Цагаан сар дөхөхөөр УИХ, Засгийн газрын гишүүд тойргийнхоо ахмад настнуудад тавгийн идээний ул боов, цаг тооны бичиг, торго дурдан,чихэр жимс, халуун сав, аяга тарааж ая тал засдаг. Мөн Улсын аварга малчин, тариаланч нарын шагналыг гардуулах үеэрээ ч гарын бэлэг нэрийн дор мөнгө төгрөг өгдөг. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг баяр ёслол тааруулж бэлэг сэлт тараахгүй байхыг УИХ-ын гишүүд болон шат, шатнаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарт уриаллаа.
Энэ талаараа тэрбээр “126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно” гэсэн зорилгыг УИХ-ын гишүүд дэвшүүлсэн. Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. УИХ-ын тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-н гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-н төлөөлөгчдөө бас уриалмаар байна” гэж мэдэгдэв.
УИХ-аас баталсан тогтоолыг УИХ-ын гишүүдээс хэн нь зөрчив, хэн нь хэрэгжүүлэв гэдгийг сонгогчид харах л үлдлээ. Ер нь бол өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуультай жилээс бусад үед гишүүд тойрогтоо битүү бэлэг тарааж ирсэн билээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-12 202.131.234.123
бэлэг авъяа бидний мөнгөөр тансаглаж байгаа хүн нэг хоёр цааснаасаа илүүчлэхгүй бол нүгэл нь зузаарч эрт үхнэ.
Нэргүй 2025-02-12 202.70.43.34
Дүүрэг дүүрэг дээр аймаг сумдад Диптаатууд нь яваал Ууттай бэлэг тараадаг доо ……
зочин 2025-02-12 66.181.184.64
Хэрүүлч хулгайч луйварчид төр рүү дайрч тогтворгүй хөгжүүлэхгүй иргэдийг ядуу байлгах мянганы замыг мянгуужны үлгэр гэж эсэргүүцэгчид үе дамжин нүүрээ далдалсан манжийн үлдэгдлүүд байх шүү ккк
Зочин 2025-02-12 202.179.18.135
Дэмжиж байна. Мөн УИХ-ын гишүүд сайн малчны шагнал гардуулах гэж уралдаж явдагаа больё.
УИХ-ын гишүүн 2025-02-12 66.181.182.34
Тэртэй тэргүй 3-4 аймгийн сонгогчдод бүгдэд нь тарааж чадахгүйш дээ, яршигтай юмаа !!! Дахиад нэр дэвшихээ больёоо, зүгээр !
zochin 2025-02-12 76.130.42.82
Za heden yadarsan nastanguudad tavgiin chiher hen bugai ni ch ugsun bayarladag yum,bayarluuldag ch yum,Ted songoltoo heneer ch zaalgahgui shiidseer irsen b** hudlaa poprood bai
МАГНАЙ 2025-02-12 199.119.233.253
Бүү атаарх хомсдол пярдуу
Өндөр настан 2025-02-12 139.5.216.124
Засаг төр нь тэтгэврээ олигтойхон нэмчихэж чадахгүй болохоор настангууд нь хүүхдүүдийнхээ мөн сонгогдсон гишүүдийнхээ гарыг л харах юм байна шүү дээ .
Нэргүй 2025-02-12 59.153.114.55
Энэ нэг төлгөн коммунистын салтааны үс хурган коммунист тодрох өвчнөөр өвдсөн байна амь насанд нь цөвүүн гэж Нямка ах ахад нь хэлж байсан даа
Нэргүй 2025-02-12 202.9.41.104
Хятад Сайнзориг Монгол болж жүжиглэв
Нэргүй 2025-02-12 66.181.182.34
Баатар Өөлдийн тасархай шүү, хө ! Юуны чинь х***а мужаа….
Нэргүй 2025-02-12 66.181.182.34
Лаа лаа
Нэргүй 2025-02-12 66.181.185.27
ЧИ БИТГИЙ УНГАС АЛДАА. ХЭНД ЮУГАА ӨГӨХӨӨ ЧАМ ШИГ ШАЛДАН БАНДИАР ЗААЛГАХГҮЙ. ХОЛ ОЧИЖ МӨӨР
Нэргүй 2025-02-12 66.181.186.104
Чирэгдчих гээд байна уу. Илүү үгтэй пороро шүү
Нэргүй 2025-02-12 66.181.191.224
Ер нь зөв. Залуучууд бэл бэнчин гэж юу байхав. Өгөөд байхаар горьддог болж хэн хэнээ эвдэж байгаа юм. Ямарч гэсэн шударга үйл биш.
Нэргүй 2025-02-12 66.181.177.95
хуцаа чи
Зочин 2025-02-12 72.66.50.147
Яг үнэн. Зөв асуудал хөнджээ. Аргалж, зальдаж тал засаж, бэлэг өгч, магтаж онгироож байгаад л саналыг нь авч баяжих замаа засдаг биедээ. Тэгэхээр энэ байдалд цэг тавих цаг болсон. Жнь сайн малчдын шагналыг нөгөө муу нэртэй луу данстай нөхдүүд байдгаараа гоёчихсон малийтал инээгээд гэрт нь гардуулдаг шүү дээ…өөрөө өгч байгаа юм шиг. Тэр үед л нөгөө пиар чинь явагдана шүү дээ.
Зоригоо 2025-02-12 66.181.176.246
Өгч л байг л дээ. Яадаг юм, чи өөрөө л өгөхөө больчих хө
Зочин 2025-02-12 66.181.180.148
Эд нарын өгсөн шаазан аяга, цаасан календарь хоёрт хууртаад сонголтоо хийдэг хүн гэж байхгүй. Ард түмэн ухаантай болсон хөөе. Чи өөрөө л айлд очихдоо гар хоосон очиж бай.
Жагаа 2025-02-12 66.181.180.148
Бэлэг тараахад юу нь болдоггүй юм. Айлд очихдоо ганц шил юм, хүүхдүүдэд нь чихэр аваад ордог ш тээ. Айлд очихдоо гар хоосон очих шиг муухай юм байхгүй. Энэ гэж поп гишүүн байнаа. Мэдэхгүй ч юм алга, оролцохгүй ч юм алга.
Нэргүй 2025-02-12 139.5.217.210
юухан хээхэн, таван цаас нуугаад ч болов өгчих боловуу гэж горьдон хурал аятай юманд нь очдог болохоос худлаа хуцахыг нь сонсох гэж хүүрээ хийж очихов.
Нэргүй 2025-02-12 66.181.160.69
БЭЛЭГ ТАРААГҮЙ НӨХРИЙГ АХИН ГАРГАХГҮЙ, САНАЛАА ӨГӨХГҮЙ ШҮҮ
Нэргүй 2025-02-12 66.181.183.59
Энэ нэг эргүү амьтан ОД болох гэж ядчих юмаа
Ганааааа 2025-02-12 66.181.182.76
Тараавал авна шүү нам харгалзахгүй
Нэргүй 2025-02-12 202.9.40.130
хогийн балай юм хийж балайрч бдг бсн шүү.