Дотоодынхноо "зоддог" улсад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй!

Дотоодынхноо "зоддог" улсад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй!

Дотоодынхноо "зоддог" улсад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй!

Гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо татаж, эдийн засгаа эрчимжүүлэх тухай яриа улстөрчдийн амны уншлага болоод удсан. Харамсалтай нь, бодит үр дүнд хүрсэн нь үгүй. Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган ААН бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 компани, ААН нэгж үйл ажиллагаа явуулж байгаа статистик бий. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 нь татан буугдсан байна. Тэдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугдсан байна.

Монгол Улсад өнгөрсөн 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 2.5 тэрбум нь “Оюутолгой” компанийнх бол үлдсэн тэрбум орчим ам.доллар нь бусад салбарынх байна. Харамсалтай нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч, Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох Рио Тинто компанитай олон улсын арбитрын шүүх дээр өнөөдөр ч татварын маргаантай байгаа нь Монгол Улсын гадаад зах зээл дээрх нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Монгол Улсын татварын бодлого бизнес эрхлэгч гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй, ээлгүй байсаар ирсэн гэдгийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид хэлж, Монголоос хөрөнгө оруулагчид дайжиж байгаа гэдгийг анхааруулсаар ирсэн. Тиймээс, ямартай ч өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байж, хөрөнгө оруулагчдын гомдол саналыг хэлэлцэж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Монголын төр хэлсэн ярьснаасаа буцдаггүй байхаа амлаж хөрөнгө оруулагчдыг хэдэн жилийн өмнөөс “Монголд ирээч ээ” гэж уриад ч тусыг эс олсон.

Хөрөнгө оруулагчдын гомдол, саналыг хүлээн авч, нүүр тулдаг байгууллага нь  Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл. Гэвч Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй уг зөвлөлийн үйл ажиллагаа одоог хүртэл жигдрээгүй, хурлаа тогтмол хийдэггүй гэх шүүмжлэлд өртдөг.

Тус зөвлөлд 2020 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гаднын компаниудаас 58 гомдол ирж, тус зөвлөлд ирсэн нийт гомдлын тоо 1104 болсон  гэх тоо бий. Эдгээр гомдлоос эцэслэгдэн шийдвэрлэгдэж, эрх ашгаа хамгаалуулсан нь цөөн.

Аргаа барахдаа Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х. Нямбаатараар ахлуулсан юм. Шинэхэн дээрээ сонихон гэгчээр Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тухайн үедээ гадны хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, тэдний эд хөрөнгийг хууль бус аргаар шамшигдуулсан, хууль шүүхийн байгууллагын хэрэг шалгах үйл явц хэт удаан байгаа зэрэг асуудлаар хэд хэдэн ч удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан.

Мөн сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн төдийгүй үүнд хуулийнхан, улстөрчид хамааралтайг ч зарлаж байв. Тухайлбал,

  • Монголын Улсын иргэн О.Болд нь Японы иргэн Такахама Кэничитэй Монголд банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, "Ориентал капитал" компани, "Ориентал инвест" компани зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Японы иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Хэргийг 2018 онд нээж, О.Болдод зургаан жилийн хорих ял оноосон.
  • Т.Гочоосүрэн нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Японы иргэн "Суруга" корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цүнэакэгийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн.  Хэргийг 2012 онд нээж, холбогдогчоор Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Эдгээр иргэд хувиараа бизнес эрхэлдэг болсон байна. Тухайн Японы иргэн сүүлд нас барсан учраас үр хүүхдийг нь хохирогчоор татах гэж байгаа аж.
  • Хятад улсын иргэн Ли Шао Минг "Болд төмөр ерөө гол" компанийн 53 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-008888 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд Хятадын Хөрөнгө оруулалтын санд барьцаалан их хэмжээний зээлийг гаргуулан авч, бусдыг залилсан. Ли Шао Минг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монголын хилээр гарсан. Мөн нярав Г.Оюунсүрэн нь Хятадын банкнаас 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан. Хэргийг 2022 онд нээж, холбогдогчоор Ли Шао Минг, Г.Оюунсүрэнг татаж, анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарласан гэж мэдэгдэж байв.

Энэ цаг үеэс даруй дөрвөн жил өнгөрч байгаа ч гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдсан асуудлууд, хууль эрхзүйн орчин, татварын бодлого бахь байрандаа үлдсэн бол тэдний эрх ашгийг хамгаалах ам тангараг өргөж, ажлын хэсэг ахалж ажиллаж байсан улстөрчид л харин байрнаасаа хөдлөв. Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах асуудал хэдэн жилийн турш яригдсан ч өнгөрсөн парламентын босго давж чадаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж хөрөнгө оруулалтын хуулийн өмнө “гадаадын” гэх тодотгол нэмж “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль болгож зүсийг нь хувирган оруулж ирэв. Угтаа нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил хууль эрхзүйн орчиндоо бодит өөрчлөлт оруулж чадахгүй цаасан дээрх нэршил төдийхнөөр оролдож суугаа нь Монголын төрийн эмэгнэл. Угтаа Монголчууд Монголчуудынхаа л “Чихэн дээр цэцэг ургуулж” чадахаас гадныханы чихэн дээр цэцэг ургуулж чадахгүй. Аман дээрээ хөрөнгө оруулагчдыг татах мянган сайхан үлгэр яриад ч тэднийг татах ганцхан зүйл бол цагаан дээр хараар буулгасан албан ёсны хууль эрхзүйн орчны өөрчлөлт, үр дүн, тогтвортой байдал л байх болно.

Монголын төр өнөөдөр хэлснээ маргааш нь мартдаг, өнөөдөр эхлүүлснээ маргааш нь мартдаг “альцгеймер” өвчинд өртсөөр байвал хөрөнгө оруулагчид Монголоос дайжсаар л байх болно.

Эцэст нь "IMD" байгууллагаас жил бүр гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайланд (World Competitiveness Index – WCI)  2024 оны рейтингээр Монгол Улс хөгжингүй болон хөгжиж 64 улсаас 61 дүгээрт орсон байна. Энэ дундаас уул уурхайн экспортын нөлөөгөөр дотоод эдийн засгийн зарим үзүүлэлт (42 дугаар байр – 47 оноо) 2020 оноос хойш сайжирсан бол бусад гурван бүлэг үзүүлэлт дээр 2020 оны түвшнээс ахиагүй эсвэл дордсон байна. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагаа дээр 53 дугаар байр (35 оноо), дэд бүтцээр  сүүлийн байр (14 оноо), Бизнесийн ашигт ажиллагаагаар 62 дугаар байр (20 оноо) авсан нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дордуулж, хөрөнгө оруулалт татах боломжийг хумьсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.219.132

Өсвөрийн дарангуйлагчтай болж буй Монголд хятадын хувийн компаниуд ч тоож хөрөнгө оруулахаа больсон!! Харин одоо БНХАУ-ын төрийн өмчийн компаниуд (хятадын ТӨР!) нь Монголын Таван толгойг үнэ төлбөргүй олборлохоор яг одоо манай "өсвөрийн" дарангуйлагч Ши даргын өмнө бөхөлзөөд гарын зсэг зурж байна!!"Суруга"-ийн япон өвгөнийг дээрэмдсэн хэргийг ингээд хэрэгсэхгүй болгон дарсан юм байна л даа!! Цагдаагийн хурандаа нар болон Женко-ийн хиа нар л хамтран дээрэмдсэн гэж Нямбаатар ХЗЯ сайд байхда яриад

Avatar

Нэргүй 25 минутын өмнө 59.153.115.141

эрдэмтэй хүн далай эрдэмгүй хүн балай

Avatar

Нэргүй 55 минутын өмнө 202.70.43.34

Дотоод Компаниуд Дээд, Дунд, Доод шатандаа Ямар ч Дэлхийн СТАНДАРТ ХУУЛЬ Нэвтрүүлээгүй, Төлөвшөөгүй, Зүгшрээгүй Туршлагагүй үндсэндээ ХОГ байгаад байвал Дэлхий Ертөнц эзэгнэх тухай лүндэндээд хэрэггүй бхоо……..Дотоодын Компаниуд хэзээ Компани шиг болохын бүү мэдэээ

Avatar

эхлээд... 59 минутын өмнө 202.70.43.34

Дотоодод тхдээ Зах зээлд амьдрах чадвартай Эсэргүүцэл өндөртэй Өрсөлдөх Чадвартай Компаниуд хир олон бэ үнэндээ ???? Компаний дотоод засаглал нь Доод, Дунд, Дээд Шатандаа ХОГ хэвээр л байгаад байвал 1000 дэлхийг мөрөөдөөд хэрэггүй байхооо.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.86

Гадаад оронтой байгуулсан гэрээ хэлцлээ зогсоо гээд иргэд жагсаад гудамжинд хашигчаад байхаар чинь төр засаг яаж ч чадахгүй гэрээ хэлцлээ зогсоодог. Түүний жишээ нь одоо Францтай байгуулсан ураны талаарх гэрээг зогсоохыг зарим нам, бүлэглэл иргэд шаардаад байна. Төр засаг одоо яах болж байна вэ

Avatar

Эрдэнэт 2 цагийн өмнө 202.126.89.138

тэнэг г***й минь харамсалтай гээд юу хуцаад байгаа. засаг тэр рио тинто гийн даварсан луйварчдаас татвараа бүрэн авахгүй тэгээд яах ёстой юм.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.62

lol

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 192.82.64.248

Энэ үнэн дээ. Дотоодын том татвар төлөгчидөө яаж илүү том, хүчтэй болгох талаар дэмжих байтал, эсрэгээрээ зодож дэвсээд, хавчаад байхаар эдийн засаг яаж хөгжих вээ. Төр нь бизнес хийгээд, хувийн компанууд нь томрохгүй болохоор улсын ЭЗ нь яаж сүрйдэгийг Венесуел, Никрагуа, Болив гээд бэлэн жишээ зөндөө байна. Нэг төсөөтэй зүйл нь эд нар бүгд Оростой их ойрхон гэдгийг бүү март.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж