ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.02.12/ болж, дахин хойшиллоо. Хэргийг 2024 оны арванхоёрдугаар сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилж, цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
Шүүгч хурал хойшлуулсан шалтгааныг тайлбарлахдаа "Шүүхийн тогтоол гарч байна. н.Баатарсайхан, н.Оюунчимэг өмгөөлөгчөөс 2025 оны нэгдүгээр сарын 16-нд хүсэлт гаргасан. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шүүхээс прокурорт танилцуулаагүй байсан. Сая шүүх хурал дээр н.Баатарсайхан өмгөөлөгч хүсэлттэй холбогдуулан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй эсэх асуудлаар хүсэлт гаргасныг тайлбарлалаа. Үүнтэй холбоотойгоор н.Энхжаргал прокурор эрх олгосон баримт байгаа гэсэн учраас энэ баримтыг авах хүртэл хугацаагаар шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан гэдгийг шүүгч танилцууллаа.
Шүүх хурлын товыг 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшлууллаа.
Өмнөх шүүх хурлаар прокуророос Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ХӨСҮТ-д нийлүүлэх, түүгээр эмчилгээ, оношилгоо хийх болсон шалтгаан нөхцөл нь Монгол Улсад коронавируст халдварт цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох шаардлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, сайд “ДУБ” ХХК-ийн дээрх компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын аппаратыг тус төвд шилжүүлж суурилуулсан байна.
Энэхүү хэлцэлд Д.Нямхүү нь оролцоогүй, харин Эрүүл мэндийн яам “ДУБ” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардал, өртөгт 400 сая төгрөгийг тус компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрчээ.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардлын төлбөрийг “ДУБ” ХХК-нд шилжүүлсэн нь цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн гэж үзэв.
Тодруулбал, Д.Нямхүү, Д.Бархүү нар шууд гэрээ байгуулж худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Д.Нямхүү нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн юм.
Нэргүй 1 минутын өмнө 202.126.89.228
nyamhuu kovidiin hulgaig meddeg hun bh
Ардууд 3 минутын өмнө 202.9.46.55
Муу хулгайг амьдаар нь тулам өвч
ard tumen 54 минутын өмнө 59.153.115.88
ene lalariig ter bariu tei n tsaazlasch