Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардаж байна гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдлээ.

Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангайгаас Хөшигийн хөндий рүү тавих төмөр зам нь ойролцоогоор 102 км бол төмөр замчдын хэллэгээр дэлгэмэл уртаараа 140 км зам тавигдах юм. Төмөр зам барих ажлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эхлүүлж наймдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа бүх ачаа тээврийн терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажлыг шар дараатай авч хэрэгжүүлнэ.

Засгийн газрын түрүүчийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх чиглэлд тавих төмөр замын зураг төсөл болон ТЭЗҮ-ийг богино хугацаанд боловсруулсан байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас барих, ашиглах эрхээ тогтоолоор авлаа. Уг төмөр замыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардах тооцоо гарсан” гэж хэллээ.

Сануулахад, дээрх төмөр замыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаас гаргах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэвээндорж 2025-02-12 45.117.35.45

Богд уулыг нүхлэж зам тавих биш газрын тосны хайгуул хийх ,тос олборлох цооног өрөмдөх шаардлага үүсээд байгааг анхаарч энэ мёга төслөө зогсоох хэрэгтэй .Хамгийн өндөр өртөгтэй цооног одоогын байдлаар 1сая доллар дундач нь700 мянга гэж үзвэл таны хэлсэн зардал чинь 280 аад цооног гаргах боломжтой юм бишүү.! Үүнийг харсан хүмүүс засгын газрын анхааралд хүргэж өгнө үү

Avatar

а 2025-02-12 103.212.118.42

мэдээлэл хийж байгаа хүн нь хулгайч

Avatar

Зоч 2025-02-12 66.181.188.147

хичнээ удаа ярих юм. цоолж байхаар бариач дээ… ярьсаар байтал нисэх нь…

Avatar

Нэргүй 2025-02-12 98.247.142.118

хос бас барина биз джэ

Avatar

ЗОЧИН 2025-02-12 202.9.41.66

ОРОСУУД ХОЛБОХ ЦЭГ ӨГӨХГҮЙ ГЭДГЭЭ БАЙНГА ДАРАМТАЛЖ БАЙГАА НААД ТӨМӨР ЗАМ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ШОРООН ДЭЭРХИ ЗЭВТЭЙ ТӨМӨР Л БОЛНО ШҮҮ.

Avatar

Монгол 2025-02-12 59.153.113.125

850 тэрбумаараа утааны эсрэг зарцуул

Avatar

Нэргүй 2025-02-12 202.126.90.95

БАС НЭГ МУХАР ТӨМӨР ЗАМ БАРИХ НЬ. ХӨШИГИЙН ХӨНДИЙГӨӨС ЦААШ БАЙХГҮЙ. ХАЙРАН ХӨРӨНГӨ МӨНГӨ. ЕР НЬ ЭД НАР ЭРҮҮЛ ХҮМҮҮС МӨН ҮҮ?

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.119.136

Хотын төвөөрх төмөр замыг алсдаа зайлуулвал түгжрэл маш бага болно оркоо

Avatar

Нэргүй 2025-02-12 202.70.43.34

Га Гаагаар нь Газар авчаад тэгдиймуу Дандаа л Хөшигийн хөндий гэхийн…….Өөр аймгуудаа хөгжүүлэчэээ

Avatar

Нэргүй 2025-02-12 202.179.15.130

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭДЭН ХҮН АМТАЙ ЮМ БЭ 2000-3000 БАЙХ, ЭНЭ ТӨМӨР ЗАМ ЯГ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.119.136

энд Багахангай хамаагүй хотын төвөөр явдаг төмөр замаа хотоос гаргахад нэг том алхам болно

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.217.169

БОГД УУЛАА НҮХЛЭЭД ЦААД ТАЛД НЬ ЯМАР ТОМ ХОТ БГАА БИШ.ЭНЭ ЧИНЬ ДЭМИЙ САНАА.ТӨСӨВИЙН МӨНГӨ УЙЛАХГҮЙ ГЭЖ …. ТЭРЭНД ОРВОЛ ХОТДОО ДОВХАР ЗАМ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2025-02-12 109.236.62.207

Эхнээс нь 2021 онд зарлаад хөрс хуулж шоудаад байсан Богд хаан төмөр замаа барихгүй юм уу? Сайд гуай

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.182.34

Тэнэг минь ээ, тэр чинь л байхгүй юү даа !

Avatar

Нэргүй 2025-02-12 212.103.60.34

Дэлгэрсайхан чинь харин ард түмний баялагийг зарж баяжсан гар даа. Энүүний хөрөнгийг хураах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.179.159

Дэлгэрсайхан том харж сэтгэх юмаа Оросууд Богд уулыг тойруулж бариулахгүй гэж хориг тавиад байхад Монголчууд өөрсдөө бариад ард түмэндээ үйлчилсэн нь дээр дээ,Засмал зам нь Туулын хурдны зам%Налайхын замтай нийлээд янзын гоё ложисток үүснээ. Худлаа попроод байлгүй хурдан бариарай

Avatar

Нэргүй 2025-02-12 178.174.229.45

IIM TENEG PISDA NAR ARDIIN NAMD YAMAR OLON BE ? EZGUI HEER LUU TUMUR ZAM TAVIH YUM BHAAA KK. ENE MAL MONGOLIIN TUMRIIN HUDERIIG ZUUGUUD DUUSSAN HUJAAGIIN TAGNUUL MUU BUZAR DAAA

Avatar

зочин 2025-02-12 66.181.160.40

Дээгий гуайч баян дээрээ цөм баян болох нээ.. Мөнгийг ч мөн амархан хийх юм дөө Ямар одонд төрчихөөрөө ийм овсгоотой байдаг байнаа

Avatar

Нэргүй 2025-02-12 103.57.95.23

тэр хол яаж байгаамбэ. хотоос гаргах гэж байгаа бол ядаж ойр хонхор байж яагаад болоогүй юм бэ

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.182.34

Хонхор чинь 20-30-хан жилийн дараа л бараг хотын нэг төв болчихно шүү дээ !

Avatar

Нэргүй 2025-02-12 122.201.31.149

Ач холбогдол нь юу юм бэ? Үр ашиг нь ямар вэ? Багахангайд хэдэн хүн амьдардын? Дахиал нууц гэрээгээр, төмөр замаар, цэргийн ангиар төсвөөс мөнгө саах гээд байгаан биш үү? Батулга аа, Хүрэлсүх ээ, Оюунэрдэнэ ээ, Занданшатар аа!

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.116.168

ХИХ ЮМА ОЛЖ ЯДАЖ ХЭРЭГГҮИ ТӨСӨЛД МӨНГӨ ОРУЛЖ БАИХАР ӨРӨН ТӨЛ ӨРӨН ТӨЛ

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.64

Хөшгийн хөндийд ачаа тээврийг төвлөрүүлнэ гэнэ. Энэ асуудал болно доо. Зам нь ч асуудалтай. Тэгээд бөөн зардал чирэгдэл бол хотод орж ирэх нь ээ. Амгалан хавьд төвлөрүүлж болохгүй юу

Avatar

Энхээ 2025-02-12 213.120.231.5

Битгий амраа бодоо найз минь. Хотоос 50 километрт логистик, ачаа хүргэлт, буулгалтын терминал байхад үнэндээ хол биш ээ. Бусад улсын ачаа тээвэрлэлтийн терминалууд бүүр үүнээс ч хол байршдаг юм билээ. Манай Амгалан, Толгойтын Гурвалжингийн гүүрний терминалууд автомашиныг яаж түгжирүүлдэг билээ дээ.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.182.34

1947 онд анх ТЗ тавихад Толгойт,Амгалан нтр-ийг чинь хотоос ихээ хол бна л гэж үзэж тэнд терминалууд байгуул сан хэрэг л дээ, одоо бол хотын дотор л болчоод бна ш дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж