Сирийн удирдагч асан Башар аль-Ассадын дэглэм нуран унасны дараа шинэ засгийн газрын эрх баригчид олон мянган баримт бичгийг хамгаалалтад авсан байдаг. Шинэ засгийн газрын төлөөлөгчид дэглэм нуран унасны ердөө маргааш нь Сирид иржээ. Босогчдын бүлэглэл шоронгуудыг чөлөөлсөн боловч Сирийн хамгийн аймшигт газруудын нэг болох Хомс хотын шоронд одоо ч "гал гарсаар" байна. Тодруулбал, Хомс хотын шоронгоос олдсон нууц баримт бичгүүд дэглэмийн уналтаас хоёр сарын дараа шуугиан тарьж эхлэв.
Шинэ засгийн газрын төлөөлөгчид Хомс хотын эрх баригчдаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шоронд эргэн ирсэн байна.
Хоёр сар өнгөрсөн хэдий ч Хомсын шоронд утаа май бүрхсэн хэвээр. Эргэн тойрон үнс тортог, таазнаас ус алдсан байдалтай байгаа нь зөвхөн хорон муу зүйл үйлдэгддэг байсан газар гэх мэдрэмжийг улам төрүүлэх аж.
Шоронгийн нэг өрөөгөөр дүүрэн төмөр сейфэнд нууц баримт бичгүүдийг хадгалдаг байжээ. Тэдгээрийн дотор хоригдож байсан болон хоригдож байгаад нас барсан олон мянган хүний нэрс, тэднийг хаашаа илгээсэн зэрэг чухал баримт бичиг багтана. Хамгийн гол нь зарим хоригдлын ар гэрийнхэн өөрсдийн хүнээ Хомст ирсэн гэдгийг нь ч мэдээгүй явсан бол эндээс мэдэж авчээ.
Хоригдлууд ямар хэргээр ял сонссоныг шүүж үзвэл зарим нь үнэхээр өчүүхэн хэрэг байжээ. Тухайлбал, Башар аль-Ассадыг шүүмжилсэн ганц бичвэр л шоронд орох, эрүүдэн шүүлгэх, цаазын ял сонсох шалтаг болсон байв. Гар утсаар бичсэн мессеж байсан ч үүнд хамаарна.
Үндсэндээ Ассадын дэглэмийн үед хоригдсон хүмүүст юу тохиолдсон бол гэдэг сэдэв хүн бүхний айдсыг төрүүлдэг. Гэтэл Хомсын шоронгоос олдсон баримт бичгүүд бодит байдал тэдний айж байснаас ч долоон дор байсныг харуулав. 50 гаруй жил үргэлжилсэн нэгэн гэр бүлийн дарангуйлал гэмт хэрэгтнүүдэд авлига, хээл хахууль, дээрмийн замаар баяжих боломж олгосны зэрэгцээ гэм зэмгүй хүмүүст хайр найргүй хандах "боломж" олгосон юм.
Ассадын дэглэмийн эсрэг бослого 2011 онд мөн гарч байсан. Энэ үед нөхцөл байдлыг сурвалжилсан сэтгүүлч хэлэхдээ "Бид Сирийн засгийн газрын баривчилгаа, аллага, эрүү шүүлт, химийн зэвсэгийн хэрэглээ зэрэг харгис хэрцгий тактикуудын талаар мэддэг байсан. Гэхдээ л шинээр олж мэдсэн нотлох баримтуудын цар хүрээ үнэхээр гайхашруулсан" гэжээ.
Шударга бус байдал үндэстэн даяар хэрхэн тархсаныг мэдье гэвэл Сири дэх шорон, хорих төвүүдийн тоог тоолоход л хангалттай.
Өдгөө шоронгуудаас олдсон нууц баримт бичгүүд буруутныг олж тогтооход нь мөрдөн байцаагчдад тусалж байна. Сирийн шинэ засгийн газар Ассадыг Оросоос эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа нь дамжиггүй. Харин түүний доод албан тушаалтнуудыг агнах ажиллагаа дотоодод идэвхтэй үргэлжилж байна.
Баримт бичгүүд нь 2011, 2012, 2013 онд Ассадын эсрэг жагсаал цуглаан ид өрнөж байх үед Хомст авчирсан олон 1000 хүнд юу тохиолдсоныг дэлгэсэн. Зарим мэдүүлэг дээр тухайн үеийн шоронг хариуцаж байсан Хуссам Лукагийн гарын үсэг байжээ. Хуссам Лука нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг харгис хэрцгийгээр дарж байснаараа алдартай нэгэн. Энэ харгис хэрцгий байдлынхаа ачаар тэр албан тушаал ахиж, эцэстээ бүхэл бүтэн улсын Аюулгүй байдлын ерөнхий газрын дарга болсон. Одоо ч түүнийг Сирид эрэн сурвалжилж буй хэвээр. Зарим хүн түүнийг Ассадтай хамт Орост ч байж магадгүй гэж үзэж байна.
Өөр нэг өрөөнөөс гадаадын иргэд, сэтгүүлчид, НҮБ-ын ажилтнууд, тусламжийн ажилтнуудын хөдөлгөөнийг харуулсан баримт бичиг олджээ. Цаашилбал, гадаадын иргэдтэй уулзсан Сирийн засгийн газрын албан тушаалтнуудын мэдээлэл ч байв. Тэдгээрээс харвал, Их Британи, Америкийн тагнуулын ажилтнууд Сирийн сөрөг хүчний зарим гишүүнтэй уулзаж байжээ.
Гадна газар доорх нэгэн нууц өрөөнд Дамаскаас ирсэн тушаал, зааврыг хэвлэж, тэмдэглэсэн хавтастай нягт нямбай хадгалсан байв. Тушаалуудын дунд ноцтойгоос эхлээд энгийн хүртэл бүх төрлийн заавар, захирамж багтжээ. Хамгийн сүүлд ирсэн тушаал нь арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийнх байжээ. Энэ нь босогчдын бүлгийн довтолгоо газар авах төлөвтэй байгаа тул бүх амралтыг цуцалсан тухай тушаал байв.
Эцэст нь дурдахад, хоригдлуудын нас барсан шалтгааныг дээрх баримт бичигт зүрх нь зогссон, амьсгалын дутагдалд орсон зэргээр бичжээ.
Мөн тэдгээр баримт бичгийг харвал сиричүүдийг байнга тагнадаг байсан нь илт. Тэр бүү хэл Ассадын дэглэмд үнэнчид тооцогддог байсан хүмүүсийг тагнадаг байжээ. Хомс хотын айл болгонд нэг хавтаст хэрэг харьяалагдаж байгаа гээд хэлсэн ч хилсдэхгүй нь.
![skynews-stuart-ramsay-syria_6825583](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825583.jpg)
![skynews-stuart-ramsay-syria_6825587](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825587.png)
![skynews-stuart-ramsay-syria_6825588](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825588.png)
![skynews-stuart-ramsay-syria_6825583](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825583-100x63.jpg)
![skynews-stuart-ramsay-syria_6825587](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825587-100x63.png)
![skynews-stuart-ramsay-syria_6825588](https://news.mn/wp-content/uploads/2025/02/skynews-stuart-ramsay-syria_6825588-100x63.png)
Нэргүй 47 минутын өмнө 66.181.179.114
…боломж… гэдэг үгийг хаана, юунд, хэзээ хэрэглэхийг мэдэхгүй бол үхмээр юм даа ( боож үхнэ гэдэг сайхан боломж шүү).
зочин 3 цагийн өмнө 66.181.160.40
Заа үхсэн… Манай нууц бичиг биримтийг ухвал энэ байтугай юм гарышдэ
Zochin 3 цагийн өмнө 149.34.251.242
Mongold daranguilal, daramt hereggui, daranguilal ystah estoi
Zochin 4 цагийн өмнө 202.126.90.65
Pzda bjee, deerengui, daramttai lallr bsan bna
ytasryy kod ybyylaxaas 4 цагийн өмнө 132.194.13.93
– uz koda 1; #?
[ @]
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.90.128
Ороо нь ороогоороо,,, жороо нь жороо нь жороогоороо нийлдэгээ гэж,,,,,,бөгспутин доёгор ассад хоёр а л уурчин,,,,хөтлөлцөөд л тамруу
ша анадаа,,,араасаа лукаянхан тарган бацаан халтар царайтын мадурог ,,,,49 хоног дотроо багтаад,,,,,аваад явах болтугай,,,,,
-ylcuuny + nyraagchg; 4 цагийн өмнө 132.194.13.93
actu
- iCC ID 4 цагийн өмнө 132.194.13.93
-dyyruamal , 1nerteikompani; # ?-
ytasnui xairtsagn deerx nomer ### -6dgt-
sm deep -2024
-#
- 2014 onoos xoishxi (batalgaagyi, + gadni daijigsad , sait deer gex geed bucheed baigaan bishyy.) 4 цагийн өмнө 132.194.13.93
indx + drx ##
- nuugmuin garal- YYSELL 4 цагийн өмнө 132.194.13.93
chi Cexeetnuig yzen yddag xyn, + yaaj Tserguin tsagdaaguin syrgyyli tugssun bainaa.
Нэргүй 5 цагийн өмнө 210.148.94.144
Монголд ийм дарангуйлал хүссэн Орос, Хятадуудыг шүтсэн, боловсрол муутай, хуурамч эх оронч хог шаарнууд асар ихээр идэвхжиж байгаа.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.158
Цэдэнбалын үед ийм л бсан даа
Bold o 5 цагийн өмнө 223.62.149.211
Манай Монголд ч ялгаагүй Данхан толгойт, Хүүк,Нян бактери ,засгийн газарыг шүүмжилж, шоглож болохгүй ш дээ..
чи нэг Данхан толгойтыг шүүмжлээд үзээрэй
тэгвэл амьдралын чинь сүйрүүлнэ..
Хүүкийг шогловол заалттай шорон шаана..
ЗОЧИН 5 цагийн өмнө 59.153.112.207
ОРОС ӨНГӨН ДЭЭРЭЭ ТАЙВАН МЭТ БОЛОВЧ ЯГ ИЙМ БОЛСОН ! ОРОСЫН ИРГЭД БӨӨН АЙДАС ХҮЙДЭС ДАРАМТ ДОР АМЬДАРЦГААЖ БАЙНА ! ПУТИНЫГ ! ЗАСАГ ТӨРИЙГ ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ ! ЦАХИМ ОРЧИНД САНАА БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ДАЙНЫ ЭСРЭГ МСЖ БОЛОХГҮЙ ! ШУУД ХОРИХ ЯЛ АВНА ! БАГАДАА 3 – 5 ЖИЛ ТҮҮНЭЭС ЦААШ 10 – 25 ЖИЛИЙН ХОРИХ ШУУД АВНА
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.158
Путины дэглэм нурна
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.158
Олон залуусыг амийг авч одсон дайнаа зогсоож, украйнаас цэргээ гаргах тун ойртож бнө
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.114.55
удахгүй монголд бас ийм болно үг хэлсэн болгон гадаадын тагнуул эсвэл элбэгдоржийн цэрэг гэх нэр зүүнэ
иргэн 2 цагийн өмнө 103.57.93.76
Одоогийн орос үүнээс аймар байгаа Буриад нөхөр 22 онд сошиолд дайн хэрэггүй хэмээн бичээд сураггүй алга болсон одоо ч олоогүй !!!!