AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

 ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган "Data + AI Conference 2025" үйл ажиллагааг өнөөдөр /2025.02.13/ Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл өгөв.


-Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашдаа илүү бүтээгч орон болгохын тулд ямар салбартаа илүү хөрөнгө оруулж, үүнийгээ дагаад төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэг дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа талаар санал бодлоо солилцож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хиймэл оюун ухаан өөрөө орчин үед дижитал шилжилтийн ДНХ болоод байна. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна. Ингэснээр бодлогоо тодорхойлж хэрхэн ажиллахаа тодорхойлно. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш чухал.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшил нийлээд энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг урьж тодорхой хэмжээний дадлага, судалгаа, шинжилгээ хийх цалинтай хөтөлбөрийг зарлахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна төр засгийн зүгээс энэхүү ажлууд дээр  илүү олон хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 10 минутын өмнө 66.181.187.246

Тэгээд ТЭЗҮ чинь юу гэж байх юм??? ТЭЗҮ боловсруулах, ТЭЗҮ ямар учиртайг, юунд хэрэгтэйг мэдэхгүй, ойлгохгүй байж манайхан ТЭЗҮ-ээр нэр барьдаг болсон байна. ХАБ нь ТЭЗҮ гүй мөртлөө түүний нэгж болох Data төвийн ТЭЗҮ хийж байгаа. Чи галзуу хүн үү.

Avatar

zochin 46 минутын өмнө 149.88.103.40

uhsen atsaaraa AI, jiriin irgedee togoor hangaj chadahgui ovliin huitend huvaari gargan tog tasalj uniig n hed dahin nemj ugaartuulj alaad baij. AI hiihed data hangajmj, data bolovsruulalt, tsahilgaanii asar ih hereglee, ded butets iheer shaardana. Iim zuild Mongol uls belen uu?

Avatar

Ял 53 минутын өмнө 66.181.161.40

энийг амаа хумхиад дуугай бай гэсийн байхдаа. Төсөв хулгайлаад жижиг нэгж өгөөд амыг нь таглав

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.242

Баатархүү солонгосчуудтай дроны салбарт хамтран ажиллах тухай мэдээлэл гарч байсан. Тэр их чухал ажил шүү. Ажил хэрэг болгоорой. Амжилт хүсье.

Avatar

Мээний тингс 1 цагийн өмнө 202.9.46.55

худлаа дөө худлаа, ямар ч үндэс суурьгүй. тэрний оронд утаа, зуух, нүүрс, угаарын үхэл, станц барих энэ тэр гээд бодитой амьдралтай юмаа хий

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34

Ардчилсан Монгол улс мань өнгөрсөн 30-ад жилдээ НИЙГМИЙН АСУУДЛУУДАА 100% ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ мөртлөө л Үсчээд Шат ахисан түвшний хэрээсээ хэтэрсэн юмс Агаар дээр яриад2 явчих юмдооо……УТАА, ТҮГЖРЭЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, МАССЫН БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХООЛ ХҮНС, НИЙТИЙН ТЭЭВЭР ХҮРТЭЭМЖ…гх мэт юун түрүүнд шийдчихдэг ч болоосой….

Avatar

Юун Түрүүнд 2 цагийн өмнө 202.70.43.34

Монгол улс өнгөрсөн 30-аад жилдээ НИЙГМИЙН АСУУДЛАА 100% Шийдэж Чадаагүй мөртлөө л Үсчээд Үсчээд Ахисан Түвшний хэрээсээ хэтэрсэн юмс Агаар дээр Яриад өөр өөр юм яриад явчихын….УТАА, ТҮГЖРЭЛ, ДЭД БҮТЭЦ, МАССЫН БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНД , БАЙГАЛЬ ОРЧИН-ны асуудлуудаа Эхлээд Шийдмээр бнооооо

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.240

Коммунист

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж