Ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
 Харин маргааш  говийн ихэнх нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн нутаг,11-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 9,10-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр сэрүүвтэр байх боловч, 8-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Говь,талын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус,  өдөртөө 19-24 градус дулаан байна” гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж