Сурвалжлага: Цагаан идээний үнэ өмнөх жилийнхтэй адилхан байна

Сурвалжлага: Цагаан идээний үнэ өмнөх жилийнхтэй адилхан байна

Сурвалжлага: Цагаан идээний үнэ өмнөх жилийнхтэй адилхан байна

Монголын уламжлалт сар шинийн баяр энэ жил гуравдугаар сарын 1-нд болно. Иргэдийн хувьд сар шинийн бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлжээ. Улаанбаатарчуудын хамгийн их хүлээдэг Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Ялалтын талбайд гарч эхэлсэн. Тус үзэсгэлэнгээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.


Уг үзэсгэлэн худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх Хотонт зэрэг есөн сумаас 80 гаруй малчин 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар иржээ. Тэдний хувьд сүү, өрөм, ааруул, аарц, айраг зэрэг 10 гаруй нэр төрлийн цагаан идээг уламжлалт аргаар бэлтгэн нийслэлийн хэрэглэгчдийн гарт дундын зуучлалгүй хүргэж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэн худалдааны хоёр дахь өдөр гэхэд хүн ихтэй байж таарав. Худалдан авагчдын хувьд бүхий л төрлийн цагаан идээний үнэ ханшийг сонирхож, худалдан авалт хийх ажээ.

МАЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

Ахмад настан Өнөрөөгийн хувьд тус үзэсгэлэн худалдааг хүлээж, жил бүр худалдан авалт хийдэг байна. Тэрбээр хэлэхдээ, "Архангайн цагаан идээний амт нь сайхан. Цагаан идээг бэлтгэхэд хөдөлмөр их ордог. Улаанбаатарчууд бидний хувьд цагаан идээг жилдээ бараг ганцхан удаа худалдан авч байгаа. Тиймээс малчдын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Үнийн тухайд боломжийн санагдаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй нэмэгдсэн. Тийм болохоор цагаан идээний хувьд үнэтэй санагдахгүй байгаа. Ерөнхийдөө хүмүүс сар шинийн баяраар бэлэг сэлтэд мөнгө их зарцуулдаг. Хэрэгтэй, хэрэггүй юм авч байхаар монгол төгрөгөөрөө ирсэн зочдынхоо гарыг цайлгаад, тавгийн идээгээ авчихсан байхад болно доо. Цагаан сарын бэлтгэлд хоёр сая орчим төгрөг л зарцуулж байна. Манай уламжлалт баяр болохоор иргэд өөрсдийнхөө хэмжээнд ач холбогдол өгөөд өөрсдөдөө дарамт болохооргүй тэмдэглэвэл тэгээд хүндрэлтэй зүйл алга л байна” гэсэн юм.

Түүний хувьд нэг кг ааруул, жижиг өрөм, 20 литр айраг, цагаан тос зэргийг  худалдан авахад 280 орчим мянган төгрөг зарцуулсан байна.

Тэрбээр "Айраг нэг литр нь 10 мянган төгрөг. 20 литр айраг авлаа. 200 мянган төгрөг болж байна. Үнэ ханш ер нь янз бүр байна. Жишээ нь, тавгийн идээ иж бүрнээрээ жижиг, томоосоо шалтгаалаад 250-550 мянган төгрөгийн үнэтэй байна. Өссөн дүнтэй ч байна, зарим нь өнгөрсөн жилийн үнэ нь хэвээрээ байна” гэв.

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХТЭЙ ИЖИЛ БАЙГАА

Худалдаа эрхлэгчдийн хувьд үндэснийхээ дээл хувцсыг өмсөцгөөжээ. Тэд өөрсдийн бэлтгэж ирсэн төрөл бүрийн цагаан идээг нэг, нэг асарт байрлуулан худалдах аж. Нэг гэр бүл гэхэд 10 орчим нэр төрлийн цагаан идээг авч иржээ. Тухайлбал, гүзээтэй цагаан тос, алдарт сүүн хурууд тавгийн идээний иж бүрэн ааруул байв. Ааруул гэхэд өнгө өнгийн, янз бүрийн хэлбэр дүрс бүхий жижиг, томоороо байх ажээ. Түүнээс гадна шар тос, нэрстэй тос, хөмүүл, бяслаг, ээзгий гэх мэтчилэн монгол хүн бүрийн хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн цөм бүрэн өргөн сонголттой байлаа.

Худалдаа эрхлэгч Алтанбаганын хувьд тус үзэсгэлэн худалдаанд долоо дахь жилдээ оролцож байгаа гэнэ. Цагаан идээний үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил үнэтэй байгааг хэлэв. Тухайлбал, өнгөрсөн жил шар тос нэг килограмм нь 50 мянган төгрөг, өрөм 40 мянган төгрөг байсан бол энэ жил ижилхэн үнэтэй байгаа гэсэн юм. Тавгийн иж бүрэн ааруул аарцных нь 450 мянган төгрөг, сүүн хурууд нь таван үеэрээ буюу 35 ширхэгтэй, гурван хос еэвэн ааруултай  550 мянган төгрөгийн үнэтэй байв.

Тэрбээр, худалдаа гараад удаагүй байгаа болохоор үйлчлүүлэгч тийм их биш байна. Жигдрээд ирэхээр худалдан авалт сайжрах байх. Найм дахь жилдээ болж байгаа учраас хүмүүс хүлээдэг болсон. Ерөнхийдөө авч ирсэн цагаан идээгээ ихэнхийг нь борлуулаад үлдсэн цөөхөн хэдийг нь ах, дүүдээ үлдээчихээд нутаг буцна даа. Энэ жилийн хувьд өвөл өнтэй болж байгаа болохоор цагаан идээгээ боломжийн хурааж авсан. Байнга хийдэг ажил маань болохоор цагаан идээгээ боловсруулахад бидэнд хүндрэлтэй зүйл алга.  Зарим хүмүүс цагаан идээний үнэ өндөр байна л гэдэг. Гэтэл бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ жил цагаан идээний үнэ өсөөгүй л байна шүү дээ” гэлээ.

Сүүн ааруул 50 мянган төгрөг, хорхой ааруул 35 мянган төгрөг, ямааны ааруул 45 мянган төгрөг, ээзгий 20 мянган төгрөг, ааруулан тавгийн идээ 280-550 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Тэгвэл өрөм 8-45 мянган төгрөг, бяслаг 50 мянган төгрөг, сарлагийн шар тос 50 мянган төгрөг, нэрстэй амтат тос 20 мянган төгрөг, ээзгийтэй тос 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн аньс, нэрс, чацарганы өтгөрүүлсэн шүүс 15 мянган төгрөг, нэрмэл архи 10 мянган төгрөг, айраг 10 мянган төгрөг гэж байсан бол ууц 260-400 мянган төгрөгийн ханштай байна.

Энэхүү цагаан идээний үзэсгэлэн худалдааг Архангай аймгийн Засаг даргын тамгын газар Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 52 минутын өмнө 202.55.188.106

Хүмүүсээ! Бидний хэлж заншсан “сүүн ааруул” Барсын 2 давхарт 38000₮ байхад “Орхон” төвд 42000₮, УБ паласын үзэсгэлэн худалдаанд 55000₮ байна. Жилийн жилд “Сар шинийн үзэсгэлэн худалдаа”-аар нэг хэсэг нь борлогдохгүй бараагаа үнэ нэмж зардаг байдал хэвшсэн байна. Зах зэлийн орчин эрүүл улс орнуудад аль бодох үнээ хямдруулж олон бараа зархыг зоридог байтал манайх эсрэг байх юм.

Avatar

Нэргүй 56 минутын өмнө 66.181.160.5

битгий худалдаж аваарай. тоос шороонд нь ийм юмыг манайхаас өөр хэрэглэдэг газар хаана ч байхгүй

Avatar

ард түмэн 2 цагийн өмнө 202.21.125.66

ӨВӨР МОНГОЛ ААРУУЛ , СОЛОНГОС ААРУУЛ ХЯМД БАЙНА ЛЭЭ.МОНГОЛООСОО. ЭД НАР ЯАХАВ НЭГ ИЙМ ЮМ ЗАРДАГ Л ЮМ.ҮНЭ ГЭ ТАМТАГГҮЙ

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.188.142

ариун цэвэр талаасаа жаахан тааруу бна лээ. ааруулыг угааж идэж болохгүй гялгар цааасаар бүтээхгүй бол өдөржингөө шороо тоос нүүрсний утаанд бна даа. хлтын агаар ямар билээ дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.178.97

Цагаан идээ авч байгаа бид хөдөлмөрлдөггүй юм уу . Бидний хөдөлмөрийг хүндлээд, шуналаа дараад, үнээ хөөрөгдөлгүй зарахгүй юмуу борчууддаа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.179.25.179

үнэтэй

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.177.140

Малчдын хөдөлмөрийг бүгд үнэлээд л өндөр үнэтэй цагаан идээг өөрийнхөө боломжоор худалдан авсаар л байгаа шүү дээ. Тэд татвар төлдөг бил үү.

Харин төрийн болон бусад хэвшилд аөиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хэзээ үнэлэх вэ. Бид өндөр татвар төлж, бага цалин авч байна.

Бүгд л адилхан татвар төлөх шудрага зарчим үйлчлэх хэрэнтэй шүү дээ.

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.177.140

Цагаан идээний үнэ маш өндөр байна шүү. ноднигоос ихээр нэмэгджээ.

Avatar

ylcuun, dordov 4 цагийн өмнө 132.194.13.93

-ylam + xsgyiCJN

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 180.66.63.125

Гурилан боовоор өрдөг таваг ааруул болсноор үнэ нь улам нэмэгджээ , хүмүүсийн сонголт л юм даа … Уламжлалаас авах ч гээх ч зүйлс бна , бас баяжуулан хөгжүүлж өөрчлөх ч зүйл байна , Дэлхийн жишиг минималист хандлагаруу шууд орж буй энэ цаг үед авсаархан таваг идээтэй айл өөрсдөө ч амаар , өрөөл бусдад ч үлгэр загвар болохуйц тийм хандлагын үе нэгэнт ирж дээ .хуруу дүүрэн алтан бөгжтөн , асар үнэт торгон дээлтэн гоё ганган харагдах үе байсан бол өнөөдөр тийм биш болсон бна .ЦАГ ҮЕ ӨӨРЧЛӨГДСӨӨР.

Avatar

gadni +naigyilxy/xzo, zundui zaanaar batalgaaju. 4 цагийн өмнө 132.194.13.93

– (assurance)- #?

Avatar

zochin 4 цагийн өмнө 64.119.31.179

Urum ih unetei bna.

Avatar

-amjult- 4 цагийн өмнө 132.194.13.93

dyyriamal tablet FOTObuchiLL

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.158

Айл бүр цагаан сараа тэмдэглэх нь зөв шүү
Гэхдээ орлогодоо тааруулаад л идээгээ засчих

Сарын нэг саяын орлоготой бж 200000 р идээ засна гэж бгааг хүмүүсийг ойлгохгүй бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж