Хятадын Харбин хотноо үргэлжилж буй Азийн өвлийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөл өчигдөр/2025.02.12/ эхэллээ. Ес дэх удаагийн наадмын энэ төрөлд нийт 25 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Г.Марал-Эрдэнэ болон О.Мишээл нар өрсөлдөж байна. Тэд өчигдөр богино үзүүлбэрээ толилуулжээ. Улмаар О.Мишээл 26.32 оноогоор 19 дүгээр байрт, Г.Марал-Эрдэнэ 30.64 оноогоор 16 дугаар байрт бичигдэж эхлэв.
Г.Марал-Эрдэнэ хоёр дахь удаагаа Азийн наадамд оролцож байна.
![harbin1](https://news.mn/wp-content/uploads/2025/02/harbin1.jpg)
![harbin2](https://news.mn/wp-content/uploads/2025/02/harbin2.jpg)
![harbin1](https://news.mn/wp-content/uploads/2025/02/harbin1-100x63.jpg)
![harbin2](https://news.mn/wp-content/uploads/2025/02/harbin2-100x63.jpg)
Өнөөдөр чөлөөт үзүүлбэрийн хэсэг явж, нийт дүнгээр медальтнууд тодорно. Одоогоор дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт Японы Каори Сакамото 75.03 оноогоор тэргүүлж байгаа бол түүний араас дэлхийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын Ким Чаён болон Японы Хана Ёшида нар удаалж байна.
Өчигдөр богино үзүүлбэрийн дараа Каори Сакамото ярихдаа "Намайг хамгийн их бухимдуулж байгаа зүйл нь би өөрийгөө бүрэн харуулж чадсангүй. Миний аль ч үсрэлт сайн байсангүй. Маргааш дээрдэнэ гэж найдаж байна. Дараагийн үзүүлбэртээ илүү төвлөрч, илүү сайн байх болно" гэжээ.
Харин Сакамототой гол өрсөлдөөнийг үзүүлж буй Ким Чаён "Миний сандарч байсантай харьцуулахад үр дүн муу байсангүй. Ийм том тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Маргааш улам хичээж, чөлөөт үзүүлбэр дэээрээ сайн байх болно" гэв.
Түүнд олимпийн аварга, алдарт Ким Юна болон 2017 оны Азийн наадмын аварга Чой Да-бин нар зөвлөгөө өгсөн гэнэ. Энэ талаараа Ким Чаён "Тэд намайг үзүүлбэртээ л анхаар, битгий элдэв зүйл бодоорой гэсэн. Зүгээр л өөрт таатайгаар тухайн мөчөө мэдрэх ёстой гэдгийг зөвлөсөн. Тэдний ачаар л өнөөдөр сайн үзүүлбэрээ үзүүллээ" гэлээ.
Монгол дизайнер 1 цагийн өмнө 117.111.17.254
Уран гулгалтын ийм том хэмжээний тэмцээн уралдаанд хувцаслалт чухал үзүүлэлтийн нэг.Дахин уралдаан тэмцээнд оролцоход нь өөрийн зүгээс үнэ төлбөргүй,хувцасных нь загвар дээр зав гаргаад ажиллаж өгөх юмсан.
Zochin 2 цагийн өмнө 202.21.111.170
Хослол биш ээ. Эрэгтэй, эмэгтэй гулгагч нар хамтран үзүүлбэрээ үзүүлэх тоглолтыг "хослол" гэнэ.
Уран гулалтын Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд монгол хоёр тамирчин оролцож байна.
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.117
монголынхоо хос хоёрт өндөр амжилт хүсэн ерөөе
### 3 цагийн өмнө 132.194.13.93
@