“Хөх сувд 2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөх сувд 2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөх сувд 2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр /2025.02.13/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ. Уг наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох аж.

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Арван өдөр үргэлжлэх уг наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг  зохион байгуулагдана. Яруу найргийн эхний  шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.

Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50 000 зочид, аялагч амрагчид үзэж сонирхсон мэдээлэл бий. Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өссөн гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, холбогдох яам мэдээлж байв.

Г.ХОРОЛ     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат-үүл 3 минутын өмнө 43.228.130.188

Аймгийн Засаг дарга Лааганы Төмөрбаатар Мөсний баяр нэртэй мөнгө идэх аргаа олжээ,Лааганы Төмөрбаатар Бэлтэс мөрөнгийн мөнгөнөөс 5 шуудайг авсан,Дархадууд мэдэж байгаа шүү,

Avatar

зочин 1 цагийн өмнө 103.57.93.162

Нуураа бохирдуулахаа болио,ямаря ач холбогдол өгөөжгүй зүйл гэж бодогдсон шүү

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.242

Нуур бохирдуулсан юмаа бол. Ядаж нуурын мөсөн дээр автомашин парклуулахаа боль.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.179.232

ХӨВСГӨЛ НУУР ЗӨНДӨӨ БОХИРДДОГ ЮМ БНА ЛЭЭ

Avatar

ylcuun gadni 4 цагийн өмнө 132.194.13.93

do

Avatar

tal tald opson, sadaani 4 цагийн өмнө 132.194.13.93

indxdrx komputer +ytas uguuchee chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж