Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий сайд нар өнгөрсөн долоо хоногт Хятадын Харбин хотод очиж, 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулсантай холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд талархал илэрхийлье” хэмээн олон жил асуудал дагуулсан том бүтээн байгуулалт гацаанаас гарч байгааг онцолсон. Хэлэлцээр байгуулагдсанаар олон жил хүлээгдэж байсан мухар төмөр замын гацаа арилж, хил холболтыг эхлүүлэх боломж бүрдсэн. Тэгвэл өнгөрсөн олон жилийн турш Монголын алдагдсан боломжийг хулгайлагчид өнөөдөр хариуцлага хүлээх үү гэдэг асуудал олны анхаарлыг татаж буй. Одоогоор төмөр замын төсөлд балаг таригчид хариуцлага хүлээгээгүй, яасан нь тодорхогүй, зарим нь ямба эрхээ эргэн эдэлж эхлээд байгаа. Төмөр замын түүхэнд гацаа үүсгэгчдийг эргэн сануулъя.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДСЭН Ч БҮРЭН ӨГӨӨЖӨӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЛАГТАЙ!
Гашуунсухайтын төмөр зам анх тооцоолсон хугацаандаа ашиглалтад орсноор урьдчилсан тооцооллоор улсын төсөвт жилдээ дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, Хятад руу экспортлох нүүрс зардал Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллараас 12 ам.доллар болж буурах боломжтой байсан. Хэдийгээр Тавантолгойгоос Гашуунсухайт тээвэр хэвийн горимоор явагддаг ч Гашуунсухайтаас Ганц модны боомт руу орж чадалгүй тулаад зогссон. Хятадын талаас энэ асуудал дээр удаа дараа хэлж, нарийн царигт найр тавьж байсан ч тухайн үеийн Зам тээвэр, Хөгжлийн сайд байсан Х.Баттулга зөрж өргөн царигаар бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн байдаг. Олон жилийн хугацаа, багагүй маргааныг дагуулсаар 2022 оны есдүгээр сард 233 км төмөр замыг ашиглалтад оруулсан боловч хилийн холболт гүйцэтгэх боломж мөн л хязгаарлагдсан.
Учир нь урд хөршийн найр тавьж, хамтарч ажиллаж, хөрөнгө төсвөөр нь дэмжих боломжтойгоо илэрхийлж байсан нарийн цариг Монголын хөрсөн дээр өргөн болсонтой холбоотой. Үүнээс урд хөрш рүү нүүрсээ гаргах огтолцолын цэг үр дүнд хүрээгүй.
20-иод жил хугацаа алдсан төмөр замын бүтээн байгуулалт нь сая нэг урагшиллаа гэж байхад өнөөх цариг, замын өндөржилт нь сөхөгдөж олон сая ам.доллараар хэмжигдэх зардлын тооцоолол шинээр үүссэн. Өөх ч биш, буочирхай ч биш болсон эхний мухар төмөр зам бол энэ.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫН ХОЛИОН БАНТАНГИЙН ЭРЭЛ СУРАЛ ЭРЧЭЭ АЛДАВ
Төрд хөдөлмөрөө үнэлүүлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас 2021 оны зургадугаар сард "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг авсан Н.Удаанжаргалыг эрэн сурвалжилж эхэлсэн цаг хугацаа тун саяхан. Улсын хөрөнгө, нууцад хамаарах оффтейк гэрээг мэдэж байсан гол хүн нь хэрэг бишдэхээс өмнө оргон зайлж чадсан нь хоорондоо огт хамааралгүй зүйл биш гэдгийг илтгэдэг. Нүүрсний хэрэгт холбогдогч оффтейк гэрээний хоёр дахь гол гэрч Б.Ганхуяг нарын олон хүн төмөр замын бүтээн байгуулалтыг баллуурдахад хүчин зүтгэсэн.
Гэвч эрэл сурал болж интерполоор эрэн сурвалжилж байсан хүнийхээ сургийг гаргаад барааг нь харуулдсаар ажиг тасарч буй.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой төмөр замын асуултад тэр тун ч хэгжүүн хариулт өгдөг. Тэрбээр, би мега төслүүдийг дэмжиж байгаа. Хэрэв төмөр зам нарийн царигтай байсан бол бид газар нутгаа 100 жилээр алдах байсан. Эдийн засгаас илүү бид улсын тусгаар тогтнолоо ярих хэрэгтэй. Би сайд байсан хүнийхээ хувьд тусгаар тогтнолыг чухалчилсан хэмээн 2024 арванхоёрдугаар сарын 23-нд сэтгүүлчдэд өгсөн хариултдаа хэлсэн юм.
Харин түүний талаар болон хамтрагчдын тухай, тус бүтээн байгуулалтын талаар зарим онцлох хүн юу гэж хэлж байсныг эргэн сануулъя.
2022.09.09. Төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үедээ, Монгол Улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс 1955 онд ЗХУ-тай хамтран хойд, урд хилээ холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байснаас хойш 70 орчим жилийн дараа монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн энэхүү замыг ашиглалтад оруулж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно. Эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр ашиг сонирхол байж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалтын ажил олон жил царцаж, бид цаг хугацаа боломжоо алдсан гашуун түүхийг мартаж болохгүй юм. Цаашид Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай гэж байв.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам I зэргийн, уулзваргүй, өртөө зөрлөгийн иж бүрэн байгууламжтай, дохиолол холбооны тоон радио системтэй гэх мэт дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээн байгуулалт.
“Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, бид төмөр замын стандартыг шинэ шатанд гаргалаа. Тухайлбал, Европын стандартын зам төмөр ашигласан. Төмөр замын гол замын урт 233 км, дэлгэмэл урт нь 312 км. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тасралтгүй үргэлжилнэ. Монгол Улсын хамгийн урт гүүр болох 430 метрийн дан нуруут гүүрийг бүтээн байгууллаа. Галт тэрэг явж байхад нь жинлэх автомат байгууламжтай. Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой гэсэн юм.
zochin 2025-02-19 76.130.42.82
Urgun tumur zamiinhaa ashig tusiig bidnii hoich ue uznee,ternii buruu baihgui,shiidel gargaj bolj l baigaa biz dee,tolgoi sain ajillaval.Amjilt husei
ЗОЧИН 2025-02-19 60.34.125.198
ОУ-ын"ТЗ-ын АЧАА ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР"-ээр БОЛ УЛСУУД ИЖИЛ ЦАРИГТАЙ БОЛ ВАГОНУУД НЬ НЭГ НЭГНИЙХЭЭ НУТГААР ЯВЖ БОЛДОГ.ЖНЬ:МОНГОЛ,ОХУ ИЖИЛ ӨРГӨН ЦАРИГТАЙ ТУЛ ОРОСЫН ВАГОН МАНАЙД ОРЖ ИРЭЭД НЭВТ ШУВТ ЯВААД ЭРЭЭН ГАРААД БУЦАЖ,УБТЗ-ын АЛЬ Ч ӨРТӨӨ ХҮРТЭЛ ЯВЖ БГАА.ТТ-ГС 245км ТЗ-ыг НАРИЙНААР ТАВЬСАН БОЛ ХЯТАДЫН ЗҮТГҮҮР,ВАГОН ТТ-руу ИРЭЭД НҮҮРС ЗАДГАЙГААР,ЧИНГЭЛЭГТ Ч АЧИГДАН БУЦААД ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙ ХИЛ ГАРНА,ЦААШ ХЭРЭГЛЭГЧРҮҮГЭЭ ЯВНА.ТТ-д ӨРГӨН ЦАРИГТ ЗҮТГҮҮР,ВАГОН,ДЕПО ХЭРЭГГҮЙ БХ БСАН
зочин 2025-02-19 66.181.188.107
гацаанаас гаргалаа ч гэх шиг Өргөн царигтай төмөр зам тавилаа гээд гацаагаад зогсоосон нэг ч амьтан байхгүй шүү. өөрөө хагас дутуу тавиад орхисныг хобох гэж байгаа ш дээ. Баттулга өндөржилтийг 10 давхар байшингийн дайтай солбицлыг 10 км ээр зөрүүлээд аргаа бараад дутуу орхиод л өдийн хүрсэн биздээ. Түүнээс биш боломжийн юмыг гацаагаад терминаль бариулахгүй гүүрэн холболт хийлгэхгүй гэсэн хэн ч байхгүй шүү. Үгээ олж хэлмээр байна
Оноч 2025-02-19 66.181.186.74
аан тийм юм уу? та хятадын талынх уу? MCS талынх уу? монголоор сайн ярьж байхыг бодоход 2 дахь тал гэж ойлголоо. танай талын ажил л будаа болчих шиг боллоо. Холболтын цэг зөрүүлсэн асуудал одоо харин тайлбар байхгүй байгаа. Гэхдээ, нөгөө буурал толгойтой Гансүх бил үү 1 удаа сурвалжлагчид тэр гадны компаний цаанаас тавьсан зам хамаагүй, бид монголын талын зураг төсөл, хүндрэл бэрхшээлээ тооцоод хийсэн. Заавал хятадын компаний төмөр зам дээр очих албагүй гэж хэлж байсан. Санаатай л тэгсэн юм билэ
Оноч 2025-02-19 66.181.186.74
Ямар ч байсан Шинхуа талын төмөр зам дээр очиж холбогдохгүй гэж Женко тал шазуур зуусан нь бол үнэн гэж ойлгож байгаа. Хариуг нь сая хятадын тал авч бна. Танайтай гэрээ хийгээд ТЗ-аа бариад ирсэн, алдагдсан 13 жил яриад одоо 247 сая нүүрс өг, бас бид өөрсдөө ухна тэгж байж холбоно гэдэг юм болж дууслаа шүү дээ. Аймаар бие биенээ хорлож байгаа нэрээр монголоо л торгоод байгаа юм шиг харагддаг. Албан ёсны тайлбар бас байхгүй. Хэцүү ч юм.
Оноч 2025-02-19 66.181.186.74
За тэгвэл Замийн-Үүд дээр яаж болоод байдаг хэрэг вэ? Замын-үүд Гашуун сухайтаас шаал өөр. Энд 3 улсын ачаа 2 тийшээ явдаг учраас 3 тал нийт солилцох хөдлөх бүрэлдхүүн вагоны тоог тэнцүүлээд гэрээ хийгээд явдаг. Гашуун сухайт нь зөвхөн 1 чиглэлд ачаа зөөх зориулалттай (хятад талаас гашуунаар монгол-руу зөөх ачаа байхгүй) энэ нарийн төмөр замын утга алдагчихдаг. Монголын вагон очоод хятад заавал буулгахаас өөр гарц үгүй. Хятадын талаас вагон явахгүй учраас монголын вагоныг нутгаараа явуулахгүй.
сонирхол л гадны талдаа байсан... 2025-02-19 66.181.186.74
Нэгэнт монголоос нарийн царигаар очоод цааш явах боломжгүй учраас ачаагаа асгаад буцаах л гарц бна. Цаашаа хятад өөрөө тээвэрлэнэ. Эсрэгээр ачаа буулгахгүй гэвэл хятадын вагон анхнаасаа монголд ачилт хийгээд тэр чигтээ явах. Энэ тохиолдолд хятадын төмөр замын монголын нутаг дахь 247 км нэмэлт. Монголчуудад сохор зоосны ч ашиггүй. Ийм нөхцөлд өргөн цариг явахаас өөр арга байхгүй юм билээ. Үүнийг л хэлчихгүй 10 хэдэн жил энэ ард түмнийг маргалдуулсан гэхээр энэ хятадын төмөр замыг монголд явуулах
Оноч 2025-02-19 66.181.186.74
Өргөн нарийн царигийн маргаан дууссан. Монголчууд эцсийн дүндээ бас л зөв шийдэж чадлаа. Өргөн ч бай, нарийн ч бай монголчууд нутагтаа тээвэр хийвэл хятад талд заавал буулгах ёстой. Хятадууд манай вагонууд хятадын нутгаар Тяньжин орохыг зөвшөөрөхгүй юм билээ. За тэр бол ЖЕНЕВ-ийн конвенци гэдэг юмтай холбогдоно. Тиймээс, энэ 247 км зам угаасаа нарийнаар хийгдээд хятад бүрэлдхүүн явах ийм зорилготой байсан болж таарч бгаам. Нэмээд ТТ-ын 49%-ийг хятадад өгөх, үлдсэн 51-ийг монголын 3 компани авах
Оноч 2025-02-19 66.181.186.74
Монголын 3 компани энэ гэрээг хийхдээ өөрсдөө сохор зоос ч гаргахгүй, монголын ордын 49%-иар төлбөр хийгээд ордыг ашиглалтад оруулах ийм л гэрээ. Тэд нэмээд төмөр замын тээврийг нь хятадад бүхэлд нь өгөх гэж байсан. Хятадтай наймаалцахдаа нарийн төмөр зам барьсан зардлаа 51-ийн зардал болгож тохиролцох зорилго байсан байж магадгүй. За ямар ч тохиолдолд энэ бол монголын ард түмэнд ашиггүй гэрээ байсан. Бүхэлдээ гадны компани-д өгчихсөн ордыг хурдан зөөх төмөр замыг л зогсоосон төдий.
Оноч 2025-02-19 66.181.186.74
ТТ-г монголын тал өөрсдөө ухаж эхэлмэгц үйл явдал эсрэгээр эргээд төмөр зам хурдан зөөх нь монголын эрх ашиг болчиж байгаам. За нарийнаар уу өргөнөөр үү? аль тохиолдолд хятад зөвшөөрөхгүй учраас хил гаргаад асгах хувилбар, боломж л бий. Энэ тохиолдолд өөрсдийн тээврээр хийх нь зөв. Ингээд өргөн цариг сонгогдсон. Тэртэй тэрэнгүй л хилийн цаана асгана. Одоо холбогдох цэг зөрүүлсэн асуудал байгаа. Энэ бол харин монголын талын хорлон сүйтгэх ажиллагаа болж таарсан. Одоодоо ийм л юм уншигдаж байна.
Зээээ 2025-02-19 66.181.160.33
Хятад ТЗ -аа Монголтой холбох эсэхээ шийдэх байтал МОНГОЛЧУУДЫН хүссэнээр шийддэг юм биш .Харин Монголчууд Экспортоо Хил хүртэл ТЗ -р тээвэрлэж чаддаг брлсон нь Том бүтээн байгуулалт штээ!?Гагцхүү Хятадын Төрд Монгол хөгжил Асуудал тул Түүний нэг үр дагавар тул Монголыг Монголоор нь шүүмжлүүлж сүүлдээ Нийгмийн Үзэл суртлын Үндэс язгуур болгох Технологи хэрэглэж бна даа.Тиймээс Монгол ТЗ-г Хятадын нутагтай холбохыг Хятад нь мэднэ.Монгол гацааж .мухарласан бус.Бид нутагтаа Барьсан ТЗ-аа Үр Ашигтай
хүн 2025-02-19 202.131.230.98
Анхнаасаа л нарийн цагригтай төмөр замаа тавьсан бол одоо ингэж их хөрөнгө мөнгө зарахгүй байсан шүү дээ,Энэ женко ёстой Монгол улсаар тоглож бна даа,МАН хан ч гэсэн энэ женкогтйн үгээр явдгаа болих хэрэгтэй
Оноч 2025-02-19 66.181.186.74
Наад асуудал чинь шийдэгдсэн ш дээ. чи мэдээгүй юм уу? Анхнаасаа нарийн төмөр замаар хийсэн бол монголын хөдлөх бүрэлдхүүн (чирэгч, вагон)-ийг угаасаа хятад талд явуулахгүй учраас хил гараад асгах зам байсан. Тэгэхгүй бол хятадад цаашаа явахаар хятад монголд түрээсийн мөнгө төлөх болчихоод тэд зөвшөөрөхгүй байсан хэрэг. За тийм бол 2-ийн хооронд хөдлөх бүрэлдхүүн авахаа больё гэхээр хятадын хөдлөх бүрэлдхүүн монголын талд явах болчиж бгаам. Тэр тохиолдолд л энэ угаасаа монголын ТЗ биш.
Оноч 2025-02-19 66.181.186.74
Женевийн конвеициор монголын хөдлөх бүрэлдхүүн хятад талд тээвэр хийвэл хятад манайд нилээн өндөр төлбөр төлөх болчихдог учраас тэд зөвшөөрөхгүй ямар ч тохиолдолд өөрсдийн хөдлөх бүрэлдхүүнээр л тээвэр хийнэ гэдэг. Монголоос өргөнөөр ч нарийнаар ч очсон хил гараад асгах ганцхан гарцтай. Тэгэхээр бид яах ёстой вэ? Өргөнөөр яваад хил гаргаад асгавал сая монголд ашигтай. Монголын ТЗ, монголын хөдлөх бүрэлдхүүн ядаж нутагтаа тээврээ хийж байна.
Оноч 2025-02-19 66.181.186.74
За яахав нарийнаар барьсан гэдэг хувилбарыг авч үзье. МCS-ийн хувилбар нь хувийн хөрөнгөөр бариад хятад бүрэлдхүүн явуулаад зөөх. Үүндээ ТТ-н 49%-ийг бүр мөсөн өгөх, дээр нь өөрсдийн 51%-ийн зардлыг гаргуулаад бас нүүрсээр төлөх гэрээ байсан. За больё монголын хөдлөх бүрэлдхүүн нарийнаар явлаа. Хилийн цаана угаасаа л асгана. Монголд үлдэх ашиг ямар ч ялгаа байхгүй. Дээр нь бид Таван толгойн талыг Хятадад алдаад үлдсэн талыг монголын 3 компани авах. Ийм л хувилбар.
Нэргүй 2025-02-19 103.212.162.87
Холбогдсон ч ачаагаа дахиж шилжүүлж ачна. Ямар тэнэг нь зөвхөн гадагш гарах зориулалттай замыг царигийг нь зөрүүлж тавьдаг байнаа.
Нэргүй 2025-02-19 66.181.190.30
Женко
Ямар хэрүүл болж яаж талцаж унагаах байсныг Бурхан л мэдэх байх... 2025-02-19 66.181.186.74
Дээр хариултыг нь бичлээ.
Нэргүй 2025-02-19 103.242.47.254
Жонхуугийн тарыг таньсан цөөхөн нь үүнийг ойлгоно, ойлгоогүй тэнэгүүд нь хөх тугны үлгэрт нь итгээд дахин монголыг самрах боломж олгоно, ийм гайнуудаас бүрэн салахгүй бол жонхуу хүзүүгүй чөтгөр хоёрын балаг удаан үргэлжилнэ байх
Нэргүй 2025-02-19 202.21.100.164
Түвдүүд манай улсын түүхэнд их гай тарьсан. Одоо ч түвдийн хурлийз женок тайрдас Оросд урваж Монгол улсад гайг тарьсаар л явна. Аргагүй ш дээ наадах чинь цэвэр монгол хүн биш юм чинь
Зочин 2025-02-19 103.57.95.249
Ер нь бол манай хөгжлийг боогдуулсан алхам бүр гадны хэнтэй ч холбоо байхгүй. Манай талтай шууд холбоотой. Гадны улсад оччихоод өөрсдийнхнөө муулдаг улс төрчид манайд л байгаа. Худлаа юу…
Zochin 2025-02-19 202.55.191.130
Jenco ch Mongol ulsaa horolson hugiin pizdaaa daaa
zochin 2025-02-19 64.119.31.179
youn 100 jil, tusgaar togtnol. MOngol bgaa zuilee zarj amidarna bizdee
Нэргүй 2025-02-19 66.181.161.238
Энэ сэтгүүлч хэний захиалгаар үүнийг бичив? Яаг юу мэдэж ямар үндэслэлээр нарийнийг зөв гэж онцлов?