Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагсав. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байр урагшилсан үзүүлэлт гэдгийг энэ долоо хоногт /2025.02.11/ "Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас мэдээлсэн.
Өнгөрсөн 2023 оны авлигын индексээр Монгол Улс таван байр ухарч, 180 орноос 121-т жагссан. Гэтэл 2024 оны авлигын индексээр долоон байраар урагшилсан нь геополитикийн хүнд үеэс шалтгаалж долоон орны индекс уруудсан нь Монгол Улсын хувьд урагшлах боломж олгосон байдаг. Уг чанартаа Монгол Улсын авлигын индекс өнгөрсөн жилүүдийн түвшиндээ байж, нэг их ахиц дэвшил гараагүй гэсэн үг.
Тодруулбал,
Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд:
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.
Сүүлийн хоёрхон жилд нийгэмд дуулиан шуугиан тарьсан хэд хэдэн авлигын хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаагаа зарласан. Үүнд цөөнгүй УИХ-ын гишүүн, гишүүн асан эрх мэдэлтний нэр цохогдож, хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэг, ногоон автобусны буюу А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэрэг бичигдэнэ. Гэвч авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хариуцлага тооцож чадсан нь тун цөөн гэдгийг ард иргэд хэлж, шүүмжилж байгаа юм.
Эдгээрээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүний дийлэнхийг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол нүүрсний хэргээр шүүхээс ял сонссон албан тушаалтнууд нүүрсний хулгайч биш болж таарсан. Харин бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч ногоон автобусны хэрэг огт шийдэгдсэнгүй өдийг хүрлээ.
НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
НҮҮРСНИЙ ХЭРЭГ
Сүүлд шүүх байгууллагаас энэ хэргээр ялласан албан тушаалтнуудыг нүүрсний хэргээр ял аваагүй гэж тайлбарлаж, "өмөөрсөн" нь олны шүүмжлэлийг дагуулсан.
- Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгосон.
- Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
- Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгосон.
- Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
- Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
- Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
- "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгов.
- Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
- Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгов.
- О.Дагвадоржийг 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг хязгаарласан.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг шинэ оны өмнө /2024.12.11/ танилцуулсан. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
- Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж, 6 жил хорьж, 246 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
- Г.Байгалмаагийн мөнгө угаасан хэргийг дахин хэлэлцүүлнэ.
- Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов.
- Сайд асан Н.Батбаярын хэргийг дахин хэлэлцүүлнэ.
- УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн хэргийг дахин хэлэлцэнэ.
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, бусад үйлдлийн шүүхийн тогтоол хэвээр үлдээсэн.
Нэргүй 2025-02-14 178.174.229.45
MANAAI DEER BSAN 7 ORON MANAI DOOR ORSON BOLOHOOS MANAI BAIR HUDLUUGUI SHUU . OYUERDENE YAMARCG AVILGATAI TEMTSEEGUI SHUU HUMUUSEE UCHIR AVILGA BOL ARDIIN NAM
Нэргүй 2025-02-14 202.9.40.162
Үйлийн үр эзнээ андуурдаггүй юм даа. Хулгайлаад баяжиж чадлаа гэж бодож байгаа бол маш том эндүүрэл. Хүүхдүүд нь архинд орон, мөрийтэй тоглоод нөгөө хулгайн мөнгө яаж амархан орж ирсэн, тийм замаар л урсан алга болдог. Өөрийгөө төдийгүй үр хүүхэд, удам судраа хорлон аймшигтай хорон үйл хийж яваагаа мэддэг болов уу?
Нэргүй 2025-02-14 66.181.183.59
Ийм засаг төртэй байхад том хулгайч нар нь мултраад л байна
Нэргүй 2025-02-14 139.5.219.132
2024 онд авлигын индексээр урагшилсан гэх боловч дэлхийн хамгийн авлигажсан улсуудын бүлэглэл буюу шавар шалбааг дотроо л нааш цааш хольхиод байгаа шдээ!!
Нэргүй 2025-02-14 202.55.191.194
ЦЭВЭР ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ…БИД ИЛЖЭГДОРЖИЙН БАЙГУУЛСАН ХОНГИЛЫН ШҮҮХИЙГ ТАТАН БУУЛГАХ ЁСТОЙ ШҮҮ
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
SEKSEER UILCHLI80955877
зочин 2025-02-14 66.181.180.27
ШҮҮХ МӨХӨС БАЙНА ДАА
Нэргүй 2025-02-14 124.158.107.214
шүүх нь элбэгдоржийн мөнгөнд сөхөрчээ. юу ч зөвөөр шийдсэнгүй
Өвгөн Балдан 2025-02-14 59.153.113.103
За тэгээд Зөв Бурууг Бурхан л шийднэ шүү дээ. Шүүгч нар бол хавтаст хэрэгт ямар нотлох баримт байна түүнд үндэслэж шийдвэрээ гаргадаг. Хэн ч гэсэн ямар нэг өвчин зовлон, өр авлага, гэм зэмд унахаараа л бурханд хандаж, бурхны элч лам нартаа л даатгадаг шүү дээ.
Нэргүй 2025-02-14 103.212.117.165
ANUSDI809555877SADAR VANXANDI
Нэргүй 2025-02-14 66.181.182.34
Ийм завхарсан балиар шүүхийг чинь одоо шүүмжлэхээс биш яахым бэ ?! Оюукийн зөв ш дээ !!!