаа өгөх болов уу?!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.186.235

Олонх болсон нь Үасгийн газраа байгуулж, цөөнх нь сөрөг хүчинээ л хийх хэрэгтэй. Сөрөг хүчин гээд бүгдийг сөрөөд байхын нэр биш алдаа оноог засаад, хянаж шалгаад сайжруулаад явахын нэр бус уу. БИТИЙН ЗАВААРААД ЭВЦЭЛДЭЭЛ БАЙ!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ХАВХ БИШ, ХАРИН БОЛОМЖ 9 минутын өмнө 103.212.117.27

Жирийн иргэд намууд хамтраад улсдаа хэрэгтэй зүйл хийх нь зөв гэж үзнэ.АН, ХҮН намууд ЗГ-т орж ажиллах нь ХАВХ БИШ, БОЛОМЖ. Манай эдийн засаг, нийгмийн амьдрал ерөнхий байдлаараа ямар байгаа билээ, эрчим хүч, хот төлөвлөлт, нефтийн үйлдвэр, хүний эрх, авлига, байгаль орчин, дэд бүтэц г.м. хүнд салбарууудыг Гантөмөр, Батсуурь, Туваан, Алтангэрэл, Одонтуяа, Доржханд нар хариуцаж байна. Юу чаддагаа харуулах боломж. Мундаг амжилт гаргаж чадаагүй байсан ч сонгогчид ойлгоно. Хүндэрсэн салбарууд.

Avatar

ЗОЧИН 22 минутын өмнө 66.181.184.238

Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!. Юу үнэн тэр үнэн.

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 103.212.116.53

SADAR UILCHLI80955877

Avatar

Зочин 42 минутын өмнө 202.21.103.139

Лодой, Баярмаа нар гэж хэн юм бэ? Зурагтаар гардаг зүгээр л нэг попрогчид ш дээ. Тэр 2 нусгайгийн үгээр хөдөлж байгаа хүмүүс ч бас өөрийн гэсэн ухамсаргүй нөхдүүд.

Avatar

Нэргүй 55 минутын өмнө 66.181.186.100

улс орны ажилд түй ч оролцож үзээгүй Лодой бацаан болио улсаар минь л битгий тогло. нам дотороо тоглоно уу эрхэмлэнэ үү Элбэгээгийн өгсөн даалгаврыг тэр нам дотороо л хуцаж бай.

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 103.57.93.43

“ХӨГЖЛИЙН БОДЛОГО” алга! Тэгэхээр аль нэг “НАМЫН БОДЛОГО” болчихсон! Хамтрахгүй бол болохгүй хавханд орчихдог! “Алсын Хараа” гээд байгаа нь Монгол улсаа хөгжүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг мөн л байсан юм бол Хамтарсан ЗГ хэрэггүй байсан. Ард түмний сонголт ч энэ байсан! Эндээс хариуцлага тооцох эзэнгүй болчихсон!

Avatar

Www 2 цагийн өмнө 103.57.95.120

songuulid yalagdchaad suudlaa uguuchde

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.200

Ард түмэн Лу ын талд ына

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.185.27

Юу ч хийж гийгүүлээгүй Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын хог шаарнуудыг УИХ-аас зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 1 цагийн өмнө 103.140.10.202

гантөмөр гэгч этгээд бол хотгоршанагын гар хөл.

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 122.201.31.59

хамтрах гэдэг ойлголт байхгүй Олонхи болсон л бол олонхи нь ажлаа хийх ёстой Ардчилалын амин сүнс нь энэ.Харин хамтарч хулгай хийх гэж хамтарсан нь Монгол Монголын ардчилсан гэх гам бүлэг хулгайчдын араншин

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.112.110

Шаймий архичин ял,ямба юу үүрч байгаа ч мэдэхгүй яваа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.240

намын нэртэй л болохоос өлөн хулгайч луйварчид л бус уу.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.21.107.8

Нэг их удахгүй 2 жилийн дараа дараагийн УИХ-ын сонгууль дөхөөд АН-ынхан засгаас хөөгдөнө. Урьд нь тийм л байсан одоо ч тэгнэ биз. Эсвэл хамтараад сонгуульд оролцоно гэхийм болов уу?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.86

АН-ын дарга Гантөмөр бол алсын хараатай ухаалаг дарга байна. Тэр хүнд улс орны эрх ашиг 1-рт байдаг юм байна. Энэ дарга хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргаснаар АН-ын олон гишүүд ажилтай цалинтай болсон нь үнэн. Намын гишүүд нь гоё сүржин үг хашгирчихсан гудамжинд лааз өшиглөөд ажилгүй мөнгөгүй явж байвал намын даргад нь хэцүү л байх болно. Лодойсамбуугийн хувьд бол Элбэгдоржийн хүслийг л биелүүлж байвал улс орон, намын эрх ашиг ямар ч хамаагүй. Угаасаа сэтгүүлч хүн тийм л сэтгэхүйтэй.

Avatar

Ард 3 цагийн өмнө 49.0.139.217

Сургамжтай ажээ.

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.191.224

коммент идчихвээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.132

Аль нэг намын дарга бол нам биш!! Францын хаан Людовику XIV: "Төр гэдэг бол Би" гэж хэлсэн шиг Лу.Гантөмөр "АН бол Би" гэж ойлгоод байгаа бололтой?! Намын даргатай үзэл бодол зөрсөн гишүүнийг намаас урвалаа гэж ярьдаг дурак бас байх юмаа?!! Гантөмөр УИХ-д сонгогдсон гишүүдтэй намын бодлогыг дэмжинэ гэсэн гэрээ байгуулсан гэнэ?! Тэр намын "бодлого"-д нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг хориглоно гэсэн заалт байхгүй!! Гантөмөр намын бодлого, зарчим гэхээс илүү арай гэж олж авсан албан тушаа

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.29

АН-ын одоогийн төрх нь яг тал тал рүү зүтэгсэн олон толгойтой могой мэт харагдаж байна, Ардчилал гэгч бол угаасаа ийм төрхтэй эд, Харин баруунд ардчилал бараг байхгүй, Барууны том хөрөнгөтнүүдийн төрийн бодлогыг эсэргүүцсэн хэн ч хавчигдана алуулна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.105

мал

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.224

Эдүгээгийн АН нам шиг нам болох ирээдүй муутай. Анх коммунизмыг дэмжинэ, өөрчлөн байгуулалтыг дэмжинэ гэж хурал дээрээ илтгэл тавиад Горбачевт илгээлт явуулж байж. МАН ч өөрчлөлтийг бүр 1985 оноос алгуур эхэлсэн байдаг. Соц орнууд ч ардчилал гэж лоозогнон бужигнах болж. Манайд ч ийм уур амьсгалыг мэдрээд цөөн хүний эрх ашгийг хамгаалсан янз бүрийн үзэл бодолтой жижиг нам, бүлгүүд олон бий болж улмаар ардчилал гэх үгийг ашиглах овжин санаа гарч таван бүлэглэл нийлж АН байгуулж мөнх нанчилдаанта

Avatar

111 3 цагийн өмнө 139.5.217.198

111

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.131.227.179

Эх орноо бодоо ч, намаар тоглож эх орноо хохироож болохгүй,мэдэмхийрэх ч хэрэггүй ,

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа: Сонгуулийн дүн чөлөөт сонгогчдын саналаас хамаардаг юм. 4 цагийн өмнө 103.212.117.27

ХЭРЭВ БАТТУЛГЫН ЮМ УУ, ЭСХҮЛ ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛЫН ХҮН АН-ын дарга болоод өнгөрсөн сонгуульд орсон бол ийм олон суудал авахгүй байсан. Нам доторх янз бүрийн бүлэглэлүүдийнхээ учрыг олоод намаа аваад явах хүн энэ Гантөмөр нөхөр мөн байна гэж үзэж чөлөөт сонгогчид АН-д олноороо санал өгсөн. МАН-ын нэр хүнд буурсан нь нөлөөлсөн тал бас бий. Ер нь сонгуулийг чөлөөт сонгогчид шийддэг юм шүү дээ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.240

Коммунист нам юм биш үү

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.29

Украины нацист маягийн этгээдүүд л, сөрөг талаа коммунист гэж доромжилдог

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.189.237

Эцсийн хонзогнол Оюунэрдэнийг огцоруулах олон дайралтын нэг Гантөмөрийг огцоруулж Засгаас АН-ыг гаргах далд санаа нэг л зорилготой байна Үүнийг Гантөмөр өөр дээрээ тусгаад байх шаардлагагүй Цаад санаа бүтэхгүй үзээд бай Хугацаа харуулна

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.115.141

муу нэртэй Ардчилсан нам гэж байхгүй Гантөмөр дарга аа,муу дарга намаа тэгж боддог гэсэн

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.116.53

SEKSEER VANXANDI80955877ANUSDI

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.112.245

мал юмдаа Оюукийг огцруулж АН-ыг сөрөг хүчнээ хий гэсэн болохоос АН-ыг хагалах асуудал биш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж