Trump 2.0: Худалдааны дайн эргэн ирж, газрын ховор элементүүдийн хомсдол гүнзгийрэх үү?

Trump 2.0: Худалдааны дайн эргэн ирж, газрын ховор элементүүдийн хомсдол гүнзгийрэх үү?

Trump 2.0: Худалдааны дайн эргэн ирж, газрын ховор элементүүдийн хомсдол гүнзгийрэх үү?

Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсноор олон төрлийн бодлогоор худалдааны дайныг эргэн өдөөж буй. Улмаар АНУ Хятадтай хийх худалдаагаа танаж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд газрын ховор элементийн зах зээлд Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэллээ.

Уг бодлогын хүрээнд, АНУ дотоодын ГХЭ-ийн үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Хятадаас импортлох ГХЭ-ийн гаалийн татварыг нэмэв. Хятадаас оруулж ирэх ГХЭ-ийн татвар өмнө нь 5% байсан бол одоо 15% болж өсөөд байна. Тэгэхээр АНУ-ын энэхүү татварын бодлого Хятадаас бусад улсын газрын ховор элементийг нэмэгдүүлэх нь.

Нөхцөл байдал: Хомсдол 

Adamas Intelligence-ийн судалгаанаас харахад, цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр зэрэг салбарын өсөлттэй холбоотойгоор 2023-2040 онд NdFeB соронзын эрэлт жилд дунджаар 7.5%-иар өсөх төлөвтэй байгаа. Гэвч нийлүүлэлтийн өсөлт энэ эрэлтийг хангалттай гүйцэхгүй байгаа нь 2030 он гэхэд NdFeB хайлш, нунтаг хангамж жилд 60,000 тонноор, 2040 он гэхэд 246,000 тонноор дутуу байх магадлалтай байгаа юм.

Мэдээж энд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй инфляц дэгдсэнээр NdFeB соронзын үнэ өсөж эхэлнэ. Трампын шинэ засаг захиргаа энэ хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнд уул уурхайн зөвшөөрлийн процессыг хялбаршуулах, дотоодын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Нэмээд Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаа.

Трампын эдгээр арга хэмжээнүүд нь богино хугацаанд үр дүнгээ өгөхөд хэцүү бөгөөд газрын ховор элементүүдийн хомсдол, нийлүүлэлтийн тасалдал зэрэг асуудлууд ойрын жилүүдэд үргэлжлэх магадлалтай байна.

Харин Монголын хувьд Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Хятад дэлхийн ГХЭ-ийн боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа буюу Хятадын хэт хамааралтай ГХЭ-ийн зах зээлд бүгд л өөр төрлийн импортлогч хайж байгаа. Их Британи ч үүний илрэл болж Монголоос ГХЭ импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр бид энэ төрлийн төслийг урагшлуулах нь нэн чухал асуудал болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж