Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардаж байна гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдлээ.

Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангайгаас Хөшигийн хөндий рүү тавих төмөр зам нь ойролцоогоор 102 км бол төмөр замчдын хэллэгээр дэлгэмэл уртаараа 140 км зам тавигдах юм. Төмөр зам барих ажлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эхлүүлж наймдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа бүх ачаа тээврийн терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажлыг шар дараатай авч хэрэгжүүлнэ.

Засгийн газрын түрүүчийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх чиглэлд тавих төмөр замын зураг төсөл болон ТЭЗҮ-ийг богино хугацаанд боловсруулсан байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас барих, ашиглах эрхээ тогтоолоор авлаа. Уг төмөр замыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардах тооцоо гарсан” гэж хэллээ.

Сануулахад, дээрх төмөр замыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаас гаргах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 178.174.229.45

IIM TENEG PISDA NAR ARDIIN NAMD YAMAR OLON BE ? EZGUI HEER LUU TUMUR ZAM TAVIH YUM BHAAA KK. ENE MAL MONGOLIIN TUMRIIN HUDERIIG ZUUGUUD DUUSSAN HUJAAGIIN TAGNUUL MUU BUZAR DAAA

Avatar

зочин 23 минутын өмнө 66.181.160.40

Дээгий гуайч баян дээрээ цөм баян болох нээ.. Мөнгийг ч мөн амархан хийх юм дөө Ямар одонд төрчихөөрөө ийм овсгоотой байдаг байнаа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.95.23

тэр хол яаж байгаамбэ. хотоос гаргах гэж байгаа бол ядаж ойр хонхор байж яагаад болоогүй юм бэ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.149

Ач холбогдол нь юу юм бэ? Үр ашиг нь ямар вэ? Багахангайд хэдэн хүн амьдардын? Дахиал нууц гэрээгээр, төмөр замаар, цэргийн ангиар төсвөөс мөнгө саах гээд байгаан биш үү? Батулга аа, Хүрэлсүх ээ, Оюунэрдэнэ ээ, Занданшатар аа!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.168

ХИХ ЮМА ОЛЖ ЯДАЖ ХЭРЭГГҮИ ТӨСӨЛД МӨНГӨ ОРУЛЖ БАИХАР ӨРӨН ТӨЛ ӨРӨН ТӨЛ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.219.64

Хөшгийн хөндийд ачаа тээврийг төвлөрүүлнэ гэнэ. Энэ асуудал болно доо. Зам нь ч асуудалтай. Тэгээд бөөн зардал чирэгдэл бол хотод орж ирэх нь ээ. Амгалан хавьд төвлөрүүлж болохгүй юу

Avatar

Энхээ 2 цагийн өмнө 213.120.231.5

Битгий амраа бодоо найз минь. Хотоос 50 километрт логистик, ачаа хүргэлт, буулгалтын терминал байхад үнэндээ хол биш ээ. Бусад улсын ачаа тээвэрлэлтийн терминалууд бүүр үүнээс ч хол байршдаг юм билээ. Манай Амгалан, Толгойтын Гурвалжингийн гүүрний терминалууд автомашиныг яаж түгжирүүлдэг билээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж