Өнөөдөр /2025.02.13/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
07:30-18:00 цагт: ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган "Data + AI Conference 2025" үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.
09:30-13:00 цагт: Их Британийн Элчин сайдын яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран "Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулна. Утас: 88889878, 88122302
11:00 цагт: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хонгилд зургаан шөнө долоон өдөр хоносон талаараа иргэн Х.Номинцэцэг мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Шинэ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа талаар Шинэ намыг үүсгэн байгуулагчдаас “Монгол ньюс” төвд мэдээлэл өгнө.
11:30 цагт: Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
15:00 цагт: Монгол Улсад анх удаа болж буй мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатар, түүний өрсөлдөгч Педро Бернал нарын хэвлэл мэдээлэлд нээлттэй бэлтгэл UG Arena-д болно. Утас: 86113054, 95954116
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д энэ сарын 13-15-ны хооронд айлчилж байна.
nomer uguud udebxjdgyi, DYYRTSEN XU kkkk, -ylcuun; 3 цагийн өмнө 132.194.13.93
-neg nertei, XOER UTAS