АНУ-ын тусламж зогссон нь 50 гаруй улсад нөлөөлж байна

АНУ-ын тусламж зогссон нь 50 гаруй улсад нөлөөлж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ-ын тусламж зогссон нь 50 гаруй улсад нөлөөлж байна

АНУ гадаад тусламжийн хөтөлбөрөө зогсоосон нь дэлхийн 50 оронд нөлөөлж байна. Тус хөтөлбөр нь дэлхий даяар ХДХВ, полиомиелит, сармагчны цэцэг, шувууны ханиадтай тэмцэх хүчин чармайлтыг царцааж буйг ДЭМБ мэдээллээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагийн зарлагыг тайлбарлах боломжгүй гэж үзсэн тул энэ шийдвэрийг гаргасан. Тус агентлаг нь 40 тэрбум ам.доллар буюу АНУ-ын засгийн газрын жилийн нийт зардлын 0.6 орчим хувийг хүмүүнлэгийн тусламжид зарцуулдаг. Үүний ихэнх нь эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд зарцуулагддаг. Бүс нутгаар нь авч үзвэл Ази, Сахарын цөлөөс өмнөх Африк, Европ болон Украинд тусламжийн ихэнх мөнгө очдог.

Тиймээс өөр шийдэл олох хүртэл тусламжаа зогсоохгүй байх талаар бодож үзэхийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс уриалав.

Тусламжийн агентлагийн үйл ажиллагаа зогссоноор 10 мянган хүн цомхотголд өртсөн.

Холбооны засгийн газрын цар хүрээг багасгах үүрэгтэй ажиллаж буй Элон Маск тус тусламжийн агентлагийг гэмт хэргийн байгууллага гэж өмнө нь мэдэгдэж байсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.177.83

Танай сайт мэтийн USAID-аас грант авдаг зарим нь бүр 1990-ээд оны эхнээс ч мөнгө авч улс орныхоо түүх, өвөг дээдсийнхээ хийсэн бүтээснийг харлуулж 2 хөрштэй эвдэрэлцүүлэх, гаж дон мэтийн барууны үнэт зүйлс гэдэг балай юмсыг дэлгэрүүлэхэд зүтгэж явсан хараат бус гэж өөрсдийгээ нэрлэдэг ч Илон Маскийн шоолсон USAID-аас хамаарадтай иргэн, хэвлэлийнхэн, ТББ-ууд амь нь тасарч дээ

Avatar

мөнх 1 цагийн өмнө 66.181.187.246

Энэ нь монголд яг яаж нөлөөлөөд хэдэн хүн ажилгүй болсон. Монгол улсад суугаа Америкийн. Элчин сайд ямар тайлбар өгөв зэргээр өөрсдөддөө ирж байгаа нөлөөлийн талаар бичээч. 50 оронд нөлөөлөх нь бидэнд бол мянга дахь асуудал.

Avatar

Мээний тингс 2 цагийн өмнө 202.9.46.55

гоё, болж, даанч өөх өгсөн хүнтэй өглөө босоод улилдаад байсын, одоо гятад ахтайгаа яаж амьдрахыг нь харая.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.187

Гях,,,гяхх,,,гяхх,,,,оросууд туслах юм байлгүйдээ,,,,

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.29

Орос хятадыг үзэн ядаж дайсагнаж байж амьдралаасаа салуузай, Нүүрсийг чинь авахгүй, хилээ хаавал л монголчууд зүйл дуусна, Сөнөнө,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.13

Орос Хятадад дайсагнах санаа үгүй бөлгөө,,,,оросын фашизмыг үзэн яддаг бөлгөө,,,,мөн над шиг оросын фашизмыг үзэн яддаг сая сая орос иргэн байсан,,,,байгаа нь,,,, байх нь,,,дамжиггүй ээ,,,,

Avatar

Уншигч 4 цагийн өмнө 202.126.89.146

Зөш ш дэ тусламжаар далимдуулж мөнгө угаадаг, мөнгө завшдаг олон улсын тусламжийн байгууллагууд одоо арчигдах хэрэгтэй. Улс орнууд өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдээд явах цаг нь болсон. Трамп улс орныхоо төлөө маш их зөв алхмууд хийж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж