Тээврийн цагдаагийн албанаас осол гаргасан жолооч нар харилцан тохиролцож, даатгалаараа шийдүүлсэн бол цагдаад мэдэгдэх шаардлагагүй талаар мэдээллээ. Тодруулбал, жолоочийн хариуцлагын даатгалтай жолооч зам тээврийн осол гаргасан үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүйгээр даатгалын байгууллагаар ослоо шийдүүлэх боломжтой болсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дугаар хэсэгт жолоочийн үүргийг заасан. Зам тээврийн осолд холбогдсон жолооч хүний амь нас хохироогүй, хүний биед гэмтэл учраагүй мөн үлэмж хэмжээний хохирол учраагүй, гуравдагч этгээд буюу замын хайс, хашлага, гэрлийн шон, айлын хашаа, бусдын өмч хөрөнгийг ослоос үүдэлтэй мөргөснөөс бусад тохиолдолд хоёр жолооч хоорондоо буруу, зөвөө ойлголцож, тохиролцож, даатгалын байгууллагатай тохиролцвол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө гэж заажээ.
Жолооч тухайн ондоо аль нэг даатгалын байгууллагаад даатгал хийлгэсэн тохиолдолд тухайн даатгалын байгууллагадаа мэдэгдэж, цагдаагийн байгууллагын даатгалын тодорхойлолт авах шаардлагагүйгээр ослоо шийдвэрлэж болно.
Нэргүй 19 минутын өмнө 66.181.179.114
гол нь цагдаа зөрчил илрүүлж, шийдсэн гэж гавьяанд тооцуулан цалин, шагнал, цол, тушаал ахидаг, тэр өнгөрөх үү.
Нэргүй 58 минутын өмнө 103.212.116.53
ANUSDI80955877
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.87.21
Даатгалынхан цагдаагийн тодорхойлолтгүйгээр нөхөн төлбөр өгнө гэж гонжийн жоо гэж мэдэх үү. Угаасаа төлбөр яаж өгөхгүй байх тухай зааварчилгаа ажилтнууддаа байнга өгч нөхөн төлбөр ихээр олгосон нөхдийг зэмлэж дарамталж байдаг газар нөхөн төлбөр өгөхгүй. Тодорхойлолт нь байгаад ч бөөн явдал чирэгдэл болж байж нэг жаахан юм өгсөн болдог газар.
ЗОЧИН 1 цагийн өмнө 103.14.39.2
Осол гаргасан хоёр маргалдаад цагдаа дуудаад тэр зам тэр чигээрээ түгжихээр арын машины бензин тос, ажлаа алдсаны хохиролыг яаж тооцох уу
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.219.240
АНУ БОЛОН ЕВРОПЫН БУСАД ОРОНД УГААСАА Л ТЭГДЭГ ШҮҮ ДЭЭ ЮУ НЬ СОНИН БАЙХ УУ
Нэргүй 3 цагийн өмнө 203.17.23.177
ГОЛ НЬ МОЯА НАР ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ ШДЭЭ. ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД